Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Булган сум, 4-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, ******* тоотод оршин суух, овгийн /РД:/

 

Мөнгөн төлбөрт 5000000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, мөнгөн төлбөрт 1923780 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт үндсэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , өмгөөлөгч Н.Сундуй, нэхэмжлэгч , өмгөөлөгч Э.Наранцацрал, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч , нар шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ: Каахүү овогтой Баярцэнгэл нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны

 

C:\Users\tuvshuu\Documents\2016 оны 07 сарын 22 өдө3.docx

Өмнөговь салбарын захирал Ж.Тунгалагтай 950 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулж 7000000 төгрөгийг жилийн 19,2 хувийн сарын 1,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл хийлгэж миний бие , хамтран зээлдэгч нарын нэр дээр гаргуулж аман гэрээгээр 2 сарын дараа гэхэд бүрэн төлж дуусгана гэж авсан боловч одоо 3 жил болоход зээлийг хугацаанд нь хуваарийн дагуу төлөлгүй элдэв хэл амаар доромжилж шүүх цагдаагаар яваад ч бараг л нэмэргүй гэж басан доромжилж хаалга үдээ ч тавьж өгөхгүй зугтаагаад байна. 2015 оны 09 дүгээр сараас хойш огт төлөлт хийгдээгүйн улмаас төрийн банк нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж үндсэн зээл 2130596 төгрөг, үндсэн хүү 96230 төгрөг нэмэгдүүлсэн хүү 2041 төгрөг нийт 2228865 төгрөг болон 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагад үндсэн хүү 75108 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7967 төгрөг нийт 83075 төгрөгийг нэмж 2311940 төгрөг төлөх шийдвэр гарч, мөн 08 дугаар сард зээлээ төлөөгүйн улмаас Балжидмаа миний бие банкны байнгын дарамт шахалтанд орж дансаа хаалгахгүйн тулд 258000 төгрөгийг төлөхийн тулд хувь хүн \ломбарднаас\ 10 хувийн хүүтэй мөнгө зээлж төлсөн боловч одоо болтол хүүгээ өгөөд үндсэн мөнгөө төлөөгүй нийт 1 сарын хүү нь 25800 нийт 08 дугаар сарын хүү болох 206400 төгрөг, үндсэн мөнгө, хүү нийт 464400 төгрөг мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банкнаас цалингийн зээл дээрээ нэмж зээл авах материалаа бүрдүүлж өгөхөд 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны салбарын зээлийн хорооны шийдвэр нь гэр бүлийн хүн Эрдэнэбат нь цалингийн зээлтэй зээл олгох боломжгүй түдгэлзэв гэсэн хурлын шийдвэр гарч надад зээл олдоогүйн улмаас мөн л ломбарднаас мөнгө зээлсэн. Үүнээс хойш найз нөхөддөө үнэн учир байдлаа ярьж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкнаас малчны зээлийг Лхасүрэн овогтой Энхмаагаар зээл гаргуулж, өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчээр нь гарын үсэг зурж энэ хүнээс 2500000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 5 сар 18 хоногийн хугацаатайгаар авсан сарын хүү 250000 мянган төгрөг 5 сарын хүү 1250000 мянган төгрөг болж байгаа учир зөвхөн хүү мөнгөө гаргуулах хүсэлтэй байна. миний бие нь тухайн үед Каахүү овогтой Баярцэнгэлд маш их итгэж найдсан. Би өөрийн амьдралыг чадан ядан авч явж байсан ч гэсэн К.Баярцэнгэлд хүн чанар гаргаж, сайхан сэтгэлээр итгэж найдсанаас болж өнөөдөр ийм байдалд хүрсэн. Миний бие нь эдийн засгийн бодит хохирлоос гадны сэтгэл санаа элэг бүтэн амьдрах эрхээ хасуулж ямар нэгэн байдлаар банк санхүүгийн байгууллагад хандах боломжгүй болтлоо хохирсон. Гэтэл К.Баярцэнгэл өчүүхэн ч гэсэн хүн чанар гаргаж энэ тусыг бодож зээлээ цаг хугацаанд төлж байсан бол ийм байдал үүсэхгүй байсан. Хэдийгээр би ингэж хохирсон ч гэсэн Төрийн банкыг хүндэтгэж өндөр хүүтэй мөнгө ломбарднаас зээлж, өөрийн боломжит бүх байдлаар К.Баярцэнгэлийн өмнөөс төлж байсан. Иймээс миний бие нь К.Баярцэнгэлээс төрийн банкны зээл 2311940 төгрөг, шүүхэд хандсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55165 төгрөг. Булган сумаас Даланзадгад ирж буцсан унааны зардал 890.000..... нийт 5000000 сая төгрөгийг нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг шалган үзэж шийдвэрлэн миний амьдрал ахуйд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

 

Хариуцагч К.Баярцэнгэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэбат, Балжидмаа нарын Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. К.Баярцэнгэл би 2013 онд хамт ажиллаж байсан аас туслалцаа хүсч, банкнаас 7000000 төгрөгийн зээл авхуулсан нь унэн бөгеөд уг зээлийг Төрийн банкинд 2015 оны 8 дугаар cap хүртэл cap бүр хуваарийн дагуу тасралтгүй төлж байсан. Эрдэнэбат, Балжидмаа нарт Боломжтой болохоороо бүгдийг нь төлнө хоёул хоёулаа ажилгүй байгаа болохоор cap сард нь яаж ийгээд төлөөд явж байна... гэж үнэн байдлаа хэлж учирлаж байсан. ...Эдийн засгийн хямрал, гэр бүлийн орлогогүй байдал, Баярцэнгэл миний үйл ажиллагаа явуулах эрх хуулиар хязгаарлагдсан, эхнэр Хандармаагийн хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад ажилдаа орох гэхэд үндсэн ажилд нь эргүүлж авахгүй байсан зэрэг хүндрэлтэй бодит нөхцөл байдал үүссэнээс үндсэндээ 2015 оны 7 дугаар сараас хойш зээлүүдээ төлж чадахгүй нөхцөлд гарцаагүй байдлаар хүрсэн тул хашаа газраа зарж, өр зээлээ төлөх гэж 13 жил амьдарсан газраасаа нүүсэн. Тухайн үед манайх орон сууцны зээлээс гадна нийт 17810000 төгрөгийн зээлтэй байсан.

...Манайх ам бүл 6-уул, эхнэр бид 2 ажилгүй, өрхийн орлого байхгүйгээс зээлүүдээ төлж чадахгүй байгаа. Одоогийн байдлаар: Хаан банкинд манай орон сууцны 8 хувийн хүүтэй зээл сарын 409000 төгрөгийн эргэн төлөлттэй. /хадам аав Ч.Норов. хадам ээж Цогзолмаагаар эргэн төлөх нөхцөлтэйгээр төлүүлж байгаа/ Хаан банкинд миний цалингийн зээлийн үлдэгдэл 7584153 төгрөг /сард 458750 төгрөгийн төлөлттэй/, 3404759төг, хүү 950931 төг, нэмэгдүүлсэн хүү 45061 төг, нийт 4400751 төг /4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд/ +4179394 төг тооцогдоод явж байгаа. Хаан банкны цалингийн зээл, 2015 оны 8, 9, 10, 11, 12, 2016 оны 1, 2, 3, 4 сарын зээл, нийт 9 сарын зээл төлөгдөөгүй, хүү, хүүгийн хүү тооцогдож байгаа. Хас банкин дахь Б.Түвшинтөр, Б.Чинхүслэн нарын Ирээдүйн саятан хадгаламжийг барьцаалсан зээл 3950000/үндсэн/ төгрөг+ 808000/хүү/ төгрөг/ нийт 4758000 төгрөгийг төлж чадаагүйн улмаас 2015.09.30-ны өдөр банкны санаачилгаар хадгаламжийн үлдэгдэл мөнгөнөөс хүү нь суутгагдаж цуцлагдсанаар насанд хүрч байгаа 2 хүүхдий маань эрх давхар зөрчигдөж хадгаламжгүй, түүнээс тооцогдож орох хүүгийн орлогогүй болж хохирсон. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст төлөх 2621442 төгрөгийг төлөөгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба руу шилжигдсэн тул үндсэн зээл, түүнд ногдох хүүг бүхэлд нь эргэн төлөх нөхцөлтэйгээр тохирч, өөрийн төрсөн аав Д.Каахүүгээр ХААН банкнаас 2714500 төгрөгийн тэтгэврийн зээл хийлгэж төлсөн. Төрийн банкнаас Эрдэнэбатаар зээлүүлсэн зээлийн үлдэгдэл 2130596 төгрөг. Балжидмаа төлөхөөр болсон. Хэрэв *******баярт хашаа газраа бэлэн 18000000 төгрөгөөр зарсан бол энэ мөнгөөр тухайн үед нь 17810000 төгрөгийн өр зээлээ хүүгүйгээр шууд төлөх байсан бөгөөд банк, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, хувь хүмүүсийн элдэв дарамтнаас гарч, сэтгэл амар амьдарч байх байсан. Оюун-Эрдэнэ, Балжидмаа нь бүлэглэн төрийн албан тушаалаараа илүүрхэж бидний энэ худалдах, худалдан авах харилцаанд хөндлөнгөөс оролцон үгүй хийснээс болж. хуулиар олгогдсон эрх маань хязгаарлагдан зөрчигдөж, улмаар төлбөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба руу шилжигдэх, миний харилцагч банкууд дахь бүх дансууд хаагдах. 2

 

хүүхдийн хадгаламж цуцлагдах, хүүгээс орох орлогогүй болох, улмаар тэтгэврийн насны 2 талын эцэг, эхүүдийг маань өр зээл төлөх хүлээгээгүй үүрэгт давхар оролцуулах зэрэг огт үүсэхгүй байсан нөхцөл байдлуудыг үүсгэснээс өнөөг хүртэл хохирч байна. Мөн Балжидмаа нь энэхүү үйлдлээрээ өөрөө өөрийнхөө зээлгүй болох боломжийг өөрөө ингэж алдагдуулсан. Бид нар харин ч Төрийн банкны зээлийн үлдэгдлийг Балжидмааг төлөх болсонтой холбоотойгоор энэ асуудалд хүлээцтэй хандсан. Иймд дээрх болсон нөхцөл байдал, бидэнд учруулсан хохирол, Балжидмаагийн өөрөө зээлийн үлдэгдлээ төлөх талаарх тохиролцоог үндэслэн 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэгч К.Баярцэнгэл шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ...Хямралын энэ үед манай гэр бүлийн хувьд олох байсан энэ 18 сая төгрөгний орлого бол маш чухал зүйл байсан. Бидний шийдвэрлэж чадахгүй байсан өр, зээлээ төлж дуусгах, бусдаас хараат бус амьдрах ганц боломж энэ байсан. Харин Оюун-Эрдэнэ, Балжидмаа нар бидний өмчид халдсан хууль бус үйлдэл хийснээр наймаа буцаж, 2015 оны 9 сард төлөх байсан өрүүдээ төлж чадаагүйгээс өнөөдөр 2 хүүхдийнхээ хадгаламжийг цуцлуулж, энэ хугацаанд хадгаламжаас олох байсан 267576 төгрөг +267663 төгрөг, нийт 535239 төгрөгний орлого алдагдсан. Мөн Хаан банкинд 1075000 төгрөгийн хүү, аав Д.Каахүүгээр 2,7 сая төгрөгийн зээл авхуулах болж, хүүнд нь 313541 төг төлөх нөхцөл байдлыг үүсгэж хохироосон. Иймд бид Оюун-Эрдэнэ, Балжидмаа нараас болж төлөх болсон зээлийн хүү 1388541 төгрөг, хадгаламжаас олох байсан орлого 313541 төгрөг, нийт 1923780 төгрөгийг Оюун-Эрдэнэ, Балжидмаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

, нар сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: Каахүү овогтой Баярцэнгэл нь 2013 оны 7 дугаар сарын 03 ны өдөр цалингийн зээл авсан цагаас хойш л cap бүрийн 25 ны өдөр төлөгдөх ёстой гэдгийг мэдэж байсан мөн К.Баярцэнгэл нь банкнаас зээл авах бүх асуудлыг ын өмнөөс сайн дураараа, өөрийн биеэр хөөцөлдөж авсан учраас банкны дүрэм, журам, хуулийг маш сайн ойлгосон гэдэгт итгэж авсан зээлээ хариуцлагатай төлнө гэдэгт нь итгэж, хүн чанар гарсанаараа бид өнөөдөр ийм байдалд хүрч 2 жил 6 cap болж, банкинд 44 удаа хугацаа хэтрэлттэй төлөлт болж, 2015 оны 6 дугаар сарын 15 ны өдөр Хугацаа хэтэрсэн ангилалд шилжилсэн байна. Аль болох л боломж бололцоог ашиглаад сарын 25 нд хийгээд зээлийн гэрээнийхээ дагуу 2016 оны 6 сард дуусгачих байх гэж итгэж найдаж, өөрийн боломж бололцоогоороо банкны зээлийн эдийн засагч нартай хэл амаа ололцож гуйж зохицож явсаар 2015 оны 9 сарын 2 өдрөөс хойш сарын төлөлтөө хийгээгүйгээс Төрийн банк нь хохирлоо барагдуулахын тулд Шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэр орноор нь зээлийн эдийн засагч нартай удаа дараа очиж байсан, тэр битгий хэл хадам ээж болох Цогзолмаатай уулзахад үг сонсох нь битгий хэл шууд л чи юу яриад байгаа юм бэ? манай охин ямар хамаатай юм бэ? чи ирж намайг загналаа тэр Баярцэнгэлийг хаа явааг мэдэхгүй тэр хоёр салсан л юм байгаа биз гээд

 

өөдөөс загнаад халгаадаггүй байсан. ...Монгол улсын шүүх К.Баярцэнгэлийн асуудлыг шалган шийдвэрлэж байсан учраас энэ талаар дурьдсан. Иймд дээрх нөхцөл байдал, болсон үйл явдалыг нягтлан шалгаж, үнэн зөвийг олж, хуулиас дээгүүр эрх мэдэлтэй юм шиг ааш араншин гаргаж яваа К.Баярцэнгэл, Ц.Хандармаа нарын үнэн учрыг олж, К.Баярцэнгэл, Ц.Хандармаа нараар Төрийн банкны зээлийн төлбөрийг бүрэн төлүүлэх болон гарч байгаа бодит хохирол зэргийг нягтлан шалгаж үнэн зөвийг тогтоон шийдвэрлэж миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү. миний бие нь К.Баярцэнгэл, Ц.Хандармаа нарын талаар аливааг зохиож худал мэдээлэл өгөөгүй гэдгээ хуулийн хяналтын аль байгууллага, албан тушаалтаны өмнө бүрэн хариуцна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ч буруудахааргүй байна. Би хот явж 2 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Хариуцагч хуурамч тодорхойлолт хийлгэсэн байсан. Яаж хийлгэсэн талаар мэдэхгүй. Барагтай бол тааралдахгүй. Гудамжинд таарахаар цаашаа утсаар ярьж байгаа дүр эсгээд яваад өгдөг. Би хөдөө орон нутгаас ирдэг. Сар болгон шахуу ирж байна. Нийт нэхэмжилж байгаа үнийн дүн дээрээ нэмээд 890.000 төгрөг гаргуулах саналтай байна гэв.

 

Өмгөөлөгч Н.Сундуй шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нотлох баримттай танилцсан. Баярцэнгэл нь банкны зээл авсан нь нотлогдсон. Энэ хүмүүст сэтгэл санаа эд материалын их хохирол учирсан. Баярцэнгэл өөрөө банкны зээл авснаа хүлээн зөвшөөрсөн тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэбаттай санал нэг байна. Одоо К.Баярцэнгэлээс банкны зээлийн мөнгө 2311940 төгрөг, шүүхэд хандсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55165 төгрөг, булган сумаас Даланзадгад ирж буцсан унааны зардал 890.000 төгрөг, ломбардаас 464400 төгрөг, Энхмаагаар авахуулсан зээлийн 5 сарын хүү 1250000 төгрөг нийт 4971505 төгрөгийг нэхэмжилж, 28495 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Баярцэнгэлд мөнгө зээлдүүлснээс болж тусдаа амьдарч байна. Сэтгэл санааны их хохиролд ороод байгаа. Нийт 4971505 төгрөгийг нэхэмжилж, 28495 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэв.

 

Үндэслэх нь:

 

 

, нар нь 2013 онд Төрийн банкнаас 7 сая төгрөгийн цалингийн зээл авч К.Баярцэнгэлд дамжулан өгсөн ба улмаар К.Баярцэнгэл нь Төрийн банкинд , нарын нэр дээрх зээлээс 2311940 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөлгүй, уг мөнгийг , нар хариуцан төлж байна.

 

, нар нь К.Баярцэнгэлээс Төрийн банк дахь зээлийн үлдэгдэл 2311940 төгрөг, 2015 онд Нүнжиг, Ундрал илч ломбардуудаас зээлсэн мөнгөн төлбөрт 464400 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард Л.Энхмаагийн нэр дээр авахуулсан зээлийн төлбөрт 1250000 төгрөг, унааны зардал 890000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 55165 төгрөг нийт 4971505 төгрөг нэхэмжилжээ.

 

Төрийн банкны зээлийн үлдэгдэл 2311940 төгрөгийг Л.Баярцэнгэл нь тус банкинд төлөөгүйн улмаас , нараар уг төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 143/ШШ2016/00132 дугаартай шийдвэрээр нотлогдож байх ба дээрхи хэмжээний мөнгөөр К.Баярцэнгэл үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэх үндэслэлийг бий болгожээ. Иймд К.Баярцэнгэлээс 2311940 төгрөгийг гаргуулан , нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

, нар нь хариуцагч К.Баярцэнгэлийг Төрийн банкнаас зээлсэн мөнгөө төлөөгүйн улмаас 2015 онд Нүнжиг, Ундрал илч ломбардуудаас зээл авсан, 2016 оны 01 дүгээр сард Л.Энхмаагийн нэр дээр Хаан банкнаас малчны зээл авч мөнгөн төлбөрт 1714400 төгрөгийг төлөх шаардлага гарч тухайн үед нь төлж байсан гэх бөгөөд энэ нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хаан банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Л.Энхмаа, нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Нүнжиг болон Ундрал илч ломбардтай байгуулсан барьцаат үйлчилгээний гэрээ, нэхэмжлэгч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

 

Гэсэн хэдий ч дээрхи зээлийн мөнгийг К.Баярцэнгэлийн үйлдлийн улмаас, өөрөөр хэлбэл Төрийн банкнаас авсан зээлд төлсөн гэдгээ нотлоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар К.Баярцэнгэл нь дээрхи мөнгөн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд дуудагдаж Булган сумаас ирсэн, буцсан унааны зардалд 890000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

К.Баярцэнгэл нь М.Оюун-Эрдэнэ, нараас 1923780 төгрөгийг

 

нэхэмжилдэг бөгөөд хариуцагчаар М.Оюун-Эрдэнийг сонгожээ. Үндсэн нэхэмжлэлд нэхэмжлэгчээр , нар байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч биш, хуулийн дагуу сөрөг нэхэмжлэлээ гаргаагүй байх тул К.Баярцэнгэлийн нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч К.Баярцэнгэлд шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 15 минутанд өөрөөр хэлбэл шүүх хуралдаан болохоос 5 хоногийн өмнө мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч , нар нь 5000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж К.Баярцэнгэлээс Төрийн банк дахь зээлийн үлдэгдэл 2311940 төгрөг, Нүнжиг, Ундрал илч ломбардуудаас зээлсэн мөнгөн төлбөрт 464400 төгрөг, Л.Энхмаагийн нэр дээр авахуулсан зээлийн төлбөрт 1250000 төгрөг, унааны зардал 890000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 55165 төгрөг нийт 4971505 төгрөг нэхэмжилж, илүү нэхэмжилсэн 28495 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар К.Баярцэнгэлээс 2311940 төгрөг гаргуулан , нарт олгосугай.

2., нарын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 2659565 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. , нар нь 28495 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч , нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Баярцэнгэлээс 51941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч , нарт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар К.Баярцэнгэлийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт

 

 

зааснаар сөрөг нэхэмжлэгч К.Баярцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45730 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р. УРАНЧИМЭГ