Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00585

 

 

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 20/МА2024/008

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 83/ШШ2023/04307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт ,43,06,936 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, гуравдагч этгээд *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

.. Зээлдэгч ******* ХХК болон ******* нар нь *******-тай 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдөр 3Г20204049 тоот зээлийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдөр БГҮ/20204049 тоот барьцааны гэрээ, мөн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан ,000,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар ашиглахаар жилийн 9,2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан. Мөн зээлдэгчийн хүсэлтээр тухайн гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж байсан.

.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор иргэн *******ы өмчлөлийн дүүрэг, дүгээр хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүрэг, дүгээр хороо, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ы өмчлөлийн дүүрэг, дүгээр хороо, ийн гудамж, 3 дүгээр байр, 3 тоот хаягт байршилтай 4. м.кв талбайтай 4 өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууц, дүүрэг, дүгээр хороо, ийн гудамж, 3 дүгээр байр, хххх тоот хаягт байршилтай 8 м.кв талбайтай, автозогсоол, *******ийн өмчлөлийн дүүрэг, дүгээр хороо, 322 ын гудамж, 0/-6 тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж гэрээ байгуулсан.

.3. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 996 240 200 төгрөг, зээлийн хүү 33 28 834 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 99 902 төгрөг, нийт 43 48 936 төгрөг, нотариатын зардал 2 000 төгрөг, бүгд 43 06 936 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.. Манай компани тус банкнаас ,000,000,000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Гэхдээ уг зээлийг ******* ХХК-ийн захирал *******, компанийн борлуулалтын менежер С.Оргил бидний найз болох ******* нь гуйсны үндсэн дээр компанийн нэрээр авсан.

2.2. Зээл авахад ******* нь өөрийн өмчлөлийн дүүргийн -р хороо, 322 ын гудамж, 0/-6 тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн *******ы өмчлөлийн дүүргийн -р хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус ийг тус тус зээлийн барьцаанд тавьсан.

******* нь зээлийн гэрээгээ хугацаандаа төлж чадахгүй байсан тул зээл сунгах асуудлыг ярихад зээлдэгч тал буюу ******* энэ зээлээ төлсний дараа дахин шинээр зээл авах боломжтой гээд 209 оны зээлийг хаахыг шаардсан. Энэ асуудлыг *******д хэлэхэд тэрээр зээл чөлөөлдөг хүмүүсээр чөлөөлүүлж хаагаад, 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдөр дахин шинээр зээлийн гэрээ байгуулж барьцааны гэрээнд өөрийн хөрөнгүүдээ мөн барьцаалан, манай компанийн нэр дээр ,000,000,000 төгрөгийг жилийн 9,2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар ******* нь зээлж авсан.

Зээлээ хугацаанд нь төлөхгүй байсан учир *******ийн хүссэнээр 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3 сараар, 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 6 сараар, 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр жил 6 сараар, 202 оны 2 дугаар сарын 20-ны өдөр жилийн хугацаатайгаар нийт 4 удаа сунгасан. 209 оны 0 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны дугаар сарын 3-ний өдөр хүртэлх хугацаанд манай компаниас *******д авч өгсөн ,000,000,000 төгрөгийн зээлийн хүүд нийт 49,926,420 төгрөг төлж байсан бөгөөд дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн хямралд орсноос болж цаашид төлж чадахаа больсон.

Харин ******* нь 209 оны 0 дугаар сарын 3-ний өдрөөс 202 оны 2 дугаар сарын 3-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 9,00,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ******* ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Харин иргэн ******* болон *******ы барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан *******ы өмчлөлийн дүүргийн -р хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн -р хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ийн өмчлөлийн дүүргийн -р хороо, 322 ын гудамж, 0/-6 тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн гэжээ.

 

3. Хариуцагч *******ы хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.. Манай компани тус мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. ******* авсан учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани *******ны сайн харилцагч гэдгийг ашиглаж энэ мөнгийг манай компаниар дамжуулан авах боломжтой гэдгийг ******* харсан байсан. Зээлийн барьцаанд өөрийн хөрөнгийг барьцаалуулна гэсэн тул зөвшөөрсөн.

3.2. Зээлийн гэрээний хугацаа нь дууссанаас хойш зээлээ төлөөч гэж удаа дараа шаардаж байсан, ямар ч боломжгүй байна, төлнө л гэдэг. Сүүлд миний орон сууцыг нэмэлтээр барьцаанд тавьж гэрээний хугацааг сунгасан. Гэтэл миний бие болон манай компани энэ мөнгөнөөс нэг ч төгрөг ашиглаагүй. Харин эсрэгээрээ энэ хугацаанд 49,926,420 төгрөгийг банкинд төлсөн байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ы тайлбар, татгалзлын агуулга:

4.. Иргэн ******* нь 209 оны 0 сард Польш улсаас гахайн мах, өөх оруулж ирж борлуулах бизнесийг хамтарч хийх санал тавьсан ба худалдан авах хүн нь бэлэн байгаа гэсэн хүсэлт тавьсны дагуу миний бие өөрийн өмчлөлийн нэр дээрх , бүртгэлийн дугаартай дүүрэг, дүгээр хороо, 322 ын гудамж, тоот, мкв аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх, , 6 бүртгэлийн дугаартай дүүрэг, дүгээр хороо, 322, гудамж, тоот, м.кв аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан зээл авахыг зөвшөөрч 209 оны 0 дугаар сарын 2-ний өдөр итгэмжлэл хийж өгсөн.

4.2. ******* нь миний үл хөдлөхийн итгэмжлэлээр өөрийн нэрээр бус ******* ХХК-ийн нэрээр хамтран ******* ХК-аас их хэмжээний зээл авч, зээлээ цаг тухайд төлж байгаагүй, хүү хуримтлагдсан, зээлээ 4 удаа сунгасан гэдгийг ******* ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбараас мэдсэн.

******* болон ******* ХХК зээлээ төлж асуудлыг шийдэн манай гэр бүлийг гомдолгүй болгож өгнө үү гэжээ.

 

. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 43 дугаар зүйлийн 43.. 227 дугаар зүйлийн 227. дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 29 47 034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 99 902 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нар нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцагч *******ы өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, гудамж, 3 дүгээр байр, 3 тоот хаягт байршилтай 4, м.кв талбайтай дөрвөн өрөө, дугаарт бүртгэлтэй орон сууц, дүүргийн -р хороо, гудамж, 3-р байр, 3 тоот хаягт байршилтай 8 м.кв талбайтай автозогсоол,

Гуравдагч этгээд *******ы өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Гуравдагч этгээд *******ийн өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, 322 ын гудамж, 0/-6 тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, гуравдагч этгээд *******ы өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ******* нараас 80 68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,99,902 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40., 40.2, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 99 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тус тус зөрчиж, хэрэгт хамааралгүй баримтыг ач холбогдолтой гэж үзэн үнэн, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн дээрх хуулийн зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн.

6.. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, үргэлжлэх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-9 цар тахлын нөхцөл байдал үүссэн, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох тул хариуцагчийн зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргээс чөлөөлөгдөнө гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчийн авсан зээл Ковид-9 цар тахалтай холбогдуулан гарсан хууль болон Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалуудад заасан хугацаа сунгах ипотекийн болон хэрэглээний зээлд хамаарахгүй тул тэрээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43. дэх хэсэгт зааснаар зээлийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, уг төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

6.2. Мөн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр тооцсон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлсөн, тооцохгүй байх өөрчлөлт ороогүй тул дээрх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******, *******, ******* нартай байгуулсан бөгөөд *******аас *******д олгосон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулах эрх олгосон итгэмжлэлийг ашиглан барьцааны гэрээ байгуулаагүй.

Харин гуравдагч этгээд *******ы хэрэгт өгсөн 209 оны 0 дугаар сарын 2-ний өдрийн итгэмжлэл нь ******* ХХК, ******* нарын *******-наас мөн сарын 24-ний өдөр авсан ,000,000,000 төгрөгийн 3 сарын хугацаатай зээлд *******ы өмчлөлийн нэхэмжлэлд дурдсан 2 үл хөдлөх хөрөнгийг тухайн итгэмжлэлээр барьцаалуулж байсан. Зээлдэгч ******* ХХК болон ******* нар нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж зээлээ төлж, 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдөр дахин зээл авахад БГҮ/20204049 дугаар барьцааны гэрээг банк үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч *******, *******, ******* нартай байгуулсан.

Шүүх дээрх бодит үйл явдал, нөхцөл байдлыг буруу ойлгон өрөөсгөл дүгнэлт хийж 209 оны 0 дугаар сарын 24-ний өдөр олгоод хугацаандаа төлж хаагдсан барьцааны гэрээ байгуулахдаа ашиглаж байсан *******аас *******д олгосон итгэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн БГҮ/20204049 дугаар барьцааны гэрээ байгуулахдаа эсхүл нэмэлт өөрчлөлт оруулахдаа ашигласан мэтээр барьцаа хөрөнгийг чөлөөлж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 83/ІІІ2023/04307 дугаар шийдвэрт ... нэмэгдүүлсэн хүү 3,99,902 төгрөгийг хариуцагч ******* ХХК болон ******* нараас гаргуулан Хаан банкинд олгож, гуравдагч этгээд *******ы өмчлөлийн БЗД-ийн -р хороо, ын гудамж тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 83/ШШ2023/04307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн тул дээрх шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67..-д заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

7.. Гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хэргийн үйл баримт, зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийн талаар ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй.

7.2. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан нийт удаа зарлагдсан бөгөөд дээрх шүүх хуралдаануудад нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд ******* миний зүгээс хэргийн үйл баримт, зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийн талаар зайлшгүй тайлбар авах шаардлагатай тул гуравдагч этгээд *******ийг шүүх хуралдаанд заавал биечилж оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангасан.

Гуравдагч этгээд ******* хүрэлцэн ирээгүй тус шүүхийн шүүгчийн 2023 оны дүгээр сарын -ны өдрийн 20984 дугаартай захирамжаар түүнийг шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл тухайн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч болон гуравдагч этгээд ******* миний зүгээс "...гуравдагч этгээд *******ийг заавал оролцуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна, албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарсан, тухайн захирамжийн биелэлтийг хангуулаад *******ийг оролцуулах хүсэлтэй байна... гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.3. Шүүх гуравдагч этгээд *******ийг шүүхэд дуудан ирүүлэхээр 2023 оны 0 дугаар сарын 7, мөн оны дүгээр сарын 09-ний өдрүүдэд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд тухайн мэдэгдэх хуудсыг хүлээж авсан эсэх, дээрх шүүх хуралдааны товыг мэдсэн эсэх талаарх хариу хэрэгт авагдаагүй.

Цагдаагийн байгууллагаас 2023 оны дүгээр сарын 27-ны өдөр илтгэх хуудсыг үндэслэн шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзсан нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх боломжгүй юм.

Миний бие *******ийн барьцаалан зээлэх гэрээ, зээл авсан талаарх үйл баримтад хамааралгүй, бизнесийн үйл ажиллагаа нь бүтэмжтэй байгаа, удахгүй барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг минь чөлөөлж өгнө гэсэн *******ийн үгэнд нь итгэсээр өнөөдрийг хүрсэн боловч шүүхийн шийдвэрээр өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба ******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцож хэзээ зээлээ төлж барагдуулан миний хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбар мэдүүлэг гаргахгүй, зохигч талууд *******ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байхад шүүх түүнийг биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

7.4. Түүнчлэн, миний бие шүүх хуралдааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд шүүгчийн зүгээс ирцтэй холбоотой санал хүсэлт гаргах үед гаргаагүй тул одоо шийдвэрлэх боломжгүй, тийм болохоор хүсэлтийг хүлээж авахгүй гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 83/ШШ2023/04307 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67..-т заасны дагуу хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гуравдагч этгээд *******ы давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж харж байна. ******* ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүний өмнөөс шийдвэр гаргах боломжгүй учраас энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй.

Мөн *******ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргахад шүүгчийн захирамж гарсан. Захирамжийн биелэлтийг хангахгүйгээр шүүх хуралдаан цааш үргэлжилсэн учраас энэ талаарх гомдол үндэслэлтэй. Түүнчлэн, өмгөөлөгч авах эрхийг хэзээ ч эдэлж болно. Заавал хамгийн сүүлийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авахаар хүсэлт гаргасан боловч энэ эрхээр хангаагүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд *******ы гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК болон ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,4306,936 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* манай компани нэг ч төгрөг авч ашиглаагүй, *******ийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. ******* ХК болон ******* ХХК, ******* нар 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдөр ЗГ/20204049 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь ,000,000,000 төгрөгийг жилийн 9,2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх-4-6/

Хариуцагч ******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242. дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул зээлийн мөнгийг ашиглаагүй, *******д мөнгийг өгсөн гэх татгалзал хуулийн үндэслэлгүй.

 

4. ******* ХК нь 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдөр гэрээний 2., 3.-т тус тус зааснаар зээлдэгч ******* ХХК-ийн эзэмшлийн 00367389 тоот данс руу ,000,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт болон зээлийн тооцоололд маргаангүй. Хариуцагч компани нь зээлийн үүрэгт 49,926,420 төгрөг төлсөн, Ковид 9 цар тахлын нөхцөл байдлын улмаас зээл төлөх боломжгүй болсон гэх агуулга бүхий тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

 

. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон, хариуцагч ******* ХХК, ******* нараас үндсэн зээл 996,240,200 төгрөг, зээлийн хүүнд 33,28,834 төгрөг, нийт ,29,47,034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв. Зохигчид энэ шийдэлд давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасан нь хуулийн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болон барьцааны зүйл болох *******ы үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.

6.. Учир нь гэрээний 2..-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

6.2. Талууд зээлийн гэрээнд нийт 4 удаа өөрчлөлт оруулсан байх бөгөөд 202 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ/20204049-4 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дүгээр сарын 8-ны өдрийн 83 дугаар тогтоол, Ковид 9 цар тахал болон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдэгчийн орлого доголдсонтой холбогдуулан зээлийн гэрээний хугацааг 3 сар болгон сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хх2-3, , 8-2/

 

7. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хойшлуулсан хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дуусчээ.

Шүүх ... талууд Ковид-9 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөлт хийх боломжгүй, хугацаа хойшлуулсан гэж хэргийн нотлох баримтыг баримтыг буруу үнэлж, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

Хариуцагч ******* ХХК, ******* нар гэрээгээр тогтоосон хугацаанд зээл, хүүгийн хамт төлөх үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43. дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй тул хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүд 3,99,902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

 

8. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны зүйл болох *******ы өмчлөлийн дүүргийн -р хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

8.. ******* ХК нь *******, *******, ******* нартай 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдөр БГҮ/20204049 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор *******ы өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, гудамж, 3 дүгээр байр, 3 тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, 4, м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц, дүүргийн -р хороо, гудамж, 3-р байр, 3 тоот хаягт байршилтай 8 м.кв талбайтай, автозогсоол, *******ы өмчлөлийн дүүргийн -р хороо, ын гудамж, , тоот хаягт байршилтай, , дугаарт тус тус бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, *******ийн өмчлөлийн дүүргийн -р хороо, 322 ын гудамж, 0/-6 тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг тус тус барьцаалахаар харилцан тохиролцон, талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6., 6.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Барьцаалуулагч ******* нь 209 оны 0 дугаар сарын 2-ний өдөр дүүргийн -р хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, ... үүргийн гүйцэтгэлийг хангуулах, .. зээлтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах ... эрхийг *******д итгэмжлэлээр олгосон байна. /хх80/

Хэрэгт авагдсан 2020.09.8-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах БГҮ/20204049-2 дугаартай гэрээ, 202.2.20-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах БГҮ/20204049- дугаартай гэрээнүүдэд *******, ******* нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул тэдгээрийг энэ гэрээний тал биш гэж үзэх нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-д заасантай нийцнэ. /хх6, 22/

Гэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн БГҮ/20204049 дугаартай Барьцааны гэрээ-гээр нэхэмжлэгч ******* ХК-д барьцааны шаардах эрх үүссэн учир дээрх итгэмжлэл болон Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзнэ.

Хариуцагч ******* ХХК болон ******* нар барьцаагаар хангагдсан үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул барьцааны зүйл болох *******, *******, ******* нарын үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

8.2. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ы өмчлөлийн дүүргийн -р хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3., 7 дугаар зүйлийн 7. дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйлийн өмчлөгч *******, ******* нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн байр сууринаас оролцсон байна. /хх-/

 

9.. Шүүх гуравдагч этгээд *******ийг шүүхэд албадан ирүүлэх арга хэмжээ авсан байх бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл хамгаалалтын илтгэх хуудсаар ...Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Шинэ хороолол, 7 дугаар байр, тоот хаяг нь нураагдсан дахин төлөвлөлтөд орсон тул шүүгчийн захирамжид дурдсан хаягнаас шүүхэд албадан ирүүлэх боломжгүй байна гэжээ. Уг баримтыг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул *******ийг биечлэн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гуравдагч этгээд *******ы гаргасан гомдол үндэслэлгүй.

 

9.2. Түүнчлэн гуравдагч этгээд *******ы өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, түүний эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67..2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 83/ШШ2023/04307 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн дэх заалтыг Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 43 дугаар зүйлийн 43.. 29 дүгээр зүйлийн 29. дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт ,43,06,936 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нар нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцагч *******ы өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, гудамж, 3 дүгээр байр, 3 тоот хаягт байршилтай 4, м.кв талбайтай дөрвөн өрөө, дугаарт бүртгэлтэй орон сууц, дүүргийн -р хороо, гудамж, 3-р байр, 3 тоот хаягт байршилтай 8 м.кв талбайтай автозогсоол, гуравдагч этгээд *******ы өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дүүргийн дүгээр хороо, ын гудамж, тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гуравдагч этгээд *******ийн өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, 322 ын гудамж, 0/-6 тоот хаягт байршилтай, дугаарт бүртгэлтэй, м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж тус тус өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын ,80,68 гэснийг ,94,684 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ы гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт тус тус зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,949 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 72 дугаар зүйлийн 72. дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД