Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 293

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Батбямба, шүүгдэгч Д.Я дмаа, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Баясгалан,

 

Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогтД.Ядмаа нарт холбогдох эрүүгийн 

 “1811032190248” дугаартай, 186/2019/0262/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард-Аюушийн гудамж, 15 дугаар байрны 0 тоот оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1119 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Т.Баясгалан /РД:ЧВ-83040310/,

Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа дуудлагын жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 12-28 тоотод оршин суудаг гэх,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлогдсон,

мөн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 cap, 25 хоногийн ялаас өршөөгдөн суллагдсан,

 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын 5 сарыг нэмж, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 cap хорих ялаар шийтгэгдсэн,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ял болох 1 жил 9 cap 10 хоногийн ялыг бүгдийг нэмж нэгтгэн бүгд 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийнСО^оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дугаартай захирамжаар 2 cap 9 хокотйн хорих ялаас тэнсэн суллагдсан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан тус тус ял шийтгэгдсэн, Д.Ядмаа /РД:ЧЛ82063071/,

Холбогдсон хэргийн талаар;

Д.Ядмаа нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1119 тоотод хохирогч Т.Энхтүвшинг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойд нь архины шилээр цохиж 2-3 удаа нуруу руу нь өшиглөж зодож, эрүүл мэндэд нь эрүү яс талд хоёрлосон хугарал, тэргүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал хуйханд шарх, 1 шүдний булгарал, хэвлийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

         Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1119 тоот хашааны гадаа хохирогч Т.Энхтүвшинг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд нь 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, дээд, доод уруулын  дотор салстад цус хуралт, 2 өвдөг, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг

     1.1.  Шүүгдэгч Д.Ядмаа хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Бид нар архи ууж байсан. Тэгээд Т.Энхтүвшин машинаа унаад явна гэсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас би машины түлхүүрийг нь өгөхгүй гэхэд Т.Энхтүвшин надтай маргалдсан. Жолооч дуудаад яв, эсхүл эхнэрээ дуудаад яв гэхэд та нар түлхүүр өгсөнгүй гээд уурлаад байсан. Тэгээд маргалдаж байгаад Т.Энхтүвшин миний уруул руу цохисон.Би өөдөөс нь 2-3 удаа цохиод, жийгээд унагасан.Тэгээд толгойноос нь цус гарч байсан.Эхнэр нь гэх хүнийг би танихгүй. Эхнэр нь ирээд яах гэж ийм гуйлгачингуудтай архи уудаг юм бэ гээд уурлаад байсан. Т.Энхтүвшин машинаас гарч ирчихээд Т.Баясгалантай ноцолдож байсан. Эхнэр нь тэр үед зураг дараад байсан, хохиролоо төлнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2.Шүүгдэгч Т.Б хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..2018 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө Т.Энхтүвшин, 2 залуутай хамт архи болон идэх зүйлс аваад ирсэн. Тэгээд бид нар авчирсан архийг нь ууж дуусчихаад дахиж би нэгийг аваад Т.Энхтүвшин бас нэгийг авч ирсэн. Тэгээд би ууж байгаад сандал дээр унтчихсан. Хүмүүс чанга орилоод байхаар нь сэрээд харахад Т.Энхтүвшин, Д.Ядмаагийн дээр гарчихсан хутга дүрж байсан. Тэгээд Д.Ядмаа, Т.Баясгалан хоёрыг салгаж, суулгахад Т.Энхтүвшин босоод ширээ нь дээрээс аяга аваад Д.Ядмаа руу шидээд байхаар нь би газар байсан багажнуудаа нөгөө өрөө рүү оруулсан. Тэгээд Зулааг цонхоор дуудсан. Т.Энхтүвшин өөрөө Д.Ядмаа руу дайраад байсан. Яагаад Т.Энхтүвшингийн толгойноос цус гарсныг анзаараагүй. Би толгойноос нь гарсан цусыг тогтоох гээд ариун цэврийн цаас гаргаад зогсож байхад Т.Энхтүвшин миний шүдийг цохичихлоо гээд өөрөө шүдээ сугалаад байсан. Би үлдсэн шүдээ битгий аваа наадах чинь амандаа юм зуухаар эдгэдэг гэж хэлсэн ч миний хэлснийг тоохгүй шүдээ өөрөө сугалаад байсан. Тэгээд унасан бүх шүдийг нь Бямбаад түрүүвчинд нь хийчих гээд өгсөн. Т.Энхтүвшин дахиад би явлаа гээд байхаар нь чи машин жолоодох хүн дууд гэж хэлсэн. Би эхнэр рүү нь залгаад Т.Энхтүвшинг ирээд ав гэж хэлсэн. Би эхнэрт нь гэрийнхээ хаягыг зааж өгсөн. Тэгээд Д.Ядмаа, Т.Энхтүвшин бид гурав эвлэрээд гадаа зогсож байхад эхнэр нь замын цаад талаас Т.Энхтүвшинг дуудсан. Т.Энхтүвшин налуу газраар явж байгаад уначихсан. Тэр үед хөл нь гибстэй байсан. Тэгээд эхнэр нь намайг нөхрийг нь зодлоо гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би эхнэрт нь би танай нөхөртөө зодолдсон хүн биш гэдгийг хэлсэн. Тэгээд эхнэртэй нь маргалдаад байж байхад Т.Энхтүвшин цаанаас нь чулуу бариад ирсэн. Тэгээд би дээр нь гараад чулууг нь газар хаяулчхаад байж байхад эхнэр нь намайг өшиглөсөн, хохирол төлнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогч Т.Энхтүвшингийн:..2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би 11 цагийн орчим Ядмаатай утсаар яриад Баясаагийн гэрт найзын хамтаар 13 ца^ийн үед очсон. Архи дуусаад юм яриад сууж байтал гэнэт намайг Ядмаа уусан архины шилээр цохисон. Миний толгойноос нэлэнхүйдээ цус гараад. миний шүд унахаар нь яаж байгаа юм бэ миний шүдийг унагаачихлаа гэж хэлэхэд Ядмаа, Баясаа хоёр намайг зодоод байсан. Би больчих гэж хэлээд Баясаагийн утсыг аваад эгч Мандахбаяр луу яриад дуудсан. Удалгүй эгч маань ирээд, би хашаанаас Ядмаатай хамт гадаа гартал араас Баясаа хашаагаа давж гарч ирээд намайг зодоод байсан. Тэгээд би гадаа больчих гэж хэлээд гуйгаад байхад Ядмаа манай эгчийг өшиглөөд байсан. Ядмаа манай эгч дээр очоод үстээд цохисон гэх мэдүүлэг /хх-н 18-20/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Бямбасүрэнгийн:...3 дахь шил архи талдаа орж байтал Ядмаа архины шил ширээн дээрээс аваад Энхтүвшингийн толгой руу цохитол цус гараад тэр хоёр ноцолдсон. Тэгээд гэрийн эзэн Баясгалан бид хоёр салгаад зүгээр сууцгаасан. Тэгээд байж байтал Баясгалан, Ядмаа хоёртой хамт байсан залуу явлаа хэрүүл хийгээд байна. Би явлаа, маргааш ирж засварынхаа ажлыг хийе гэж хэлтэл гэрийн эзэн нь маргааш яг ирэх юм уу гэхэд нөгөө залуу ирнэ гээд гарсан. Би араас нь хэнд ч хэлэлгүй явъя гэж бодоод гараад явсан гэх мэдүүлэг /хх-н 38-38/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Наранзулын:...Баясаа намайг дуудтал зодоон болчихсон байсан. Ука гэдэг залуугийн ам хамарнаас цус гарсан байсан. Ядмаа, Ука хоёр маргалдаад зууралдаад байсан. Тэгээд би очиж салгаад Ядмааг явъя гэж хэлэхэд байж бай найз нь жаахан байж байгаад явъя гээд яваагүй. Би хувцсаа өмсөөд хашаанаас гараад явах гэтэл Ука гэдэг залуутай хамт ирсэн залуу надтай хамт хашаанаас гараад явсан гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Мандахбаярын:..замдаа явж байгаад залгаад яг хаана юм бэ? заагаад өг гэж хэлэхэд өөр хүн утсыг нь авсан, хэн бэ? гэж асуутал Баясаа байна гэж хэлэх шиг болсон. Би хаана байгаа талаар асуутал багын найзууд хоорондоо зодолдчихлоо, багынхаа өс хонзонг дуусгачихлаа гэж хэлсэн. Баясаа нь Энхтүвшинг барьж аваад цохиод байхаар нь болиулах гэтэл Баясгалан, Ядмааг наад янхнаа цааш холдуул гэж хэлтэл Ядмаа намайг нэг гараараа хаасан. Тэгтэл Баясаа нь Ядмаа руу уурлаад наадахаа болиулаач гэж хэлтэл Ядмаа гараараа цохиод унагаасан. Намайг унахаар Баясгалан ирээд цохиод, үснээс зулгаагаад чирсэн. Надаас утас булааж авах гээд намайг цохиж газар унагаагаад надтай утас булаацалдаж байхад Энхтүвшин машины хаалга онгойлготол Баясгалан, Энхтүвшин дээр очсон гэх мэдүүлэг. /хх-н 36-37/,

2.5.Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13586 тоот актын: 

1.Т.Энхтүвшингийн биед эрүү яс талд хоёрлосон хугарал, тэргүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх, 3 шүдний булгарал, 2 шүдний сулрал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, хэвлийд цус хуралт, 2 өвдөг, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой  байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт. /хх-н 43/,

 

2.5.Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13587 тоот актын: 

1.М.Мандахбаяр-н биед зүүн чихний дэлбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, баруун сарвуу, баруун хөсөгний гадна талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүхи эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт. /хх-н 42/, 

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

      3.1.Улсын яллагч:..шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 43 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13586 дугаартай дүгнэлт, 18-21 дүгээр хуудас хохирогч Т.Энхтүвшингийн мэдүүлэг, 38 дугаар хуудас гэрч Г.Бямбасүрэнгийн мэдүүлэг, 30-31 дүгээр хуудас гэрч Т.Наранзулын мэдүүлэг, 36-37 дугаар хуудас гэрч М.Мандахбаярын мэдүүлэг, 44 дүгээр хуудас шинжээч эмч А.Амгаланболдын мэдүүлэг, 108-115 дугаар хуудас хохирогч Т.Энхтүвшингийн гаргаж өгсөн нотлох баримт, 60-61 дүгээр хуудас шүүгдэгч Т.Баясгалангийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,

  шүүгдэгчийн өмгөөлөгч:..шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 64 дүгээр хуудас Д.Ядмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, 55-56 дугаар хуудас хохирогч Т.Энхтүвшингийн мэдүүлэг, дугаар хуудас Т.Баясгалангийн мэдүүлэг, 23 дугаар хуудас Мандалбаярын мэдүүлэг, 43 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13586 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Д.Ядмаа нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1119 тоотод хохирогч Т.Энхтүвшинг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойд нь архины шилээр цохиж 2-3 удаа нуруу руу нь өшиглөж зодож, эрүүл мэндэд нь эрүү яс талд хоёрлосон хугарал, тэргүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал хуйханд шарх, 1 шүдний булгарал, хэвлийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

       Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1119 тоот хашааны гадаа хохирогч Т.Энхтүвшинг хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд нь 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, дээд, доод уруулын  дотор салстад цус хуралт, 2 өвдөг, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөр-Очирын Баясгалан,

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Я, Т.Б түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .Ядмаа нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Ядмаа нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1119 тоотод хохирогч Т.Энхтүвшинг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойд нь архины шилээр цохиж 2-3 удаа нуруу руу нь өшиглөж зодож, эрүүл мэндэд нь эрүү яс талд хоёрлосон хугарал, тэргүүний зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал хуйханд шарх, 1 шүдний булгарал, хэвлийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  Т.Баясгаланг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Я дмааг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр  тус тус торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Я, Т.Б нараас 1.359.075 /нэг сая гурван зуун тавин есөн мянга далан таван/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Т.Энхтүвшинд олгохыг  тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Баясгалан, Д.Ядмаа нарыг хохирогч Т.Энхтүвшингийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т. Баясгаланг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ядмааг  700 нэгж буюу 700.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б, Д.Я дмаа нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б, Д.Я дмаа нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Т.Б, Д.Я нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-аас 679537 төгрөг, шүүгдэгч Д.Я-гаас 679537 төгрөг /зургаан зуун далан ёсөн мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Энхтүвшинд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Д.Я  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ