Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 490

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор би,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар баг, ОС-29 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ80112561 регистртэй, Булгадар овогт Баатарын Сэлэнгийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар дугаар баг, ОС-08 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЛ63090361 регистртэй, Хар дэвэлт овогт Тангаагийн Орлогор,

      Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар дугаар баг, ОС-08 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЛ79101961 регистртэй, Зуутраг овогт Пунцагийн Оюунхүү нарт холбогдох,

         Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар  сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Баатарын Сэлэнгэ нь Т.Оролгор, П.Оюунхүү нарт 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хувийн хэрэгцээнд 200.000 төгрөгийн бараа зээлдүүлсэн болно. Т.Оролгор нь 08 дугаар сарын сүүлээр тэтгэмжийн мөнгөнөөс өгнө гэж хэлж зээлээр аваад одоог хүртэл мөнгөө төлж барагдуулаагүй чирэгдэл учруулж байгаа тул шүүхэд хандаж байна. Бараа авах мөнгөн эх үүсвэрийг банкнаас зээл авч явуулж байгаа болохоор энэ хугацаанд өчнөөн хүү бодогдож байгаа ба хүний явуулж буй үйл ажиллагаанд саад учруулж удаа дараа мөнгөө нэхэхэд “Дарамттай авгай” гэж уурлаж уцаарлах, зугатах, худлаа ярьж аргацаах зэрэг ёс зүйгүй үйлдлүүд гаргаж 2 жил өнгөрүү хугацааг өнгөрөөсөн. Иймд Т.Оролгор, П.Оюунхүү нараас хувийн хэрэгцээнд зориулсан барааны үнэ 200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Т.Оролгор, П.Оюунхүү нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Сэлэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг 200.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэхэд төлж барагдуулна” гэжээ.

     Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Орлогор, П.Оюунхүү нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ, хариуцагч Т.Орлогор, П.Оюунхүү нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Орлогор, П.Оюунхүү нар нь нэхэмжлэгч Б.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 200.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Т.Орлогор, П.Оюунхүү нар нь Б.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох 200.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

        Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 6.650 төгрөг төлсөн ба тал хувь болох 3.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 3.325 төгрөг, хариуцагч Т.Орлогор, П.Оюунхүү нараас 3.325 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Сэлэнгэд олгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сэлэнгийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Орлогор, П.Оюунхүү нар төлж  барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Сэлэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 6.650 төгрөгөөс 3.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 3.325 төгрөг, хариуцагч Т.Орлогор, П.Оюунхүү нараас 3.325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Сэлэнгэд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Т.Орлогор, П.Оюунхүү нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР