| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0071/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/069 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Ш.Б,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ, Д.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Ш.Б нарт холбогдох 1814007330040 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш.Б
2. Өсвөр насны шүүдэгч, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* Б.Б
Үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч: Ш.Б, өсвөр насны яллагдагч Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг Уртын монголын ар гэх газраас Б.Эны эзэмшлийн 2, Л.Шгийн эзэмшлийн 2, Л.Шын эзэмшлийн 2 тооны нийт 6 адууг хулгайлж бусдад 5 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Ш.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б бид хоёр хоорондоо Хүлгийн зээлийг яаж өгөх үү гэж ярьж байгаад хулгай хийхээр болсон юм. Манай хойд эцэг Штэй би таардаггүй юм. Тэгэхээр нь түүний малыг хулгай хийе гэж би Бд хэлэхэд тэр хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Бгийн цэнхэр өнгийн мотоциклийг тэр унаад би араар суугаад Шгийн адуу байдаг газар болох миний мэддэгээр “Урт монгол ар” гэх газарт оройн 20-22 цагийн хооронд очсон юм. Тэнд очиход тэдний азарга адуу нь байсан ба түүнээс нийт 6 тооны адууг мотоциклоор голоор зүсэж ороод 6 тооны адууг тасалж аваад туусаар байгаад аймагт 11 дүгээр сарын 1.8-ны өглөө гэгээ орж байхад самбартай хөтөл .дээр ирсэн юм. Ирчихээд Хүлэгтэй 6 тооны адууг туугаад ирсэн байна гарч ирэх юм уу гэхэд би Бууцагаан суманд явж байна аавтай ярь гэхээр нь түүний аав болох Бтай утсаар яриад дуудсан юм. Тэгээд түүний аав Б аймгийн төв колонкын тэнд машинтайгаа ирсэн юм. /Тэр ирэхдээ ганцаараа, цагаан өнгийн приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн/ Ирчихээд бид хоёроор Гүнж дэлгүүрийн тэнд байх хоосон хашааруу 6 тооны адууг тууж оруулгасан юм /Тухайн хашааг хэний хашаа болох талаар хэлээгүй/ Хоосон хашаа байсан.Бид нар Б гэх хүнд түүний хүүхдэд нь өгөх ёстой байсан 2.000.000 төгрөгт 4 тооны гүүг бодож өгөөд үлдэгдэл 2 тооны адууг болохоор нийтэд нь 500.000 төгрөгт өгсөн юм. Тэгээд түүнээс 500.000 төгрөгийг авчихаад 250.000, 250.000 төгрөгөөр хувааж аваад явсан юм. Мөнгөө ерөнхийдөө хий үрээд дуусгасан юм Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй / хх-ийн 109-111/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: Шгийн гэх 2 адуу нь миний эзэмшлийн адуу байгаа юм. Би тэдний малыг 10 гаран жил маллаж байгаа. Анх ээж бид 2 100 тооны малтай, Ш нь 20 тооны малтай ирж байсан. Би хэлээд өгөхгүй байх гээд хэлэлгүй авсан гэв.
3. Өсвөр насны шүүгдэгч Б.Бн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Бид хоёр хулгайн гэмт хэргийг үйлдэхээс өмнө өөрөөр хэлбэл 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хоорондоо хулгай хийхээр тохирсон юм. /Ярьж байгаад Шгийн адуунаас хулгай хийхээр болсон юм. Учир нь найз Бын хувьд хойд эцэг буюу Штэй таардаггүй юм. Мөн түүний адуу хаана байгааг сайн мэддэг учир Шгийн адуунаас хулгай хийхээр болсон юм. Тэгээд тус өдрийн 10 цагийн үед би өөрийнхөө цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикпийг унаад Б миний араар суугаад бид хоёр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “Алаг монгол” гэх газарт очиход Шгийн азарга адуу нь байсан. Тэгэхээр нь тэр хавийг ажиглаж байгаад харанхуй болохоор ирж тууя гэж бодоод буцаж сум орсон. Ерөнхийдөө сум ороход бүрэнхий болж байсан. Тэгээд сумын төв ороод мотоцикльдоо бензин хийж аваад буцаад нөгөө газар луу очиход Шгийн азарга адуу нь байж байсан тэгэхээр нь мотоцикльтой азарга адууны голоор зүсэж ороод 6 тооны адууг тасалж аваад тууж аймагт авчирсан юм. /Анхнаасаа 6 тооны адууг тасалж авах талаар тохирсон байсан юм/ Тасалж аваад туухдаа гадаа бол харанхуй болсон байсан яг хэдэн цагийн үе байсан эсэхийн санахгүй байна. Тэгээд аймгийн самбартай хөтөлт ирэхэд гэгээ орсон юм. Тэгээд зээл авсан *******гийн ******* гэсэн дугаар луу залгаад адуу туугаад ирчихлээ та хаана байгаа юм бэ гэхэд тэр өөрийгөө Бууцагаан суманд байгаа талаар хэлээд өөрийнхөө аав Б гэх хүний утасны дугаарыг нь өгсөн. Тэгэхээр нь тэр Б гэх хүн рүү залгаад Хүлэгээ ах тань руу ярьсан уу гэсэн чинь ярьсан та хоёр наашаа аймаг руу дөхүүлж тууж бай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр туугаад төв “Петровис” колонк дээр ирэхэд өөдөөс Б гэх хүн ганцаараа машинтайгаа ирсэн. Тэр ах ирээд бид хоёрт наад юм чинь хулгайны мал биш биз дээ гэхээр бид хоёр биш биш бид хоёрын өөрсдийн мал юм байгаа ******* ахад зээлтэй байсан оронд нь өгч байгаа юм аа гэж хэлсэн юм. Тэгсэн тэр ах би өөрөө машинтай явж байгаа болохоор тууж болохгүй байна та хоёр туугаад өгчих гэхээр нь бид хоёр туугаад “Гүнж” дэлгүүрийн тэнд байх хоосон хашаанд туугаад аваачиж өгсөн юм. /Тэгээд тэр Б гэх адууны зургийг аваад бид хоёрыг цаасан дээр гарын үсгийг минь зуруулсан. Би ойлгохдоо хулгайны мал бишээ гэдэгт гарын үсэг зурсан юм гэж бодсон/ Бид хоёр тууж ирсэн 6 тооны адуунаас 4 тооны гүүг өрөндөө өгсөн. Үлдсэн 2 тооны адууг 500.000 төгрөгт өгөөд яг тэнцүү хувааж аваад сумруугаа явсан юм гэх мэдүүлэг / хх-ийн 98-102 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Хохирогч. Л.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би хэргийн талаар эхнээс нь хэлэх юм бол. Миний бие Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын цагдаагийн хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гаргасан юм. Тэгэхэд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* энэ 6 тооны адууны хоёр нь таных юм байна нөгөө дөрөв нь өөр хүнийх болохоор та 2 тооны адуу гэдгээр нь мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн болохоор нь би 2 тооны адуу хулгайд алдагдсан талаар мэдүүлсэн юм. Тус хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх өдөр болохоор 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд байсан ба Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутагт байсан миний азарга адуун дотроос миний өөрийн эзэмшлийн шүдлэн үрээ /зэгэл/, шүдлэн байц /хээр/ нийт 2 тооны адуу нөгөө дөрөв нь болохоор манай хүргэн Эн төрсөн дүү Ш нарых байсан юм. Эны хулгайд алдсан 2 тооны адуу болохоор /Улаан хээр гүү, хул гүү байсан/, Ш /хонгор гүү, улаан хээр гүү/ байсан. Дээрх 6 тооны адуу нэг өдөр хулгайд алдагдсан...Баянхонгор аймгийн төвд махны ченж Б гэх хүн дээр авчирч зарсан сураг дуулдсан юм. Тэгэхээр нь аймгийн төвд ирж түүнээс тодруулахад тиймээ манай бандид тэр хоёр банди өртэй байсан юм уу өрнийхөө оронд нь 6 тооны адууг өөрийнхөө адуу гэж хэлээд авчирч өгсөн юм шиг байна лээ гэж хэлсэн...Б нь хэдий миний дагавар хүүхэд ч тэр миний эзэмшлийн малыг захиран зарцуулах эрхгүй. Түүний эзэмшилд ямар нэгэн мал байхгүй...Би сая гэрэл зургийг харлаа миний хулгайд алдсан адуунууд болохоор 1,3 дугаарын цифрээр тэмдэглэсэн 2 тооны адуу юм гэх мэдүүлэг / хх-ийн 17-21 /
6. Хохирогч Б.Эны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Миний бие Шгийн хүргэн нь юм байгаа. Би түүний төрсөн эгчтэй нь 2007 онд гэр бүл болсон юм. Тэгээд одоогоос бараг 2 жилийн өмнө өөрийнхөө эзэмшлийн 2 тооны гүүг Л.Шгийн эзэмшлийн азаргатай адуунд нийлүүлсэн юм. Энэ хоёр гүүний нэг нь унаглаж байсан. Тодруулбал Шгийн эзэмшлийн адуун дотор миний нэг даага, 2 гүү зэрэг байсан юм.Тэгээд хэзээ эсэхийн нарийн сайн хэлж чадахгүй байна Шгийн төрсөн дүү Ш адуугаа эргэж ирээд 6 тооны адуу хулгайд алдагдсан байна гэж хэлсэн юм. Тэгэхэд тэр 6 тооны адууны 2 тооны гүү нь миний эзэмшлийнх байсан юм. /нэг нь хээр гүү, нөгөөдөх нь хул хонгор зүсмийн бүдүүн гүүнүүд байсан/ Би өөрөө их ажилтай байсан болохоор нэг их явж хайж чадаагүй юм.Сүүлд Шгээс дуулахад 6 тооны адууг түүний дагавар хүүхэд болох Б, Бгийн хамт хөлөөр нь туугаад аймагт авчирч зарсан талаар хэлж байсан юм... Би сая гэрэл зургийг харлаа миний хулгайд алдсан адуунууд болохоор 4,6 дугаарын цифрээр тэмдэглэсэн 2 тооны адуу юм байна. Нэг нь болохоор хул зүсмийн бүдүүн гүү, нөгөөдөх нь болохоор бас хээр зүсмийн бүдүүн гүү байгаа гэх мэдүүлэг / хх-ийн 24-27/
7. Хохирогч Л.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би сая гэрэл зургийг харлаа миний хулгайд алдсан адуунууд болохоор 2, 5 дугаарын цифрээр тэмдэглэсэн 2 тооны адуу юм байна. Нэг нь болохоор хонгор зүсмийн хязаарлан гүү, нөгөөдөх нь гүйцэж байгаа бүдүүн гүү... гэх мэдүүлэг / хх-ийн 30-33 /
8. Иргэний хариуцагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Миний бие ганц хүүхэдтэйгээс тэр нь Б юм аа. Ш.Бын хувьд гэх юм бол 2018 оны намраас манайд ирээд одоог болтол манайд байгаа юм. Түүнтэй ах, дүү төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Манай бандийн найз нь гэх/ Одоо тухайн үеийн он, сар, өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Манай хүүхэд Бөмбөгөр сумын цагдаагийн хэсэг дээр баригдсан байна гэж хэлхээр нь ямар учиртай болох талаар тодруулахад түүнийг хүний адууг хулгайласан байгаа гэж хэлсэн юм. Тэрнээс хойш хүү Бгаас юу болсон талаар асуухад ******* гуайн тооны адууг хулгайлаад аймагт Б гэх хүн дээр аваачиж зарсан юм аа гэж хэлсэн. Өөрөөр бол юм хэлээгүй. Бас нэг яриандаа хүнд өртэй байж байгаад тэрнийхээ өрөндөө тухайн адууг зараад олсон мөнгөө тэр хүндээ өгсөн талаар хэлж байсан. Зарсан эсэхийг би мэдэхгүй байна. Миний бие Бтай өөрөөр хэлбэл Бгийн төрсөн эцэгтэй нь албан ёсоор гэр бүл болоогүй ч нэг гэрт амьдраад 16 жил болж байна. Бгийн хувьд бид хоёрын дундаас гарсан айлын ганц хүүхэд юм байгаа. айлын ганц болохоор түүнийг их эрхлүүлдэг байлаа түүндээ ч одоо их харамсаж байна хар багаасаа хулгай хийж яваад нь. Бгийн хувьд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 9-н жилийн сургуульд суралцаж төгссөн. /Хичээлдээ дажгүй сайн хүүхэд байсан/ Манай хүүхэд мал, маллах сонирхолтой, багаасаа л хөдөө өссөн. Одоо түүний эцэг нь амьдралын эрхээр айлын мал, малладаг юм. Одоо манай гэрт манай харвасан ээж тэгээд Б бид хэд амьдарч байна. Ш.Б болохоор манай хүүхдийн найз нь юм байгаа. Энэ хоёр байнга цуг байж байдаг. Одоо энэ хэргийн хохирогч гээд байгаа *******, Бын юйд эцэг нь юм байгаа. Ээж нь өөр нөхөртэй байж байгаад сүүлд *******тай суусан юм шиг байна лээ. Б гэртээ очдоггүй ихэвчлэн манайхаар байдаг. /Ямар Учраас гэртээ очдоггүйн мэдэхгүй байна/ гэх мэдүүлэг 104-106/
9. Гэрч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би бандиагаас 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр түүнд зээлсэн мөнгөө авах ёстой байсан юм. Тэгсэн тэр надад өгөөгүй. Би бүр сүүлдээ тэднийд очиход тэр гэртээ алга гээд тэгээд би Бөмбөгөр сумын банди нарт захиж байгаад утсыг нь олж аваад түүнээс ямаагаа нэхэхэд тэр ямаа өгөх боломжгүй болсон оронд нь адуу өгье гэж хэлсэн. / Ингэж ярьдаг нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр байсан байх/ Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж та хоёр яасан ч гэсэн миний хохирлыг барагдуул гэж хэлсэн. Тэрнээс хойш бас хэсэг тэр хоёр банди алга болсон. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр намайг Бууцагаан суманд явж байхад Б утсаар залгаад адуу туугаад ирлээ аваад хуу гэж хэлэхээр нь би өөрийгөө хөдөө байна яг одоо авах боломж алга байна гэж хэлсэн чинь та аваадхаач гэж хэлэхээр нь би аав руугаа холбогдож авахуулсан юм. /Аймагт тууж ирсэн гэх/...4 тооны гүүг 2.000.000 төгрөгт. /нэгийг нь 500.000 төгрөгт/ нөгөө 2 нь болохоор даага байсан тэдгээрийг болохоор 300.000, 300.000 төгрөгөөр нийт 600.000 төгрөгт бодоод 500.000 төгрөгийг нь тэр хоёрт бэлнээр өгөөд 100.000 төгрөгийг өөрийнхөө өрөндөө авсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
10.Гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би болохоор Бгийн аав Батнямын төрсөн дүүн юм байгаа. /Бид хоёр энүүгээр холбоотой/ харин Быг болохоор Бгийн найз гэдгээр нь мөн манай сумын банди гэдгээр нь танина. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. Түүний хувьд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, эхээсээ ганцаараа бөгөөд эцэг нь тусдаа амьдардаг юм. Тэр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын дунд сургуульд 8 дугаар анги хүртэл суралцаж төгссөн. Ерөнхийдөө Бгийн ээжийхэн ээж нь өөрөөр хэлбэл түүний эмээ нь гэх хүн харвасан тэдний гэрт хэвтэрт байдаг ба түүнийг ээж, Бтай нийлж асардаг юм. Түүний хувьд их төлөв даруу томоотой, эцэг эхийнхээ үгэнд ордог юм. Бын талаар бол сайн мэдэхгүй. Тэр ихэвчлэн Бгийн гэрт нь байдаг. Б.Б нь 166 орчим см өндөртэй, шар царайтай, өтгөн шар үстэй, бор өнгийн нүдтэй, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Төлөв, даруу хүнд тусархуу хүн юм байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
11. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Тэр хоёрыг бол огт таньдаггүй байсан юм. Яг хэзээ эсэхийн хэлж мэдэхгүй байна. Манай банди над руу утсаар залгаад өөрөө хөдөө явж байсан аав би Б гэх бандиас ямаа авах ёстой байсан юм. Өгөх ёстой ямааныхаа оронд адуу авчирсан юм шиг байна. Та очоод аваадхаач гэж хэлсэн. Тухайн үед манай банди тэр хоёрт миний утсыг өгсөн байсан уу тэр хоёр над руу залгаад өөрсдийгөө төв колонк дээр байна та ирж аваадах уу гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр дээр очихдоо анх харж байсан юм... Тэгээд би банди Т рүү залгаад 4 тооны гүү нөгөө хоёр нь бараг л даага шиг юмнууд байна гэхэд манай банди тэгвэл та 500.000 төгрөг бэлнээр өгчих гэж хэлсэн. Тухайн үед манай банди Т ааваа наадхаа цагдаад им, тамгыг нь бүртгүүлчхээрэй гэж хэлэхээр нь цагдаа дээр ирээд нэг залууг аваад нөгөө адууг тууж оруулсан хашаанд дагуулж очоод зураг хөөргийг нь авахуулаад бүртгүүлсэн юм. /Тус цагдааг хэн гэдэг эсэхийн мэдэхгүй байна. 6 тооны адууны зургийг нь нэг бүрчлэн аваад бүртгэж авсан Ингэж бүртгэж дуусаж байхад нөгөө хоёр банди ирсэн ба би тэр хоёрт 500.000 төгрөгийг өгсөн юм. Тэгчихээд тэр хоёр яваад өгсөн. гэх мэдүүлэг / хх-ийн 46-47/
12. Гэрч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Яг хэзээ эсэхийн нарийн хэлж мэдэхгүй байна. Одоо санахад 2018 оны 11 дүгээр сарын дундуур байсан. Намайг ажил дээр байж байхад Б гэх хүн ирээд би хүнээс 6 тооны адуу авч байгаа юм. Тус 6 тооны адуунд гарал үүслийн бичиг байхгүй байна гэж хэлэхээр нь би тэр хүнтэй цуг “Хөх толгойн” тэнд байдаг эзэнгүй хашаан дээр очсон юм. Намайг тэнд очиход 6 тооны адуу байсан ба тэдгээрийн зургийг гар утсандаа авч бэхжүүлсэн. Тэгэхэд тухайн 6 тооны адууг Бөмбөгөр сумын гэх 2 банди туугаад авчирсан талаар хэлсэн ба би тэр хоёртой биечлэн уулзаж ямар учиртай адуу болох талаар тодруулахад манай адуу юм байгаа өрөндөө өгч байгаа юм аа гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
13. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 356 дугаарт шинжээчийн
1. Хээр гүү нас гүйцсэн 600.000 төгрөг
2. Зэгэл гүү нас гүйцсэн 600.000 төгрөг
нийт үнэлгээ 1200.000 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/ гэх дүгнэлт / хх-ийн 58-59/
14. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаарт шинжээчийн
1. Хээр, хул зүсмийн 2 гүү нас гүйцсэн хээлтэй угшилтай нэг толгой нь 1100.000 төгрөг
2. Нас гүйцсэн 2 хээлтэй гүү нэг толгой 900.000 төгрөг нийт үнэлгээ 4000.000 / дөрвөн сая төгрөг/ гэх дүгнэлт / хх-ийн 67-68/
15. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 02 дүгээр сарын 04-ны өдрийн 73 дугаарт шинжээчийн
1.Хязаалан насны гүү /өмнө хээлтэй гэж үнэлүүлсэн боловч хээлгүй гэдэг нь тогтоогдсон/ 1 толгой 700.000 төгрөг
2.Нас гүйцсэн хээлгүй гүү 3 толгой / өмнө хээлтэй гэж үнэлүүлсэн боловч хээлгүй гэдэг нь тогтоогдсон / 1 толгой нь 900.000 төгрөг нийт үнэлгээ 3400.000 / гурван дөрвөн зуун мянган төгрөг/ гэх дүгнэлт / хх-ийн 77-78/
16. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 103 дугаарт шинжээчийн
1.Мустанг 5 маркийн хуучин мотоцикль хуучин нэг ширхэг нийт үнэлгээ 200.000 мянган төгрөг/ гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 86-87/ болон хавтаст хэргийн 51-55 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн тэмдэглэл, хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч нарын багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ш.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч нарын ял шийтгэлийн тэмдэглэл, хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Бгийн нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Уг хэргийн оролцогч өсвөр насны шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 03 сар 21 хоногтой байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх үед 17 нас 07 сар 02 хоногтой байсан байна.
Шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэн Ш, хохирогч Л.Ш, хохирогч Б.Эн нарын зургаан тооны адууг хулгайлж дөрвөн сая зургаан зуун мянган / 4.600.000 / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Л.Ш, Л.Ш, Б.Эн, гэрч Б.Т, Д.Б, Д.Н нарын мэдүүлэг үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн дугаартай шинжээчийн 356, 37, 73,103 дугаартай дүгнэлт, мотоциклыг хураан авсан прокурорын дугаартай тогтоол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн хохирогч нар нь төлбөрөө аваагүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нараас тус бүр хоёр сая гурван зуун мянган / 2.300.000 / төгрөг нийт дөрвөн сая зургаан зуун мянган / 4.600.000 / төгрөгийг гаргуулж хохирогч Л.Шд нэг сая хоёр зуун мянган / 1.200.000 / төгрөг, хохирогч Л.Шт нэг сая зургаан зуун мянган / 1.600.000 / төгрөг, хохирогч Б.Энд нэг сая найман зуун мянган / 1.800.000 / төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Уг хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бн хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагчаар түүний төрсөн ээж Чимэдсааралын Оюунчимэгийг / ВЭ6601106 / тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “өсвөр насны шүүгдэгчийн ...эх...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн....ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Бд оногдох хохирлыг ээж *******ээр төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ш.Б, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өсвөр насны шүүгдэгч Б.Бн эзэмшлийн мустанг маркийн мотоциклийн үнэ хоёр зуун мянган / 200.000 / төгрөгийг шүүдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нараас тус бүр хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ш.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “.... эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Ш.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн өсвөр насны шүүгдэгч Б.Бд гэмт хрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хянан хүмүүжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг тус бүр нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ш.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Харин өсвөр насны шүүгдэгч Б.Бд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучууд, Хөгжлийн Газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн учир шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй хүлээн зөвшөөрч байгаа талаар дүгнэлт гаргасаныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ш.Б, өсвөр насны шүүгдэгч ******* овогт Б.Б нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ******* овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахыг тэнсэж нэг / 01 / жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хянан хүмүүжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 8.7 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах, нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучууд, Хөгжлийн Газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6, 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б буюу түүний хууль өснч төлөөлөгч иргэний хариуцагч ******* нараас тус бүр хоёр сая гурван зуун мянган / 2.300.000 / төгрөг нийт дөрвөн сая зургаан зуун мянган / 4.600.000 / төгрөгийг гаргуулж хохирогч Л.Шд нэг сая хоёр зуун мянган / 1.200.000 / төгрөг, хохирогч Л.Шт нэг сая зургаан зуун мянган / 1.600.000 / төгрөг, хохирогч Б.Энд нэг сая найман зуун мянган / 1.800.000 / төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өсвөр насны шүүгдэгч Б.Бн эзэмшлийн мустанг маркийн мотоциклийн үнэ хоёр зуун мянган / 200.000 / төгрөгийг шүүдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нараас тус бүр хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Энэ хэргийн учир шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүдэгч Ш.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ