Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Э

Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1979 онд 10-р анги төгсөж их барилгын талбарт илгээлтээр гарч ажилласан билээ. 1979 оноос 1982 онд аймгийнхаа Барилга угсралтын конторт ажилчнаар, 1982 оноос 1989 онд Улаанбаатар хотод Политехникийн дээд сургуульд суралцаж Барилгын инженер багш мэргэжил эзэмшиж Өмнөговь аймгийн хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд томилогдож ирж ажилласан. 1989 оноос 1999 онд Өмнөговийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын мэргэжлийн багшаар ажиллаж байгаад 1999 онд барилгын анги хаагдаж би хувиараа ажил хийж байгаад 2006 онд эргэж сургуульдаа барилгын мэргэжлийн багшаар ажиллаж 2016 оны 06 дугаар сард хичээлийн жилээ дуусгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох бичиг баримтаа бүрдүүлсэн боловч хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр дээр миний овог үсгийн зөрүүтэй бичигдсэн учраас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Би улсад 27 жил ажилласан. Иймд 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөх хавтастай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******гийн ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.******* миний бие 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл 1995 онд нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн овог нь үсгийн алдаатай бичигдсэн ч миний дэвтэр мөн учраас жинхэнэ эзэн нь мөн болохыг тогтоолгохоос татгалзаж, харин 1979 онд нээлгэсэн улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 1961 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Нийгмийн даатгалын дэвтэрт *******оогийн ******* гэж бичигдсэн байсан. Миний овог ******* гэдэг юм. Үсгийн алдаатай бичигдсэн ч миний дэвтэр тул нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагагүй. Харин 1979 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг “*******” гэж буруу бичсэн тул жинхэнэ эзэмшигчээр ******* овогтой ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтэрт миний ажилласан талаар бичигдсэн бөгөөд шаардлага хангасан байгаа гэв.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Х.*******ийн нэр дээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
  2. Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  3. Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай “...Политехникийн дээд сургуулийг инженер багшийн мэргэжлээр төгссөн ******* овогтой *******ийг 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн инженер багшаар авч ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
  4. Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай “...Х.*******ийг 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн инженер багшийн үүрэгт ажлаас чөлөөлж мастер багшаар ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
  5. Өмнөговь аймгийн МСҮТөвийн захирлын 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай “...Х.******* нарын өргөдөл хүсэлтийг үндэслэн мэргэжлийн анги хаагдан ажлын орон тоо байхгүй болсон тул 1 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж олгосугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
  6. Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай “...Х.*******ийн өргөдөл хүсэлтийг үндэслэн 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Барилгын мэргэжлийн онолын багшаар ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
  7. Гэрч З.*******гийн “******* гэдгийг нь би сайн мэднэ. Надтай хамт *******оо, ******* овогтой Эрдэнчимэг гэдэг өөр хүн хамт ажиллаж байгаагүй. Тухайн үед дэвтрийг олгосон хүний л хариуцлага алдсаных байх. Би энэ талаар нь сайн мэдэхгүй. Х.******* нь Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт нормчноор 1979 оны 06 дугаар сард 10 дугаар ангиа төгсөөд ажилд орсон. Улмаар 1982 оны 08 дугаар сарыг хүртэл ажилласан. 08 дугаар сард Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуульд элсэн орж инженер багш мэргэжлээр суралцсан. 1989 оны 07 дугаар сард сургуулиа төгсөж ирээд Өмнөговь аймгийн Техник мэргэжлийн сургуульд багшаар ажилласан. Улмаар 1999 онд багшийн ажлаас гарсан. Дараагаар нь 2006 онд тухайн сургуульд буцаж багшаар ажилд ороод 2016 оны 06 дугаар сарыг хүртэл багшаар ажилласан” гэсэн мэдүүлэг,

8. Гэрч Д.*******ийн “*******гийн ******* гэдэг. *******ийн ээжийг ******* гэж дууддагийг нь би мэднэ. Хэрэв ******* гэж дуудах бол өөр хүний нэр болчихно.  *******гийн ******* гэдэг юм. Тухайн үеийн ажиллаж байсан хүн хариуцлагагүй ажилласан болохоор бичиг баримтын овгийг зөрүүтэй бичиж олгосон байх. Би *******гийн *******тэй хамт ажиллаж байсан. Өөр ******* овогтой ******* гэж хүн хамт ажиллаж байгаагүй. Х.******* нь 1979 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн нэг дүгээр арван жилийн 10 дугаар ангийг төгсөөд Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажилд орж ажилласан. Улмаар 1982 оны 08 дугаар сарыг хүртэл ажилласан. 08 дугаар сарын сүүлээр 28-ны өдөр Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуульд элсэн орж инженер мэргэжлээр суралцсан. 1989 оны 06 дугаар сард сургуулиа төгсөж ирээд Өмнөговь аймгийн Техник мэргэжлийн сургуульд инженер багшаар ажилласан. Улмаар 2016 оны 06 дугаар сарыг хүртэл багшаар ажилласан” гэсэн мэдүүлэг,

9. Гэрч З.*******, Д.******* нарын оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт,

10. Нэхэмжлэгч Х.*******, гэрч З.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

11. Гэрч З.*******, Д.******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

Нэхэмжлэгч Х.*******ийн Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтэрт овог  “*******” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх дээр бичигдсэн овог “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд Х.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтэр, Х.*******ийн иргэний үнэмлэх зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувиар нь авч шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт овог “*******” гэж бичигдсэн нь нэхэмжлэгч Х.*******ийн иргэний үнэмлэхэд овог “*******” гэж бичигдсэнтэй тохирохгүй байна.  

Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овгийн *******гийн ******* мөн болох нь

-Гэрч З.*******гийн “******* гэдгийг нь би сайн мэднэ. Надтай хамт *******оо, ******* овогтой Эрдэнчимэг гэдэг өөр хүн хамт ажиллаж байгаагүй. Тухайн үед дэвтрийг олгосон хүний л хариуцлага алдсаных байх...гэсэн мэдүүлэг,

-Гэрч Д.*******ийн “*******гийн ******* гэдэг. *******ийн ээжийг ******* гэж дууддагийг нь би мэднэ. Хэрэв ******* гэж дуудах бол өөр хүний нэр болчихно.  *******гийн ******* гэдэг юм. Тухайн үеийн ажиллаж байсан хүн хариуцлагагүй ажилласан болохоор бичиг баримтын овгийг зөрүүтэй бичиж олгосон байх. Би *******гийн *******тэй хамт ажиллаж байсан. Өөр ******* овогтой ******* гэж хүн хамт ажиллаж байгаагүй....” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Түүнчлэн 1979 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрт Х.*******ийн ажилласан байдлын талаар бичигдсэн түүх нь түүний ажиллаж байсныг гэрчилсэн гэрч З.*******, Д.******* нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай “...Политехникийн дээд сургуулийг инженер багшийн мэргэжлээр төгссөн ******* овогтой *******ийг 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн инженер багшаар авч ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаал, Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай “...Х.*******ийг 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн инженер багшийн үүрэгт ажлаас чөлөөлж мастер багшаар ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаал, Өмнөговь аймгийн МСҮТөвийн захирлын 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай “...Х.******* нарын өргөдөл хүсэлтийг үндэслэн мэргэжлийн анги хаагдан ажлын орон тоо байхгүй болсон тул 1 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж олгосугай...” гэж бичигдсэн тушаал, Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай “...Х.*******ийн өргөдөл хүсэлтийг үндэслэн 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Барилгын мэргэжлийн онолын багшаар ажиллуулсугай...” гэж бичигдсэн тушаал зэргээр нотлогддог тул уг дэвтрийг *******гийн *******ийн хөдөлмөрийн дэвтэр гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрч З.*******, Д.******* нарт үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж, хуульд заасан арга журмын дагуу мэдүүлэг авсан байх тул шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн МСҮТөвийн захирлын 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай тушаал, багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч Х.*******, гэрч З.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлага хангасан байх тул шүүх үнэлсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ******* овгийн *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                      

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ