Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 98

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би Н.*******ын нэхэмжлэлтэй Б.*******д хариуцагдах 4070000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2015 оны 10 дугаар сард 2178000 төгрөгийн цемент аваад 12 дугаар сард өгнө гэсэн боловч худлаа хэлж, 2016 оны 03 дугаар сар хүртэл олдоогүй. Иймд бид 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* сумаас ******* гэх газар очиж 115000 төгрөгийн зардал гарган түүний эхнэр *******ы ахтай уулзаж аймгийн төв дээрх гэрийнх нь утсыг олж 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уулзаж 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд хоногийн 3 хувийн хүү тооцож төлнө гэсэн бичиг хийлгэн авсан боловч өнөөдрийг хүртэл утсаа авахгүй зугтаж байгаа тул миний нэхэмжилж буй 4070000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.******* миний бие Б.Бажаргалт 2178000 төгрөг гаргуулахаар эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага болох 2000000 төгрөгөөс татгалзаж байна.

Хариуцагч Б.******* миний бие төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.   

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.******* 5360000 төгрөг нэхэмжилж байсан ба нэхэмжлэгч Н.******* нь 5360000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 360000 төгрөгөөс татгалзаж 5000000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэгч Н.******* миний бие Б.Бажаргалт 2178000 төгрөг гаргуулахаар эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага болох 2000000 төгрөгөөс татгалзаж байна.

Хариуцагч Б.******* миний бие төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй эвлэрлийн гэрээ байгуулав” гэсэн эвлэрлийн гэрээгээр  нотлогдож байх бөгөөд энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчдыг эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд 5000000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал болох 47475 төгрөгийг хариуцагчаас, орон нутгийн төсвийн орлогоос 47475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Н.*******ын нэхэмжлэлтэй Б.*******д хариуцагдах 5360000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч талууд 5000000 төгрөгөн дээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Б.******* нь 5000000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******од төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100710 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******аас 47475 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 47475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Нямдаваад олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.УРАНЧИМЭГ