| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0068/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/068 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч С.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000440096 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэйулсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Т,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тайга-2 нэртэй караокены газарт 2018 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед иргэн Э.Цтэй маргалдан түлхэж унагаасны улмаас иргэн Э.Цийн баруун гарын шуу яс хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч С.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай ажлынхан шинэ жилээ Их тайга-2 гэдэг караокед тэмдэглэсэн. Тэгээд орой 23 цагийн үед тарах болоод ажлын гарч явцгааж байсан. манай ажлын 2 охин гадуур хувцсаа солиод өмссөн бөгөөд Б гэдэг охин нь миний утас алга байна авсан хүн байна уу гэхээр нь би микрофон барьж байгаад “манайхаан Бын утас алга байна авсан хүн байвал өгөөрэй гарч болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгтэл Ц эгч “чи юу гээд байгаа юм манайхан хулгайч юм уу” гээд над руу хэл үгээр дайрсан. тэгээд би гадуур хувцсаа өмсөөд гарах гэхэд Ц эгч миний араас зуураад намайг алгадсан. Тэгэхээр нь би “та одоо зүгээр байгаач хаашаа юм бэ” гээд түлхсэн чинь Ц эгч шалан дээр унасан. Тэгэхээр нь шууд гараад явчихсан. Б Бьтай гадуур хувцсаа сольсон тул утас нь Бийн өмсөж байсан Бын гадуур хувцасны халаасанд байсан. Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Э.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тайга-2 гэх нэртэй караокед манай ажлын тасгийн хамт олон шинэ жилээ тэмдэглэсэн юм. Тэгээд 23 цагийн үед манай ажлынхан шинэ жилээ тэмдэглэж дуусаад тарж байсан юм. Би ажлынхаа шинэ жилийн баяр дээр 2-3 рунк архи уугаад бага зэргийн согтолттой байсан. Манай ажлынхан тус караокеноос гараад явсан. Харин би гэр хол болохоор такси дуудаад хүлээгээд сууж байтал гэнэт миний толгой эргээд байхаар нь караокены бие засах өрөө рүү явж байтал манай ажлын газрын С.Т тус караокеноос гарах гээд байж байсан юм. Тэгтэл Т намайг хөөе авгай минь гэж хэлээд дуудаад байхаар нь чи эх шигээ хүнийг ингэж хэлж болдог юм уу эмнэлгийн ёс зүйд ийм зүйл ярьдаг юм уу гэж хэлээд Тын нүүрний зүүн талын хацар хэсэгт нь 2 алгадсан юм. Тэгтэл Т намайг түлхэхэд нь би хальтраад хойш унахдаа баруун гараараа тулж унасан юм. Тэгтэл унасаны дараа миний баруун гарын бугуйн хэсэг хавдаад баруун гарын хуруунууд өвдөөд байхаар нь би шууд цагдаагийн байгууллага руу хандсан юм... Тухайн өдөр Т миний биеийн 2 мөр лүү 2 гараараа түлхсэн юм. Одоо миний баруун гар бугуйн хэсгээрээ хугарсан мөн бугуйн хэсгээрээ мултарсан гэж гэмтлийн эмчийн рентген зургаар гарч байсан. Баруун талын гарын бугуйнаас өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Манай ажлын газрын шинэ жилээ тэмдэглэж байсан Их тайга 2 нэртэй караокены эмэгтэй тогооч харсан байхаа. Т бид 2-ын дунд ямар нэг асуудал гарч байгаагүй. Бид 2-ын асуудал шинэ жилийн баяр дээр хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон байх гэж бодож байна... / хх-ийн 31-36/
Миний баруун гарын бугуй хэсгийн хугарал нь шинэ хугарал байгаа юм. Өмнө нь хугарсан хуучин хугарал нь тухайн баруун гарын шууны 3/1 хэсэгт буюу дээд талд нь байгаа бөгөөд одоо бороолоод эдгэсэн Тэр хугарлын талаарх амбулаторийн картад бичигдсэн байгаа. Саяны бугуйн хугарал бол шинэ хугарал юм. Би рентген зургаа шинжээч эмчид үзүүлсэн. Уг рентгенд зураг нь 2 ширхэг бөгөөд хуучин хугарлын бороо ч байгаа шинэ хугарлын зураг ч байгаа гэх мэдүүлэг / хх-ийн 84-86 /,
4. Гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…Манай ажлын хамт олон 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тайга- 2 нэртэй караокед шинэ жилийн баяраа тэмдэглэсэн юм. Манай ажлынхан шинэ жилээ тэмдэглэж байгаад 23 цагийн үед тарсан юм. Манай ажлын газрын сувилагч Ө хамт явна гэхээр нь би тус караокеноос түрүүлж гараад гадаа хүлээж байсан. Намайг караокеноос гарахад тус караокед хамт ажилладаг Ц, Т, Ө нар үлдсэн юм. Удалгүй Т, Ө нар гарч ирээд бид нар гэр гэр лүүгээ явсан юм. Тухайн хэрэг болох үед би Их тайга-2 караокены гадаа Өийг хүлээж байсан Ц эгчтэй хэн маргалдсан талаар тухайн үед мэдээгүй. Харин сүүлд сонсоход Ттай маргалдсан талаар ажлынхаа хүмүүсээс дуулсан. гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/
5. Гэрч Б.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай амбулаторийн тасгийн шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тайга-2 нэртэй караокед шинэ жилийн баяраа тэмдэглэсэн юм. Манай ажлынхан шинэ жилээ тэмдэглэж байгаад 23 цагийн үед тарсан юм. Тэгээд би хувцсаа өмсөөд гарах гэж байхад Ц эгч уусан архиндаа согтсон байдалтай Таас хэрүүл гуйгаад толгойн хэсэгт алгадаад байсан. Тэгтэл Т та зүгээр байгаа ч гээд өөрийгөө хамгаалах журмаар Ц эгчийг түлхтэл Ц эгч хойшоо унахдаа 2 гараараа тулж унасан юм. Тэгтэл Ц эгч босож ирээд миний баруун гар өвдөөд хөдөлж болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд гаднаас Бь орж ирээд Тыг авч гарсан харин Ц эгчтэй би үлдсэн юм. Тэгтэл Ц эгч Т миний хугарч байсан гарыг дахиад өвдөглөчихлөө гэж надад хэлсэн. Тэгтэл Ц эгч миний дүү одоо яваа эгч нь цагдаа дуудсан байгаа гэж хэлэхээр нь би гэр лүүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би Ц эгч Тд ямар шалтгааны улмаас гарсан хүрсэн талаар сайн мэдэхгүй. Харин Т нь Ц эгчийн 2 гараас нь барьж байгаад түлхсэн өөр зүйл болоогүй. Ц эгч босож ирээд миний баруун гар өвдөөд байна хөдөлж болохгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
6. Гэрч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Урьд өмнө Ц нь баруун гарны шуу хэсгээрээ хугараад надад 2016 онд үзүүлж байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажиллаа хийгээд сууж байтал Цэрэгдэжид гэх хүн баруун гарны шуу ясны 2 байрлалтай рентген зураг барьж орж ирсэн. Би тус зургийг уншиж үзээд чиний хуучин хугарч байсан бороолсон хэсгээрээ хугарсан юм бишүү гэж хэлээд гаргасан тэр удалгүй дахиж картан дээрээ надаар дүгнэлт бичүүлсэн. Би тус дүгнэлт дээрээ хугарал гэсэн дүгнэлт бичиж өгсөн. Цийн баруун гарны том шуу ясны урд хэсгээр хуучин хугарч байсан бороолсон хэсэгт 1 см хэмжзэтэй цав гарч гэмтсэн байсан. Тус зургийг хархад өөр ямар нэгэн гэмтэл гараагүй байсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц над дээр баруун гарны шууны 2 зураг бариад орж ирсэн. Ц нь баруун гараас сойж боссон байдалтай орж ирсэн. Цийн баруун гарны шуу хэсгээр 2016 онд хугарч байсан. Тус гэмтэл 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үзсэн рентгений зургийг харахад бороолсон хэсэг дээр шинэ цав гарч гэмтсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
7. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай ажлын нийтийн зааланд аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр болсон юм. Манай ажлын газар хүмүүс суух зориулаптай 2 нийтийн заал байдаг тус заалны нэг талын заал нь хяналтын камертай нэг заал нь хяналтын камергүй. Тус нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн тасгийн хүмүүс камергүй зааланд шинэ жилээ тэмдэглэсэн юм. Тэгээд манай ажлын хаах цаг болж байсан бөгөөд шинэ жилээ тэмдэглэж байсан нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн тасгийн хүмүүсийг гарахыг шаардсан. Тэгээд тус эмнэлгийн алба хаагчид гадуур хувцсаа өмсөөд зарим хүмүүс нь гарч гараад явж байсан. Тэгтэл манай ажлын жижиг зааланд хүмуүс маргалдаад байх шиг байхаар нь очоод хартал намхан нуруутай эгч нэг залууг цохиод байсан тэгтэл ажлынхан хүмүүс бололтой 2-3 эмэгтэй тус намхан нуруутай хүнийг салгаад манай жижиг заалны сандал дээр суулгасан. Удалгүй цохиулж байсан залуу гадуур хувцсаа өмсөөд үүдний хаалга руу гарах гээд явж байтал цохиж аваад байсан намхан нуруутай эгч гарах гэж байсан залуугийн араас очоод цохиод байсан тэгтэл нөгөө залуу тэр эгчийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхтэл намхан нуруутай эгч 2 гараараа газар тулаад хойш унасан юм. Тэггэл нөгөө залуу түлхэж унагаачихаад гараад явсан. Харин нөгөө эгчтэй хамт явж ажпынхан 2-3 хүмүүс түшиж босгоод эмнэлэг явъя гэж байхад нь намхан нуруутай эгч явахгүй гэж хэлээд үлдсэн. Тэгээд тэр эгч манай ажлын ширээн дээр уйлаад сууж байхад нь ажлынхан хүмүүс буцаж орж ирээд гадуур хувцасны өмсүүлэх гэтэл миний гар өвдеөд байна ийм болсон байхад би яаж өмсөх юм бэ гэж хэлээд байж байтал гаднаас 2 цагдаа орж ирсэн. Тэгээд тэр цагдаагийн алба хаагчид манай ажлаас аваад гарсан. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Миний харсанаар зүүн гараараа тус эмэгтэйн цээжний хэсэг рүү түлхтэл намхан нуруутай 2 гараараа газар тулсан байдалтай газар унасан. гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/
8. Гэрч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай амбулаторийн тасгийн шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тайга-2 нэртэй караокед шинэ жилийн баяраа тэмдэглэсэн юм. Манай ажлын шинэ жил тус өдөр 23 цаг хүртэл үргэлжилсэн. Тэгээд манай ажлынхан тарж байсан юм. Манай ажлын газрын Бь гэх хүн миний куртикийг өөрийхөө куртиктэй андуураад емссөн байсан. Бь бид 2-ын куртик адилхан нэг загвартай юм. Тэр тэгтэл би Бийн курткийг өөрийхөө куртик гэж андуураад өмсөөд халааснаасаа утсаа авах гэтэл миний утас байхгүй байхаар нь би миний утсыг харсан хүн байна уу гэж асуутал Т микрафон барьсан сууж байгаад микрафоноор Бын утас олдохгүй байна харсан хүн байна уу гэж асуутал Ц эгч манай ажлынхан дунд хулгайч хүн байхгүй шүү гэж хэлээд Тын нуруу руу цохиод эргэж харангуут нь Тын нүүрэн тус газар луу гарынхаа алгаар алгадаад хувцснаас барьж аваад зуураад байсан. Тэр үед би өөрийхөө утас руу залгахад Бь миний халаасанд утас дугарч байна гээд гаргаад ирсэн. Ц эгч нь Тыг цохиж бариад салахгүй байхаар манай ажлын газрын сувилагч А эгч дундуур нь ороод салгах гэтэл Аптанцэцэг эгчийн хүзүүнээс самардсан тэр үед Т Ц эгчийг та одоо яагаад байгаа юм бэ гэж хэлээд түлхсэн тэр үед нь би караокеноос гараад явсан. Цаашин юу болсон талаар мэдэхгүй байна.гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
9. Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай амбулаторийн тасгийн шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 27-ний едөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тайга-2 нэртэй караокед шинэ жилийн баяраа тэмдэглэсэн юм. Манай ажлын шинэ жил тус едөр 23 цаг хүртэл үргэлжилсэн. Тэгээд манай ажлынхан тарж байсан юм. Манай ажлын 2 сувилагч болох Бь, Б 2-ийн куртик нь адилхан байсны улмаас тэр куртикээ сольж өмссөн асуудал болсон. Тэгтэл Б миний гар утас байхгуй байна харсан хүн байна уу гэж манай ажлын хүмүүсээс асуугаад байсан. Сувилагч Бь миний куртикний халаасанд утас дуугараад байна гэж хэлсэн тэгээд Бь, Б 2 куртикээ сольж өмссөнөө мэдсэн. Бын утас олдохоос емнө Т микрафоноор Бын утас алга болсон байна хүн гарч болохгүй шүү гэж зарлаад байсан. Тэгтэл Ц эгч бид нар хулгайч юмуу юу яриад байгаа бэ чи гэж хэлээд Т руу дайраад цохиод байсан. Тэгээд Бын утас нь олдоод манай ажлынхан тус караокеноос гараад явсан. Тэгээд Т та зүгээр байгаа ч гэж хэлээд караокеноос гарах гэтэл Ц эгч *******ын хойноос нь зуурч аваад байхаар Т өөрөөсөө холдуулах санаатай түлхтэл Ц эгч хойшоо газар унасан юм. Тэгээд манай ажлын 2-3 хүн Ц эгчийг газар унасан байхад нь босгоод явяа гэж хэлээд бид нар түрүүлээд караокеноос гараад явсан. Цаашин юу болсон талаар мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/
10. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би хэсгийн байцаагч М.Сийн ирүүлсэн шинжээч томилсон тогтоолын дагуу 2018 оны 12 дугаар сарын 28-ын өдөр иргэн Цийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлэгийн үзлэг хийж дүгнэлт гаргасан. Цэд томилсон тогтоолын дүгнэлт нь баруун шуу ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтогдсон. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар Цийн эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг гэж дүгнэлт гаргасан. Цийн биед учирсан баруун гарны шуу ясны далд хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүссэн гэмтэл. Мохоо хүчин зүйл гэдэг нь аливаа эд зүйлд цохих, цохигдох, унах / гараараа тулж унах/ гэх мэт зүйлүүдийн аль ч тохиолдолд үүсэж болно. Цийн биед гарсан баруун гарны шуу ясны далд хугарал гэсэн гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаад үүссэн байх боломжтой. Цийн биед үзлэг хийхэд баруун гарны шууны урд доод хэсэгт овойж хавдсан байсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдер авахуулсан Цийн гэх баруун гарны шууны доод хэсэг болон сарвуу хэсгийг харуулсан эгц хажуу байрлалаас авсан зураг болон зурагны тайлбарт баруун шуу ясны далд хугарал гэсэн оноштой тодорхойлолт байсан. Уг тодорхойлолтонд хуучин хугарлын талаар тусгагдаагүй байсан. Тус 2 зурагнаас хуучин болон шинэ хугарлыг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч тодорхойлно. Миний бие дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч биш учраас уг зургийг уншиж тодорхойлолт бичсэн эмчээс нарийн тайлбарлуулж авч болно.гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
...Хохирогч Э.Цийн гэх 2018 оны 12 дугаар сарын 28- ний өдөр хийлгэсэн. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолтод баруун шуу ясны эгц болон хажуу байрлалаас авсан рентген зурагт баруун шуу ясны хугарал гэж бичигдсэн байсан. Гэхдээ яг аль хэсэг гэдгийг заагаагүй байсан. Рентген зургийг би өөрийн өнцгөөс харснаар баруун шуу ясны урд хэсгийн буюу бугуйн орчмын хугарал гэж үзэж байгаа боловч миний бие дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч биш болно. Уг хугарал нь тухайн хэрэг учрал үйлдэгдэхэд үүссэн байх боломжтой шинэ хугарал байсан гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/
11. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн:
1. Э.Цийн биед баруун шуу ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Иргэн Б.Цийн биед 2018.12.28-ны өдөр гэмтэл авснаас өмнө учирсан гэх хуучин гэмтэл огт тогтоогдсонгүй.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 12-13/
12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн:
1.Цийн биед баруун шуу болон богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тус тасдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд баруун шуу ясны хугарал нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Харин баруун богтос ясны хуучин хугарлын үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
3.Эдгээр гэмтлүүд нь учирсан тухайн үедээ амь насанд аюулгүй болно.
4.Баруун шуу ясны хугарал өмнө нь хугарч бороолсон байсан хэсгээр дахин хугарсан нь гэмтлийн зэрэг өөрчлөгдөх шалтгаан болохгүй. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 90-91/ болон хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч С.Тын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.Тын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 102-106 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.Тын эзэмшлийн хуван толгойтой шинэ цагийн халтар манан хөөрөг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж, шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч С.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их тайга”-2 нэртэй караокены газарт 2018 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед иргэн Э.Цтэй маргалдан түлхэж унагаасны улмаас иргэн Э.Цийн баруун гарын шуу яс хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Э.Цийн мэдүүлэг гэрч Ж.Бь, Б.Ө, Б.Б нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 54, 157 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэргийг үйлдсэн”-ийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол нөхөн төлсөн төлсөн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдав.
Шүүгдэгч С.Тын эзэмшлийн манан хөөргийг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.Тд буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Т нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээлэл лавлагааны санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч С.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт С.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт С.Тыг дөрвөн зуун тавин нэгжтэй / 450 / тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Тд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй / 450 / тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / торгох нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Тын эзэмшлийн манан хөөргийг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 27 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хөөргийг хэрэгцээний дагуу эзэмшигч С.Тд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ