Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2016/0303/и |
Дугаар | 393 |
Огноо | 2016-08-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 393
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” ТӨХК, Өмнөговь аймгийн Даланзадгад сум Цагаанбулагийн 8-р баг, ******* тоот,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/
2087857,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “*******” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 1519384 төгрөг, алданги 568473,39 төгрөг нийт 2087857,39 төгрөгийн төлбөр гарсныг компанийн дансанд хийгээгүй байна. Иймд манай компанийн хохирлыг барагдуулж төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие нь Өмнөговь аймагт ******* тоотод оршин суудаг. Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 2087857,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаангүй. Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “******* миний бие нь Өмнөговь аймагт ******* тоотод оршин суудаг. Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 2087857,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаангүй. Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ