Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 395

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11-р хороо ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

          Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 3 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие түүний нөхөр нарт 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1500000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. Уг мөнгийг барьцаагүйгээр 1 сарын хугацаатайгаар зээлж буцааж өгөхөөр тохиролцсон. Би бэлэн мөнгө гаргасан баримтыг гээр бичүүлж авсан. нь манай нөхрийн танил тул итгэж мөнгө зээлдүүлсэн. Уг зээлийг авахдаа Сайнхүү, нь манайд ирээд хөөрөг зараад мөнгийг дор нь буцааж өгнө гэж авсан. Өмнө нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр надаас энэ хүмүүс 600000 төгрөг зээлж аваад удаалгүй өгсөн болохоор би итгэж өгсөн. Зээл өгсөн өдрөөс хойш 2 жил шахамын нүүр үзэж байхад эдгээр хүмүүс зээлээ буцаан төлөх бодолгүй, хүний итгэл алдсан явдал гаргаж буй тул иргэн , нараас 1500000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. зээл төлөх талаар удаа дараа сануулж байсан ч одоо утас нь холбогдохгүй, эсвэл утсаа авахгүй болсноор 1 жил боллоо. Учир ийм тул миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч миний бие *******гаас 1500000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Уг мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.  

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Хариуцагч миний бие *******гаас 1500000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Уг мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч нь *******гийн 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 1500000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 19475 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 19475 төгрөгийг тус тус гаргуулж *******д олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ