Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 360

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/,

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост баг ******* оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/, 

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч , нарийн бичгийн дарга М.Сугирсүрэн нар оролцов.                      

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тай 2008 оноос 2011 онуудад хамт амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин Ууганцэцэгийг төрүүлсэн. Улмаар амьдралын хүнд хэцүү бэрхшээлээс болоод тусдаа амьдарсан. Одоо охин Ууганцэцэг 7 настай. Охиндоо тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. тай эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******тэй 2008 оны 03 дугаар сард анх танилцаж мөн оны 07 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байсан. Хүүхдэд сар бүр тэтгэлэг өгч байх орлого, чадвар, боломж байхгүй. Байгаагаас дан бүрээстэй, хөндий 4 ханатай гэр 1 ширхэг байгаа. Надад өөр эд хөрөнгө байхгүй. Би өөрөө айл, айл хэсч амьдралаа зогоож байгаа. эсвэл би хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Ням-эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж гаргах тайлбаргүй. Хүүхдийн эцэг нь Баярсайхан мөн. Өөрөө архи их ууж агсам тавьдаг байсан. Хүүхдээсээ их зугтаадаг байсан учраас тэтгэлэг тогтоолгоно. Би хүүхдийг аавынх нь асрамжинд өгөхгүй. Хүүхэд энэ хүн хоёр нэг нэгнээсээ зугтаадаг гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлсэн зүйл бүгд үнэн. Намайг ажилд яваад эргээд ирэхэд энэ хүн өөр хүнтэй гэр бүл болоод өөөр айлын хүн болсон байсан. Би архи уудаг байсан нь үнэн. Хүүхэд миний хүүхэд мөн. Маргаан байхгүй. Би өөрөө хийсэн ажилгүй хүн. Би өөрөө хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд надад боломж байхгүй байна. Нэг бол би хүүхэддээ гэр барьж өгөх хүсэлтэй байна гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Э.Ням-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин ийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ы иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ням-эрдэнэ нь аас охин т тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргахгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд *******, нар нь 2008 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин төрсөн, эцэг нь мөн  болох нь зохигчдын тайлбараар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Иймд нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч аас 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ням-Эрдэнийг улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 28209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ