| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0067/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/065 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,
Шүүгдэгч: Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004390318 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Уран дөш зочид буудалд Д.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Х.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 07 дугар сарын 29-30-нд шилжих шөнө ******* бид хоёр ******* буудлын өрөөнд юм яриад сууж байсан тэр үед гаднаас Н нэг залуутай нэлээд халамцуу орж ирсэн тэгээд ******* руу дайрч янз бүрийн юм яриад хэл амаар доромжлоод байсан би нэлээд хүлээж сууж байснаа тэсэлгүй Нд хандаж чи намайг доромжлоод байгаа юм уу хаашаа юм гэж хэлсэн тэр үед Н намайг эхэлж алгадсан би Нг мөн адил зөрүүлж алгадсан тэгээд миний нүүрнээс Н самардсан тэр үед би үснээс нь зулгааж дугтарсан чинь Н газар унасан энэ үед ******* болон орон дээр байсан залуу салгасан тэгээд салахаар нь би Н рүү аяга авч шидсэн тэгээд салаад ******* буудлаас гарч явсан. Өөр нэмж ярих зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: Уран дөш зочид буудалд манай найз байна гээд намайг дуудсан юм. Очоод байж байтал гаднаас Н гэдэг эмэгтэй гаднаас нэг залуутай орж ирсэн юм. Орж ирээд манай найз руу дайраад байсан. Тэгэхээр нь би босоод чи манай найзыг доромжлоод байгаа юм уу. намайг доромжлоод байгаа юм уу гэтэл намайг алгадсан юм. Тэгэхээр нь зөрүүлээд өөрийг нь алгадсан юм. Нүүр самардахаар нь би үснээс нь дугтарсан тэгсэн газар унасан юм. Тэгээд тэнд байсан найз нь бид 2-ыг салгасан юм.
3. Хохирогч Д.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Бид нар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр найз *******, *******, ******* нарын хамт Оргил бааранд орсон тэнд ороод архи ууж байгаад орой 23 цагийн үед баарнаас гарсан тэр үед ******* буюу Т, ******* хоёр тасраад машин дотроо унтаад өгсөн би тэр хоёрыг Уран дөш буудалд унтуулчхаад би явлаа гэж хэлээд гарсан тэгтэл ******* найз нь чам.айг таксинд суулгаж өгье гэж хэлээд хамт явсан тэгээд би 3-р арван жилийн сургуулийн тэнд байх сандал дээр сууж юм ярьж байгаад явах гэхэд *******, ******* дуудаад байна хоёулаа буцаад хамт очоодох уу гэж хэлсэн би очиж чадахгүй гэж хэлэхэд хамт яваад очъё гэж хэлээд ******* бид хоёр буцаж очсон тэнд очиход ******* ******* гэх эмэгтэйтэй нэг 0.5-тай архи хувааж уугаад архи нь дууссан байсан тэгээд бид хоёр тэнд байж байхад ******* гараад явсан удалгүй нэг шил архи авч ирсэн тэгээд *******, *******, ******* тэр гурав уусан ууж дуусаад би явлаа гэж хэлээд *******г сэрээж хамт явах гэж цамцнаас нь татсан ******* сэрэхгүй за за гэж хэлээд байж байхад ******* ирээд намайг хүзүүгээр гараараа барихад би зүгээр бай би явах гэж байна гэж хэлсэн тэр үед миний хүзүүгээр ахиад бариад байхаар нь би зүгээр бай гэж хэлээд цааш нь түлхсэн тэгтэл ******* намайг үсдэж шалан дээр унагааж миний толгой руу цохиод байсан тэр үе ******* *******г салгаж авсан тэр үед ******* аяга авч шидэж тэр шидсэн аяга нь миний толгой дээр оносон тэгтэл Теөгий босож ирээд хоёулаа гарья гэж хэлээд хамт гарсан тэгээд би 2 давхарт байх 00 өрөөнд орсон тэр үед ******* орилж хашхираад гүйгээд байсан тэгээд би яваад өгсөн. Миний толгой, баруун, зүүн гарын үе хоёр хөлийн шилбэ орчимд цохисон мөн аяга авч шидэж тэр нь толгой онож гэмтээсэн үснээс зулгаасан болохоор миний хуйх гэмтэж бэртсэн. Би мэдэхгүй байна ******* гэх хүүхэн согтуу байсан мөн би найз *******ад танай найз хүүхэн чинь юм уу чиний эхнэр чинь жирэмсэн биз дээ гэж хэлсэн тэрнээс л болсон байх гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/
...2018 оны 07 дугаар сарын 29 ний орой манай найзууд Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Оргил бааранд орсон.Тэнд сууж байгаад 12 цаг өнгөрөөгөөд гарсан Тэндээс гараад ******* буудал орсон Бид 5 уулаа явж байсан. *******, *******, *******, ******* тэгээд би. Бид хамт явж байсан болохоор бүгд ******* орсон. ******* буудалд 2 нь унтаад өгсөн.тэгээд би гэр лүүгээ явах гэтэл ******* намайг ганцаар нь явуулахгүй гээд ******* намайг дөхүүлж өгсөн. "эгээд бид алхаад 3 дугаар 10 жилийн тэнд хүрээд тэнд юм ярьж сууж байгаад Би харилаа гэсэн чинь ******* намайг явуулахгүй иргээд ******* оръё. Тэд нар дуудаад байна гэсэн. тэгээд эргээд нөгөө буудалд ирэхэд ******* гэх охин ирчихсэн *******а дагуулж ирсэн байсан.Би *******г зүс танина. Би Баянхонгор буудалд ажиллаж байхад манайхаар орж гараад яваад байдаг хүүхэн байсан. Тэгээд биднийг ороход Даваа; ******* 2 нэг шил 0,500 граммын X архи тавьчихсан уугаад сууж байсан тэгээд ******* буцаж гараад дахин 0,750 граммын Ерөөл архи аваад орж ирсэн. тэгэхэд шөнийн 02 цаг болчихсон байсан. Би тэд нартай уугаагүй тэр 3 уугаад суугаад байсан. Тэгснээ ******* согтоод унтаад өгсөн. Тэгэхээр нь би шөнө болсон байсан болохоор г татаад сэрээгээд хүргүүлэх гээд сэрээсэн. Унтаж байгаа хүнийг сэрээх гээд байх юм. наад хүн чинь унтаж байгаа биз дээ гээд ******* намайг татаад байсан. тэгэхээр нь би Чи зүгээр байгаач гэсэн чинь ******* шууд намайг үсдээд татаад дарсан. Тэгсэн чинь *******а, 2 намайг салгаад татсан тэгсэн нөгөө ******* гэх эмэгтэй шууд ширээн дээр байсан аяга аваад над руу шидсэн.Төгөө намайг салгаад аваад гарсан. би тэгээд яваад өгсөн. Тэгсэн ******* гэх эмэгтэй тэнд орилоод үлдсэн. Нэлээд согтсон байсан. Толгой өвдөж байна гар хөхөрсөн байсан одоо гайгүй болчихсон. гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/
4. Гэрч М.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би найз нарын хамт ганц нэг юм уусан юм тэгээд ******* буудалд бид нар орсон тэр үед би тасарчихсан юу болж байгаа талаар мэдэхгүй орон дээр унтаж байсан тэгээд орилоон шуугиан болж би сэрсэн тэр үед Н, Г нар зодоон хийж байсан нэг нэгнийхээ үснээс зулгааж байсан Д Гыг авч Т Н нь авч хоёр тийш болж салгаж байгаа харагдсан тэгээд Н гараад явсан эргэж орж ирээгүй. Тэр хоёр нэг нь нэг рүүгээ дайрч хэрүүл хийж байсан мөн намайг харахгүй хоорондоо үснээсээ зулгаачихсан тонгойчихсон харагдаж байсан тэгээд хоёр тийш салгаж авч явсан.Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
5. Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Д, Д Т бид хэд бааранд цуг орсон тэнд Н байсан бааранд ганц нэг юм ууж байснаа ******* буудалд орсон тэгтэл Д Н нар буудлаас яваад өгсөн тэнд Т, Д бид гурав үлдсэн тэгээд би Гыг утсаар дуудсан Д, Т нар энэ үед унтаж байсан Гтой би нэг пиво уугаад юм яриад сууж байсан тэгтэл гаднаас Д, Н нар орж ирсэн тэгээд юм яриад сууж байсан тэгтэл Н намайг хэл амаар доромжилж янхантай явлаа гэж хэлсэн тэгээд унтаж байсан Тыг хүргээд өг гэж хэлээд татах чангааж байсан мөн Гыг хэл амаар доромжилсон энэ үед Г унтах байгаа хүнийг яах гэж байгаа юм бэ би намайг зөндөө тэвчиж байна чи намайг хэг амаар доромжиллоо гэж хэлсэн тэгтэл Н нь эхэлж Гыг түлхэж Н нэг удаа Гыг алгадсан тэрний дараа тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаасан тэр үе би тэр хоёрыг салгасан тэр үед Г аяга шидсэн тэр аяга нь Нн цаана байх хана онож хагарсан тэгтэл Т Н авч гарсан тэгээд удалгүй Н буцаж орж ирээд орилсон тэр үед бид нар тэр хоёрыг ойртуулаагүй тэгж байгаад Н яваад өгсөн. Надад нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
6. Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө би Н гэх эмэгтэй ******* буудалд орсон тэгээд тэндээ унтаад өгсөн байсан намайг нэг сэрэхэд Нэр мөн наана нь нэг эмэгтэй байсан тэр хоёр нэгнийхээ үснээс залгаагаад хэрүүл марга хийгээд зогсож байсан тэгээд Н явлаа гэж хэлээд яваад өгсөн би тэндээ унтаж үлдсэн өглөө сэрэхэд тэр танихгүй эмэгтэй тэр буудалд унтаж байгаа харагдсан унтаж байсан болохоор яг юунаас болж хоорондоо зодоон хийсэн талаар мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
7. Гэрч А.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 07 дугаар сарын З0 өдөр найзуудын хамт “Оргил” бааранд орж тэндээ хоёр шил архи уусан тэгээд би нэлээд согтож машин дотроо орж суусан тэгээд би тасарсан байсан намайг нэг сэрэхэд Н хүргээд өгөөч гэж буудалд хэлээд миний хажууд зогсож байсан гэртээ харих гэж байсан юм байна лээ Н бид хоёр нэг гудамжинд байдаг юм тэгээд би жоохон дургүй унтах гэж буруу харж хэвтсэн тэр үед гэнэт юу болсон юм мэдэхгүй аяга авч шидээд аяга хагарах чимээ гарсан орны толгой онож хагарсан байх тэгээд ******* гэдэг залуу *******г салгаж орон дээр аваачиж унт гэж хэлээд дээрээс нь дарсан тэгсэн чинь Н ******* хоёр нэгэнтэйгээ хэрүүл хийж хэрэлдэж ахиад зодоон хийх гэж бие бие рүүгээ дайрсан тэр үед би салгаж Нг хаалгаар түлхэж чи одоо яв гэж хэлээд үлдсэн би хүнтэй уулзах ажлаар буудлаас харих гэж гарахад миний араас Н дуудсан би гэртээ харьж амарлаа гэж хэлээд яваад өгсөн тийм зүйл-болсон.гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 482 дугаартай шинжээчийн:
1. Д.Нн биед тархи доргилт, баруун зүүн гар, шилбэ, баруун бугалгад цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ болон хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Х.Гын урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 63-66 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Х.Гын эзэмшлийн “Samsung note-3” маркийн гар утсыг битүүмжилсэн хавтаст хэргийн 102-103 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн прокурорын газрын тогтоол, зэрэг тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Ган-Болор нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Уран дөш” зочид буудалд Д.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Н, гэрч М.Д, Б.Д,Ц.Д, А.Т нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 482 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Х.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл хүлээлгэж, шүүгдэгч Х.Г нь 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зайлсхийж түүнийг 2019 оны 02 дугаар сарын 12-ний өдөр Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 151 дугаартай захирамж гарган эрэн сурвалж цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Х.Гыг 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдөр олж Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргэж найм хоног цагдан хоригдсон цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Х.Гын ар гэр болон хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Гыг урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ЦЕГ-ын ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг урьд нь ял шийтгэгдэж байгаагүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Х.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Х.Гыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан Х.Гын энэ хэргийн учир цагдан хоригдсон найм хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нэг зуун хорин / 120 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг зуун хорин мянган / 120.000 / төгрөгийг эдлэх ялаас нь хасаж түүний эдлэх нийт ялыг гурван зуун гучин / 330 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван зуун гучин мянган / 330.000 / төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Х.Гт оногдуулсан гурван зуун гучин / 330 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван зуун гучин мянган / 330 / төгрөгөөр торгох ялыг хоёр сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Х.Гыг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Х.Г нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялтан Х.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдрөөс хүчингүй болгож, түүнийг цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ