Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 4649

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамж 4-90 тоотод оршин суух, Боржигон овогт Цэцэгдэлгэрийн Ургамал /РД:ЕВ77050203/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 34-6 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэчулууны Юмжирмаа /РД:ЧЖ83060988/-д холбогодох,

763,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ургамал, хариуцагч Э.Юмжирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.                                 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ургамал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ургамал миний бие Э.Юмжирмаагийн хүсэлтээр 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 368,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буцааж төлөхөөр тохиролцож өгсөн. Урьд нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээ хийж 500,000 төгрөгийг сар бүр аваад буцааж төлөөд дахин үргэлжлүүлэн зээлж авдаг байсан. Мөнгө зээлж авахдаа дүүгийн бие муу, ээжтэйгээ цуг гадаад оронд эмчилгээнд явсан. Араас нь мөнгө явуулах шаардлагатай, яаралтай мөнгө өгөөч гээд нэхэж байгаад авсан. Одоо утсаар залгахаар утсаа авдаггүй, ээж рүү нь холбогдож байж Дарь-Эхэд байдаг Эрдэнэбүрэн эмийн сангаас нь цувуулж 108,000 төгрөгийг буцаан авсан. Иймд Э.Юмжирмаагаас зээлсэн мөнгө, хүүгийн хамт 763,000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.Ургамал нэхэмжилсэн 763,000 төгрөг нэхэмжилснээс 348,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 415,000 төгрөгийг хариуцагч Э.Юмжирмаа 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ургамал нь хариуцагч Э.Юмжирмаад холбогдуулан 763,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Ц.Ургамал нь 763,000 төгрөг нэхэмжилснээс 348,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 415,000 төгрөгийг хариуцагч Э.Юмжирмаа 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Ц.Ургамал 763,000 төгрөг нэхэмжилснээс 348,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 415,000 төгрөгийг хариуцагч Э.Юмжирмаа 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,862 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Юмжирмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 6,550 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6,550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Ургамалд олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА