Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 4819

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35/г-2 тоотод оршин суух, Хайрхан овогт Төмөрбаатарын Оюунчимэг, /РД:ХП80030904/-ийн хүсэлттэй,

           Б.Шинэчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Т.Оюунчимэг нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Оюунчимэг нь Болдбаатарын Шинэчимэгтэй 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 6,650,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 22 хоногийн хугацаатай зээлүүлсэн юм. Зээлийн хугацаа дуусанаас хойш Б.Шинэчимэг нь өнөө маргаашгүй өгнө гэж ярьж байгаад 2016 оны 01 дүгээр сараас хойш сураггүй болсон. Утсаар нь ярих гэтэл нь утас нь хаалттай байсан. Зээлийн гэрээ байгуулахад тэмдэглүүлсэн хаягаар нь очиход Б.Шинэчимэг нь энэ хаяг нь дээр түрч амьдарч байсан одоо тэнд амьдардаггүй гэж хэлсэн. Иймд Б.Шинэчимэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Т.Оюунчимэг нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Шинэчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайханаас шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

            Хүсэлт гаргагч Т.Оюунчимэг  нь “Б.Шинэчимэгтэй зээлийн гэрээ байгуулсан тул түүний оршин суугаа газрыг олж тогтоон, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

        Б.Шинэчимэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Т.Оюунчимэг, Б.Шинэчимэг нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 6 тал/. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Б.Шинэчимэг нь өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 62-848 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь  Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор хавтаст хэрэгт авагсдан байна. 

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Шинэчимэгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч Т.Оюунчимэгийн “Боржигин овогт Болдбаатарын Шинэчимэг /МЗ83121407/-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т.Оюунчимэгийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Боржигин овогт Болдбаатарын Шинэчимэг /МЗ83121407/”-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Боржигин овогт Болдбаатарын Шинэчимэг /МЗ83121407/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА