Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 4592

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Сити плаза төв, 102 тоотод оршин байгаа Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 3 дугаар байр, 69 тоотод оршин суух, Чонос овогт Дагвадоржийн Хишигням /РД-ХБ77010901/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хорооолол, 3 дугаар байр, 69 тоотод оршин суух, Аграм овогт Лхагвасүрэнгийн Энхтүвшин /РД-НС78033077/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,290,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Банк бус санхүүгийн байгууллага нь Д.Хишигням, Л.Энхтүвшин нартай 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ЗГ14/151 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 736 хоногийн хугацаатай олгосон бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч Л.Энхтүвшингийн өмчлөлийн Ү-2205014213 дугаартай Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 3 дугаар байр, 69 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч Д.Хишигням, Л.Энхтүвшин нар нь зээлийн гэрээний хугацаанд гэрээний үүргийг удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлгүй олон сараар хугацаа хэтрүүлж байсан.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тул үндсэн зээл 25,206,329 төгрөг, зээлийн хүү 1,735,035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,483 төгрөг, нотариатын зардал 20,500 төгрөг, нийт 27,290,347 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,290,347 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 22,290,347 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 8,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 9,290,347 төгрөгийг нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-д төлж барагдуулах,хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд Л.Энхтүвшингийн өмчлөлийн Ү-2205014213 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрийн гэрээ байгуулав гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч Д.Хишигням, Л.Энхтүвшин нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,290,347 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,290,347 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 22,290,347 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 8,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 9,290,347 төгрөгийг нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд Л.Энхтүвшингийн өмчлөлийн Ү-2205014213 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 147,201 төгрөг, хариуцагч Д.Хишигням, Л.Энхтүвшин нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 147,201 төгрөгийг тус тус гаргуулан Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Хишигням, Л.Энхтүвшин нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 27,290,347 /хорин долоон сая хоёр зуун ерэн мянга гурван зуун дөчин долоон/ төгрөгийн үлдэх төлбөр болох 22,290,347 /хорин хоёр сая хоёр зуун ерэн мянга гурван зуун дөчин долоон/ төгрөгийн 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 8,000,000 /найман сая/ төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 9,290,347 /есөн сая хоёр зуун ерэн мянга гурван зуун дөчин долоон/ төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд Л.Энхтүвшингийн өмчлөлийн Ү-2205014213 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 147,201 төгрөг, хариуцагч Д.Хишигням, Л.Энхтүвшин нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 147,201 төгрөгийг тус тус гаргуулан Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ Ч.ЦЭНД