Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/62

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож , улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох, 178/2019/0058/ индекстэй, 1936000630057 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 04 сарын 08-ны өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 07 сарын 10-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын Мөнгөн аяга, 4 дүгээр багт оршин суух хаягтай   Сум дундын 25 дугаар  шүүхийн 2015 оны 01 сарын 13-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  2 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг  тэнсэж,  2 жилийн хугацаагаар  хянан харгалзаж байсан, ******* ******* овогт *******гийн *******

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 5-6 сарын үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүрэн өндөр дэлгүүрийн үүдэнд байсан иргэн Д.*******ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Даюун-150 маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.*******өд 800000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн *******  сумын ******* багт  оршин суух, 1972 оны 10 сарын 28-ны өдөр төрсөн, 47 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа  мал аж ахуй эрхэлдэг,   ******* овогт *******гийн *******ийн өгсөн ... Манайх Ховд аймгийн *******  сумын ******* багийн нутаг дэвгэрт байдаг. Би 2018 оны хавар буюу 5-6 сарын хооронд 22 цаг 30 минутаас 23 цагийн хооронд сумын төвийн гудамжинд байрлах Хүрэн өндөр дэлгүүрийн үүдэн дээр өөрийн эзэмшлийн Даюун 150 маркийн улаан өнгийн мотоциклоо тавьчихаад Доржсүрэнтэй хэсэг хугацаанд уулзчихаад гарч ирсэн. Тэгтэл миний мотоцикль алдагдсан байсан. Тэрнээс хойш хэд хоног хайсан. Гэтэл 2019 оны 03 сарын 05-ны өдөр ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт явж байтал миний алдагдсан мотоциклийн банкыг манай Дэлгэр багийн зүс таних залуу мотоциклондоо тавьчихсан явж байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би мотоциклоо 1600000 төгрөгөөр худалдан авч байсан 1600000 төгрөгөөр үнэлж байна. Б.******* нь  миний мотоциклийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч учирсан хохирол болох 1800000 төгрөгийг төлж барагдуулсан учир миний зүгээс гомдол саналгүй...гэх мэдүүлэг / хэргийн 13-15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.гийн гэрчээр өгсөн...Би Ховд аймгийн  ******* сумын Дэлгэр багийн нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг 2018 оны намар миний эзэмшлийн мотоциклийн бензиний банк нь цоорсон бөгөөд тухайн үед 10 сард садан төрлийн хүн болох гаас бензиний  банк  байна гэхээр нь авсан юм. Тэгээд банкаа тавиад хэдэн сар болоод 2019 оны 03  сарын 05-ны өдөр ******* ах надтай тааралдаад энэ миний алдагдсан мотоциклийн банк байна гээд надтай маргалдахаар нь би хэнээс авсанаа хэлсэн. Би Б.******* гэх хүний мотоциклийг хууль бусаар авсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг/ 17-18 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.ын гэрчээр өгсөн...2018 оны 09 сард санагдаж байна. Ховд аймгийн ******* сумны төвд мотоцикль засварын ажил хийж байсан Тэр үед Б.******* гэх залуу өөрийн мотоциклоо надад авч ирж засуулж байсан. Бид  ярилцаж байгаад Б.*******аас мотоциклийн бензиний банк, бөөрний хамгаалалт  зэрэг чамд илүү байгаа юу гэж асуухад Б.******* байгаа гэж хэлсэн учир би мотоциклийг нь  засварлаж өгсөний хөлс 20000 төгрөгийн оронд тухайн сэлбэг хэрэгслүүдийг авахаар болсон. Тэгээд удалгүй *******аас банк болон хамгаалалтаа авах гээд Зэрэг сумын харъяат *******ыг таньдаг дүү болох Х. руу яриад *******аас очоод бензиний банк хамгаалалт зэрэг эд зүйлс аваад ир гээд хэлээд авахуулсан. улаан өнгийн Мустанг-5 мотоцикльтой байсан...гэх мэдүүлэг/ 19-20 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.гийн гэрчээр өгсөн...2018 оны намар Ховд аймгийн  ******* сумын нутаг дэвсгэрт өөрийн эзмшилд байсан мотоциклийн рам дээр дутуу сэлбэг хэрэгслийг нь дэлгүүрээс болон таньдаг хүмүүсээсээ аваад угсарч засварласан юм. Тухайн үед бензиний банк болон хамгаалалтыг  нь хүргэн ах болох  оос авч тавьсан.  2018 оны 10 сард миний сэлбэж угсарсан мотоцикль  явахаа больчихоор нь гэрийн гадаа хаясан. Тэгтэл манай  садангийн залуу болох Б. “чиний мотоцикль явахгүй  байгаа бол надад бензиний банкаа өгөөч” гэхээр нь д бензиний банк болон хамгаалалтын хамт өгсөн. Бензиний банк болон хамгаалалтыг хэний эзэмшлийнх эсэх талаар би мэдээгүй. Бензиний банк болон хамгаалалтыг *******аас авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-рт/

Мотоцикль үнэлсэн тухай  тайлан...”Даюун маркийн мотоцикль 800000 төгрөг / хэргийн 31 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын  өгсөн...Би 2018 оны 05, 06 дугаар сард мал дээр мал хариулж байгаад ******* сумын төвд байрлах гэртээ ирээд байж байхдаа төв гудам гараад улаан өнгийн мотоцикль байхаар нь хажуугаар сонирхож харж байгаад гэртээ ирээд байж байгаад 22 цагийн үед дахиад төв гудам гараад явж байхад Бадаа гэх хүний  дэлгүүрийн гадна “Даюун 150”  маркийн мотиоцикль  байж байхаар нь тухайн мотоцикль дээр явж очоод кунтоктрын утсыг  нь салгаад маниулаар нь гишгэж асаагад шууд Цэцэг сумын нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй хашаа амбаар байхаар нь тухайн  амбаарт мотоциклоо оруулчихаад тэр амбаарт нь унтаж амраад  маргааш өглөө нь  замын нүүрсний  унаанд дайгдаж суугаад ******* сумын нутаг дэвсгэр “Байшин үзүүр” гэх нэртэй газар буугаад Ховд аймгаас ******* сумын  чиглэлд явж байгаа унаанд дайгдаад ******* сумны төвд ирээд гэртээ байж байгаад найз Х.тай утсаар ярихад “хөдөө байна гэхээр хүрээд ир найзад нь ажил байна гэхэд за “ гээд хүрээд ирсэн.  Х.тай Цэцэг сумын  хадмын хуучин хашаанд явж очоод мотоциклоо гаргаж ирээд энэ мотоциклийн моторыг авна гэхэд Х.  энэ ямар учиртай мотоцикль юм бэ гэхээр нь миний таньдаг хүний мотоцикль байгаа юм  гэж хэлсэн. Тэгээд мотоциклийн моторыг аваад Х.т” чи энэ мотоциклийн банк таглааны хамт ав” гээд өгчихсөн. Мотоциклийн рамыг тэр хавьд байдаг хогийн хонхорт аваачиж хаясан. Х. бид 2 буцаад ******* сумын төвд ирээд гэр лүүгээ явсан...Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгон гэмшиж байна...гэх мэдүүлэг зэрэг болно. 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч  Б.******* нь 2018 оны 5-6 сарын үед 22 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүрэн өндөр дэлгүүрийн үүдэнд байсан иргэн Д.*******ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Даюун-150 маркийн улаан өнгийн мотоциклийг авч, Ховд аймгийн Цэцэг сумын төв орж эзгүй байсан амбаарт хийж, хоноод маргааш  нь нүүрсний машинд дайгдаж Байшин үзүүр гэх газраас Ховд аймгаас ******* сум явж байсан машинд сууж гэртээ ирсэн. Маргааш нь өөрийн найз Х. гэгчтэй утсаар ярьж уулзаад, түүний хамт Цэцэг сумын төв орж, мотоциклийн моторыг салган өөрөө авч, Х.т мотоциклийн банк, таглааны хамт өгсөн. Мотоциклийн рамыг хогон дээр хаясан талаараа хэргээ хүлээн мэдүүлсэн.

 Мөн гэрч Ч. нь өөрийн мотоциклийн рам дээр дутуу эд анги болох мотоциклийн банк, хамгаалалтыг хүргэн ах Х.оос авч тавьсан. Ч.гийн мотоцикль эвдэрсэн тул тухайн  мотоциклийн банкыг Б. гэгч өөрийн мотоцикльдоо авч тавьсан  ба  хохирогч  Д.******* нь өөрийн алдагдсан мотоциклийн банк болохыг 2019 оны 03 сарын 05- ны өдөр мэдэж, цагдаагийн байгууллагад шалгуулаахаар гомдол гаргаж, Б.гийн  мотоциклийн банк нь хохирогч Б.*******ийн 2018 оны 05 сараас 06 сарын хооронд Ховд аймгийн ******* сумын Хүрэн өндөр дэлгүүрийн үүдэн дээрээс алдагдсан мотоциклийн  банк болох нь мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.*******ийн мэдүүлэг, гэрч Ч., Х., Б.Баярмагай нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэргээр  нотлогдсон. 

Дээрхи нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.******* нь 2018 оны 05 сараас 06 сарын үед Ховд аймгийн ******* сумын төв гудамжнаас  хохирогч Д.*******ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Даюун-150 маркийн улаан өнгийн мотоциклийг  хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар,  нууцаар авч, Ховд аймгийн Цэцэг сум оруулж, эзэнгүй байсан амбаарт оруулж, хонуулаад маргааш нь өөрийн найд Х.ын хамт задалж, рамыг нь хогон дээр хаяж, моторыг өөрөө авч, бусад эд ангийг бусдад өгсөн  хэргийг бодит байдал тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч  нь гомдолгүй болохоо илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Шүүгдэгч  Б.*******ын  2018 оны 5-6 сарын үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр, төв гудамжинд  үйл ажиллагаа явуулдаг Хүрэн өндөр дэлгүүрийн үүдэнд байсан иргэн Д.*******ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Даюун-150 маркийн улаан өнгийн мотоциклийг хохирогчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан...бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авсан бол...гэх гэмт хэргийн шинжийг   хангаж байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Б.*******ын  үйлдсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ийн...Б.******* нь  миний мотоциклийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч учирсан хохирол болох 1800000 төгрөгийг төлж барагдуулсан учир миний зүгээс гомдол саналгүй...гэх мэдүүлэг / хэргийн 13-15 дугаар хуудас/-ээс үзэхэд хохирогчийн  хулгайд алдагдсан мотоциклийн  хохирол  1800000   төгрөг төлөгдсөн гэж үзэв.                             

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.*******ын  бусдад  учирсан хохирлоо  төлснийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.******* нь  Сум дундын 25 дугаар  шүүхийн 2015 оны 01 сарын 13-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  2 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг  тэнсэж,  2 жилийн хугацаагаар  хянан харгалзаж байсан нь хэргийн    хэргийн 41  дүгээр хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 42- 45 дугар хуудас дахь 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна. 

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид  1 жилийн  хорих ял шийтгэж, уг ялыг  нээлттэй хорих  байгууллагад эдлүүлж,  мотоциклийн үнэ болох 1800000 төгрөгний хохирол төлөгдсөн, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна  гэв.

Шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Миний хулгай хийсэн үйлдлийг аав мэдээгүй. Манай ээж мэдсэн байгаа. Мотоциклийн эзэнтэй уулзаж хохирлыг төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Намайг нэг удаа харж үзээч. Эхнэр сурдаг, манай хүүхэд нэг нас найман сартай, ар гэрийн байдлыг харгалзаж үзэж  тэнсэж өгнө үү гэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн  дүгнэлт  тайлбар,   шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д 6 сарын хорих  ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь хуульд нийцнэ гэж үзсэн болно. 

Эрүүгийн 1936000630057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 800000 төгрөг төлөгдсөн  болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******д  6 сарын хорих  ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д  оногдуулсан 6 сарын хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 1936000630057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид төлөх 800000 төгрөг төлөгдсөн   болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Т.ЦЭЦЭГМАА