Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 297

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Богдынхон овогт Мэндбаярын Сэргэлэнбаатарт холбогдох “1811026900256” дугаартай, 186/2019/0264/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын  сарын 12-ны өдөр шүүн хэлэлцэв.                    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын задгайд оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 1998 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан. Богдынхон овогт Мэндбаярын Сэргэлэнбаатар /РД:СЮ79100212/,

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч М.Снь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кино тетарын автобусны буудал дээр иргэн Т.Ирмүүний халааснаас 2.100.000 төгрөгний үнэлгээ бүхий Ай фойне икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч М.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохиролоо бүрэн төлж барагдуулсан гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Т.Ирмүүний:..2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Теди төвөөр орж найз Энхжинтэй уулзаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын автобусны буудлын дээр ирээд 3, 4 дүгээр хорооллын автобусанд суусан яг автобусанд суухын өмнө өөрийн эзэмшлийн ай фони икс маркийн чихэвчтэйгээ холбоод халаасандаа хийгээд автобусанд суугаад картаа уншуулаад утсаа үзэх үед байхгүй болсоныг мэдээд гар утас руугаа залгахад салгасан байсан гэх мэдүүлэг. /хх-н 20-21/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс 19 дүгээр хуудас хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, 20-21 дүгээр хуудас насанд хүрээгүй хохирогч Т.Ирмүүний мэдүүлэг, 29 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ, 32-33 дугаар хуудас яллагдагч М.Сэргэлэнбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлггээ зэргээс дүгнэхэд М.Снь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кино тетарын автобусны буудал дээр иргэн Т.Ирмүүний халааснаас 2.100.000 төгрөгний үнэлгээ бүхий Ай фойне икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт болсон байна.

 Шүүгдэгч М.Снь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгис кино тетарын автобусны буудал дээр иргэн Т.Ирмүүний халааснаас 2.100.000 төгрөгний үнэлгээ бүхий Ай фойне икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Чингэлтэй дүүргийн прокуророос М.Сэргэлэнбаатарыг гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд зүйлчлэн ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Шүүгдэгч М.Снь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 2.100.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч  М.Сэргэлэнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 2.100.000 төгрөгийг шүүгдэгч М.Сэргэлэнбаатараас гаргуулж, хохирогч Т.Ирмүүнд олгохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Снь хохирол төлбөрөө төлөх талаар завсарлага авах хүсэлт гаргасны дагуу шүүх ажлын 5 хоногийн завсарлага авах хугацаа тогтоож, шүүгдэгч нь завсарлагын хугацаанд  хохирогчид 1 500 000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй талаарх бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 7 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүэх санал гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Сэргэлэнбаатарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хариуцлагын зорилгод ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх... хүрээнд нийгмээс тусгаарлахгүйгээр тухайн этгээд засарч, хүмүүжих боломжтой байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Харин М.Сэргэлэнбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ирмүүн нь шүүгдэгч М.Сэргэлэнбаатараас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч авах шаарлагагүй гэж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                         

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Богдынхон овогт Мэндбаярын Сэргэлэнбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт  оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт сануулсугай.

         5.Шүүгдэгч М.Снь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

        6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

      7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сэргэлэнбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ