Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 346

 

            

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би  

 

       Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн ******* тоотод оршин суудаг ******* овгийн ******* /РД: *******/

 

           Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 7-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

5360000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр миний бие *******гаас 4050000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлж аваад одоо болтол өгөхгүй худлаа яриад байгаа учир нотариатаар байгуулсан гэрээний дагуу зээлдүүлсэн 4050000 төгрөг, 116 хоногийн алданги 1310000 төгрөг, нийт 5360000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* миний бие тай 5000000 төгрөг гаргуулахаар эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага болох 360000 төгрөгөөс татгалзаж байна.

Хариуцагч миний бие 5000000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.    

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч аас 5360000 төгрөг нэхэмжилж байсан ба нэхэмжлэгч ******* нь 5360000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 360000 төгрөгөөс татгалзаж 5000000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэгч ******* миний бие тай 5000000 төгрөг гаргуулахаар эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага болох 360000 төгрөгөөс татгалзаж байна. .

Хариуцагч миний бие 5000000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй эвлэрлийн гэрээ байгуулав” гэсэн эвлэрлийн гэрээгээр  нотлогдож байх бөгөөд энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчдыг эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд 5000000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал болох 47475 төгрөгийг хариуцагчаас, орон нутгийн төсвийн орлогоос 47475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. *******гийн нэхэмжлэлтэй д хариуцагдах 5360000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч талууд 5000000 төгрөгөн дээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. нь 5000000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100710 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч аас 47475 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 47475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.УРАНЧИМЭГ