Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00740

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 12 210/МА2024/00740

 

 

З.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/00884 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: З.Б 

Хариуцагч: Г.С 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.Л 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 60,000,000 төгрөг гаргуулах,

Бие даасан шаардлага: Сонгинохайрхан дүүрэг,  хоёр өрөө орон сууцнаас З.Б чөлөөлж, албадан гаргуулах тухай гуравдагч этгээдийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б  нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б , хариуцагч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.А  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/00884 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...Сонгинохайрхан дүүрэг,  өрөө орон сууцны үнэ 78,967,319 төгрөгөөс өөрт ногдох 3/1 хувь гаргуулах гэснийг ...хариуцагч Г.С  19,741,829 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН