Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 365

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

*******ийг эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний төрсөн охин болох ******* нь 1996 оны 7 сарын 31-ний өдөр төрсөн энэ жил 20 настай. Охин маань сэтгэцийн хувьд эрүүл биш учир 2012 оны 08-р сарын 23-ны өдрөөс эхлэн Оюуны хомсдол оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалт 60%-иар тогтоолгож улмаар группд орж өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэх гэж буй *******н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт миний охиныг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн нэг болон явж байгаа ба иргэний хэрэгт хариуцагч болж чадахгүй хүүхэд учир хүүхдээ эрх зүйн чадамжгүй болохыг шүүхээр заавал тогтоолгох шаардлагатай байгаа тул нэхэмжлэлд хавсарган өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Ховор-Эрдэнэ овогтой Ууганцэцэгийг эрх зүйн чадамжгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* миний бие охин *******ийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь:

*******н нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж эвлэрэн тохиролцсон учир *******ийг эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоолгох шаардлагагүй болсон болно гэжээ.

    

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь “******* миний бие охин *******ийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь: *******н нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж эвлэрэн тохиролцсон учир *******ийг эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоолгох шаардлагагүй болсон болно” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ******* нь *******ийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч *******д олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Р.УРАНЧИМЭГ