Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* /РД:*******/

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* /РД: *******/

 

        6735140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ганбаатар захиралтай Тодбат андууд ХХК нь 2015 оны 06 дугаар сараас Баяндалай сумын Тамгын газрын барилгын ажлыг гүйцэтгэх хугацаандаа иргэн миний Маргад дэлгүүрээс ажилчдын хүнсний хэрэгцээнд 897500 төгрөг, ажилчдын ахуйн болон хүнсний хэрэгцээндээ 5837640 төгрөгийн бараа авсан бөгөөд цалин буухаар төлбөрөө барагдуулна гэсээр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүргэсэн боловч цалин буухгүй байна гэсэн шалтгаанаар төлбөрөө төлөөгүй. Гэтэл ажил олгогч компани нь цалин олгохгүй байна гэх маргаанаас болоод ажлаа зогсоогоод буцсан бөгөөд Тодбат андууд ХХК-ны захирал Ганбаатар нь бүх төлбөрийг хариуцна гэж гэрээ хийгээд явсан боловч өдийг болтол төлбөр барагдуулсангүй. Иймд Тодбат андууд ХХК-иас барааны үнэ нийт 6735140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: миний бие Тодбат андууд ХХК-ийн захирал *******аас 6735140 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* нь тус компаний захирал биш байсан тул хариуцагчаар гарын үсэг зурсан *******аас 6735140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ганбаатар миний бие 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Баяндалай сумын Нутгийн удирдлагын ордонд барилга дээр ажилласан Тод бат андууд ХХК-ийн захирал Д.Батдоржийн хүсэлтээр аман гэрээ хийж 32 нөхдийн хамт ажилласан боловч 2 сарын цалин, хоолны мөнгө өгөхгүй луйварын арга хэрэглэн намайг цалин хөлсөө хөөцөлдөн аймагт явах хугацаанд ажилчдыг ажлаас буулган өөр ажилчид тавин ажилчдыг маань хохироов. Энэ хугацаанд ажлыг хэвийн явуулахын тулд Маргад болон бусад дэлгүүр, хувь хүнээс хүнсний хэрэгцээнд зээлээр авч хэрэгцээгээ хангаж байв. Энэ тухай Д.Батдоржийг шүүхэд өгсөн бөгөөд шүүх үүнийг авч үзээд Д.Батдоржийг уг дэлгүүр, хувь хүний өрийг гаргуулахаар тогтоож өгсөн боловч одоо болтол өгөхгүй учир албадан гаргуулахаар шүүхэд хүсэлт тавиад хариу авч амжаагүй байна. Хувь хүмүүсийн өр төлбөрийн хувьд: Тодбат андууд ХХК-ийн захирал Д.Батдорж нь хууль завшин өдий болтол хүмүүсийг хохироож байгаатай холбоотой байгаа боловч нэгдүгээрт тэр хүмүүс хувьдаа авч хэрэглсэн зүйлээ ямар нэгэн аргаар төлж барагдуулах ёстой гэж бодож байна. Хоёрдугаарт Маргад болон бусад дэлгүүр, хувь хүмүүст өөрийн үнэн учир бид бүгдийг ямар үндэслэлгүйгээр ажлаас халж цалин мөнгө олдоход бэрх болоод байгаа учир та бүхэн өгсөн зүйлдээ баримт гаргаж өгнө үү бид цалин хөлсөө гаргуулан авахын тулд Д.Батдоржийг шүүхдэх болно. Тэгэхээр та бүгдийн наад зүйл нотлох баримт болох ёстой гэсэн юм. Тэгээд Маргад дэлгүүр хүнсний хэрэгцээнд 897500 төгрөг байсан гэдэг нь үнэн. Гуравдугаарт танай ажилчдын хувьдаа авсан зээл байна. Үүнийг яах билээ гэхэд нь хүн нэг бүр дээр нь авсан зүйлийн дүнг бичээд өг, цалин мөнгө нь шийдэн гарвал би тавьж өгөх учир суутгаад тань руу шилжүүлнэ гэж сайхан сэтгэлийн үүднээс зөвшөөрсөн юм шүү дээ. Дөрөвдүгээрт Батдоржоос цалингаа гаргуулж авахаар цуглан ярилцахдаа би тэдэнд ажилчдын цалин 26475000 төгрөг, хоолны мөнгө 2227370 төгрөг, миний цалин 2 сая, нийт дүн 30702370 төгрөг болох юм гэж танилцуулсан. Үүнийг нэхэмжлэхэд тэмдэгтийн хураамж нилээн өндөр гарах юм байна. Би хувьдаа гаргахад надад хүрэх мөнгө алга. Бүгд хувааж гаргаад нэхэмжлэх гэтэл зарим нь надад ямар ч мөнгө алга гэв. Тэгээд тус тусдаа нэхэмжлэл гаргахаар тогтсон боловч зарим нэг нь амьдралын боломжоос болон бичиж чадаагүй. Нэхэмжлэл бичсэн нэг нь шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгосон учир тэмээн дээр ямааны гарз гэгч болов. Энэ шалтгаанаар 4 сар гаран өдөр шөнөгүй амралт анилтгүй бүхэл бүтэн 3 давхар дээр нь техникийн давхартайгаа 4 давхар төмөр бетон карказны хэв хашмал армотур, цутгалт, газар шорооны ажил 1-2 дугаар давхарын гадна хананы тусгаарлах өрлөг, аяган суурь, шугаман суурь, товарын бетон зуурах зөөх, цутгах зэрэг ажлыг ямар ч техникийн тусламж багатай хийж гүйцэтгэсэн болохыг нутгийн ард иргэд гэрчлэнэ. Тэд орон гэр, гэр бүлээ орхин ажиллахдаа 1-т амьдралаа залгуулах, 2-т улс эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмэр болох гэж яваад Д.Батдорж мэтийн зальт этгээд Монголын ахуй байдал одоогийн нийгэм эдийн засагт тохирохгүй, хуулийн цоорхойг ашиглан завшиж байна гэж иргэн хүний хувьд харамсан гашуудах юм. Дээр нь би бие сэтгэл оюун санаагаараа хохироод ахин хохирмооргүй байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 32 хүний бүрэлдэхүүнтэй Тод бат андууд ХХК-ийн туслан гүйцэтгэх ажлыг 70-80 хувьтай хийж гүйцэтгэсэн. 2 сар гаран хугацаанд цалин олгогдоогүй. Маргад дэлгүүрээс 897500 төгрөгийн бараа, хүнсний зүйл авсан. Энэ мөнгийг бараа авсан хүмүүсээс аваад өгөөч гэж Алтаншагайгийн эхнэр надад хүсэлт тавьсан. Тэгэхээр нь компани хүмүүсийн цалинг тавих үед би цалин дээрээс нь суутгаад өгье нэрсийн жагсаалтыг авсан зүйлтэй нь гаргаад өгчих гэж хэлсэн. Ажилчдын цалин нийт 30-аад сая төгрөгийг компани бидэнд олгохгүй байгаа. Тиймээс ажилчдын өөрсдийн хэрэгцээндээ авсан мөнгийг би хариуцахгүй. Хувь хүмүүс дэлгүүртэй харилцан тохиролцож авсан байх. Үүнийг би төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надаас нэхэмжилж байгаа нь буруу гэж бодож байна. Сайхан санаа гаргаж мөнгийг нь олж өгнө гэж хэлсэн нь миний буруу болж. Тийм их мөнгийг би захиран зарцуулах эрхтэй хүн биш. Нийт 30 аад сая төгрөгийн цалин байх ёстой. Намайг цалингийн талаар хөөцөлдөж байхад тэр хүмүүсийг татан буулгаж өөр хүн ажиллуулсан байсан. Энэ нь хууль бус ажиллагаа юм. Би барилгын салбарт 40 гаран жил ажиллаж байна. Ийм зүйл болсонд харамсаж байна. Би үүнийг төлөх боломжтой хүн биш. Тэмдэгтийн хураамж гэж асар их мөнгө төлдөг юм байна лээ. Үүнийг би төлж чадахгүй учир шүүхэд хандаж чадаагүй. Хувь хүмүүсээр нэхэмжлэл гаргуулж байсан гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, 19 нэр бүхийн хүмүүсийн тооцооны гар бичмэл, нэхэмжлэх, гийн хүсэлтүүд, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 161 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, нэхэмжлэх, нэр бүхий хүмүүсийн тооцооны гар бичмэл зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь *******аас ажилчдын хүнсний хэрэгцээнд авсан барааны үнэ 897500 төгрөг, мөн нэр бүхий 19 ажилчдын ахуй болон хүнсний хэрэгцээнд авсан барааны үнэ 5837640 төгрөг нийт 6735140 төгрөгийг нэхэмжилжээ.

 

******* нь ажилчдын хүнсний хэрэгцээнд гаас 897500 төгрөгийн бараа авсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг мөнгийг ******* төлөх болох нь *******ын Би 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 32 хүний бүрэлдэхүүнтэй Тод бат андууд ХХК-ийн туслан гүйцэтгэх ажлыг 70-80 хувьтай хийж гүйцэтгэсэн. Хоёр сар гарай хугацаанд цалин олгогдоогүй. гийн Маргад дэлгүүрээс 897500 төгрөгийн бараа, хүнсний зүйл авсан. Мөн манай ажилчид бараа эд зүйл авсан бөгөөд энэ мөнгийг бараа авсан хүмүүсээс аваад өгөөч гэж Алтаншагайгийн эхнэр надад хүсэлт тавьсан. Тэгэхээр нь компани хүмүүсийн цалинг тавих үед би цалин дээрээс нь суутгаад өгье нэрсийн жагсаалтыг авсан зүйлтэй нь гаргаад өгчих гэж хэлсэн. Ажилчдын цалин нийт 30-аад сая төгрөгийг компани бидэнд олгохгүй байгаа. Тиймээс ажилчдын өөрсдийн хэрэгцээндээ авсан эд зүйлийн мөнгийг би хариуцахгүй. Хувь хүмүүс дэлгүүртэй тохиролцож авсан байх гэсэн тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 143/ШШ2016/00161 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Харин хариуцагч ******* нь нэр бүхий ажилчдын хүнсний хэрэгцээнд гийн Маргад дэлгүүрээс авсан барааг цалин буухаар цалин дээр нь суутгаж авч өгнө гэсэн тохиролцоог хийсэн гэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримт болох 19 нэр бүхийн хүмүүсийн тооцооны гар бичмэлд Гэрээт шүр ХХК-ны Маргад дэлгүүрээс Тод бат андууд ХХК, хоолны зардал 897500 төгрөг, ажилчдын цалингаас 6005940 төгрөг нийт 6903440 төгрөгийн авлагата болно гээд , ******* нар гарын үсгээ зуржээ. Үүгээр *******ыг д маргад дэлгүүрээс авсан нэр бүхий 19 ажилчны төлбөрийг төлөх гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нь Г.Ганбаатарын ...компани хүмүүсийн цалинг тавих үед би цалин дээрээс нь суутгаад өгье нэрсийн жагсаалтыг авсан зүйлтэй нь гаргаад өгчих гэж хэлсэн. Ажилчдын өөрсдийн хэрэгцээндээ авсан бараа эд зүйлийн мөнгийг би хариуцахгүй гэсэн тайлбарыг нотлох баримтаар няцааж чадахгүй байна. Иймд нэр бүхий ажилчдын Маргад хүнсний дэлгүүрээс авсан бараа эд зүйлийн үнэ мөнгө болох 6005940 төгрөгийг ******* төлөх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 897500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

  1. Нэхэмжлэгч гийн үндэслэлгүй нэхэмжилсэн 6005940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122712 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 26090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Р.УРАНЧИМЭГ