Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 146/ШШ2016/00246

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би                               Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон баг, Дэнж 1-2 тоотод оршин суух, Боржигон овгийн Даваадоржийн Алтантуяа /АА78072505/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон баг Дэнж 2 айлын орон сууцанд оршин суух Зузаан овгийн Пунсанцогийн Эрдэнэбаатар /ЙО79122536/-т холбогдох,

“457.450 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Эрдэнэбаатар нь 2014 онд миний ажилладаг Баялаг-2 хүнсний дэлгүүрээс 457.450 төгрөгийн хүнсний зүйл аваад төлөхгүй байсан тул өөрийн цалингаас барагдуулсан тул 457.450 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч П.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “П.Эрдэнэбаатар би Алтантуяагийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх 457.450 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь П.Эрдэнэбаатараас “457.450 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.       

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Эрдэнэбаатар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй  байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч П.Эрдэнэбаатараас 457.450 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.373 төгрөгөөс 7186.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 10180099-5 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Алтантуяад олгосугай.

3. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.   

                                           

ШҮҮГЧ                                Г.ЭНХ-АМГАЛАН