Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/05823/И |
Дугаар | 4551 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 4551
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол 9, 95 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Глобал Девелопмент Партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 2/б-58 тоотод оршин суух, Сайжрах овогт Очирбатын Эрдэнэчимэг /РД:ШЖ68072201/-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 101,945,010.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Глобал Девелопмент Партнерс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Эрдэнэчимэг нь “Глобал Девелопмент Партнерс ББСБ” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №004 тоот зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлсэн болно. Мөн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр №004, №004/1 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ЭТӨЧ 89-3 байрны 5 тоот улсын бүртгэлийн Ү-2205027341, №000303883 дугаартай 126 м.кв 5 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Зээлдэгч О.Эрдэнэчимэг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулж байсан бөгөөд зээлдэгчээс удаа дараа хүсэлт гаргасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №004 тоот гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл сунгаж өгсөн ч хугацаандаа төлөөгүй. О.Эрдэнэчимэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд О.Эрдэнэчимэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 71,471,098.71 төгрөг, үндсэн хүү 25,729,034.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,744,876.76 төгрөг нийт 101,945,010.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, уг гэрээнд нэхэмжлэгч “Глобал Девелопмент Партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 101,945,010.33 төгрөгийг хариуцагч О.Эрдэнэчимэг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 41,945,010.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, харилцан тохиролцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Глобал Девелопмент Партнерс ББСБ” ХХК нь хариуцагч О.Эрдэнэчимэг холбогдуулан 101,945,010.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Глобал Девелопмент Партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 101,945,010.33 төгрөгийг хариуцагч О.Эрдэнэчимэг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 41,945,010.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Глобал Девелопмент Партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 101,945,010.33 төгрөгийг хариуцагч О.Эрдэнэчимэг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 41,945,010.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Глобал Девелопмент Партерс” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 333,850 төгрөгийг, хариуцагч О.Эрдэнэчимэгээс 333,850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Глобал Девелопмент Партнерс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА