Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2016/0303/и |
Дугаар | 345 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 345
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” ХХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *******ны төв байр
Хариуцагч: ******* овгийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг ******* тоотод оршин суух,
Хариуцагч: ******* овгийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг ******* тоотод оршин суух
2290282,37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “ХасБанк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* нар нь ХасБанктай 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1180004459 тоот цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулан 4155000 /дөрвөн сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Мөн 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1180004697 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3000000 /гурван сая/ төгрөгийн өрхийн зээлийг 2.3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Улмаар зээлдэгч нар нь ХасБанктай байгуулсан дээрх барьцааны гэрээний үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүйгээр 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдпаар 1180004459 тоот зээл 1159 хоног хугацаа хэтрээд байна. 1180004697 тоот зээлийн хүүний төлбөрийн үлдэгдэл 1024 хоног хугацаа хэтрээд байна. Банк нь зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчээс удаа дараа зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрлээ. Зээлдэгч нь банктай байгуулсан 1180004459 гэрээний 2.2.1, 2.2.2, 2.3.1, 2.3.2, 2.4.1, 3.1, 3.3, мөн 1180004697 гэрээний 2.2.1 заалтуудыг тус тус зөрчөөд байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж буй тул ХасБанк Барьцааны гэрээний 3.3 болон 3.4 дахь заалтад заасан үндэслэлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
1180004459 тоот барьцааны гэрээний 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр төлбөл зохин үндсэн зээл 1037997,80 төгрөг, хүү 1035998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171844,18 төгрөг, 1180004697 тоот зээлийн гэрээний хүү 37442,39 төгрөг, зээлийн гэрээнүүдийг нотариатаар баталгаажуулсны хүү 7000 төгрөг, нийт 2290282,37 төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээнд тусгасан зээлийн барьцаа хөрөнгүүдээр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нь 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хамтран зээлдэгчээр нөхөр гийн хамт “ХасБанк”-наас 1180004459 тоот цалингийн зээл 4155000 төгрөгийг 2 хувийн 36 сарын хугацаатайгаар авсан. Мөн 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нь хамтран зээлдэгчээр ын хамтаар 1180004697 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3000000 төгрөг жилийн 2,3 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар авсан. Бид зээлээ цаг тухай бүрт нь төлж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас эргэн төлөлтөө хийж чадалгүй удаашруулсан. ХасБанкны нэхэмжлэлийн шаардлага болох 2290282,39 төгрөгийг барьцааны гэрээнд тусгасны дагуу зээлийг барагдуулж дуусгана. Барьцаа хөрөнгөөр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн “Бид зээлээ цаг тухай бүрт нь төлж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас эргэн төлөлтөө хийж чадалгүй удаашруулсан. ХасБанкны нэхэмжлэлийн шаардлага болох 2290282,39 төгрөгийг барьцааны гэрээнд тусгасны дагуу зээлийг барагдуулж дуусгана. Барьцаа хөрөнгөөр барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч , нар нь “Хас Банк” ХХК-ийн 2290282,39 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч , нар нь 2290282,39 төгрөгийг нэхэмжлэгч “Хас Банк” ХХК-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас Банк” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51594,52 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч , нараас улсын тэмдэгтийн хураамжинд 25795,26 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 25795,26 төгрөгийг тус тус гаргуулж “Хас Банк” ХХК-д олгосугай.
Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ