Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 396

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК Сүхбаатар дүүрэг, 2-р хороо Улаанбаатар хот-210648.

 

Хариуцагч: ******* овгийн ******* /РД: *******/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* тоот

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7877177,01 төгрөгийг гаргуулах зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3019-2013/62 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулан 12000000 төгрөгийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч ******* нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 03 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 5424326,10 /Таван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга гурван зуун хорин зургаан төгрөг арван мөнгө/ төгрөг, үндсэн хүү 692368,02 /Зургаан зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран найман төгрөг хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73036,11 /Далан гурван мянга гучин зургаан төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийн төлөлтийг хийгээгүй болно. Тус банк нь зээлдэгч *******ыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүний төлбөрийг хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд зээлийн гэрээний 5.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг баримтлан 3019-2013/62 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэгт: Үндсэн зээл 7107676,60 /Долоон сая нэг зуун долоон мянга зургаан зуун далан зургаан төгрөг жаран мөнгө/ төгрөг, зээлийн хүү 695921,87 /Зургаан зуун ерэн таван мянга есөн зуун хорин нэгэн төгрөг наян долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73578,55 /Далан гурван мянга таван зуун далан найман төгрөг тавин таван мөнгө/ төгрөг, нийт 7877177,01 /Долоон сая найман зуун далан долоон мянга нэг зуун далан долоон төгрөг нэг мөнгө/ төгрөгийг зээлдэгч *******оос нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Тус банк нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

 

 Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “******* миний бие Капитрон банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3019-2013/62 тоот цалингийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн завшаарч байна. Мөн зээлийн гэрээний үлдэгдэл болох 7877177,01 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй төлж барагдуулна” гэжээ.

 

Үндэслэл нь:

 

Хариуцагч Б.Лхаг-Очир нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “******* миний бие Капитрон банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3019-2013/62 тоот цалингийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн завшаарч байна. Мөн зээлийн гэрээний үлдэгдэл болох 7877177,01 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй төлж барагдуулна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 7877177,01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 7877177,01 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дах хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140194,83 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжинд 70097,41 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 70097,41 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-д олгосугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Р.УРАНЧИМЭГ

Bottom of Form