Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 0558

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Ганбулган

хохирогч: Б.Б

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Д Д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806008780609 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Д Д, 19 оны 02 дугаар  сарын 04-ний  өдөр  аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам   бүл 2, эхнэрийн хамт  Баянзүрх  дүүргийн дугаар  хороо  дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нүүрс борлуулах цэгийн амралтын байрны шүүгээн дээр байсан орлогын 645.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би мөнгө аваагүй. Би ажилдаа 48 гараад 48 амардаг байсан. Тэр байр луу Б бид хоёр илүү ордог. Би тэр өдөр ээлжнээс буугаад ажлаа хүлээлгэж өгөөд гэртээ амарч байгаад шөнө Б хүрээд ир гэж хэлэхээр нь би өглөө очиход согтуу байсан. Тэгээд би нэг шил архи авч өгөөд хамт ууж байгаад үлдсэнийг нь өөрөө уусан. Гэтэл өглөө 8.00 цагийн үед мөнгө алга болсон гэж хэлсэн. Тэгээд бичлэг шалгахад намайг 3 удаа орсон байна. Чи мөнгө авсан гэж хэлсэн. Өөр хэлэх зүйлгүй  гэв.

           Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Б ээлжинд гарч байсан. Манайх дүүргээс нүүрс борлуулах мандаттай. Тэр өдөр 19 цаг 40 минутын үед орлого алдсан камер шүүгээд өг гэхээр нь тэнд байсан хүмүүсийг бүгдгийг  нь байлгаж байгаад үзтэл бичлэг дээр Д мөнгө хийснээс хойш тийшээ орж шүүгээ рүү гараа хийсэн  байгаа харагддаг. Нэг хүн орсон байдаг тэр хүн шүүгээ рүү ойртоогүй үүд хавьцаа сууж байгаа харагддаг. Харин Д дотор нь шүүгээ гараа хийсэн нь харагддаг. Мөн бичлэг дээр Б бүхэл мөнгөө дотогшоо хийгээд үлдсэн мөнгөө халаасандаа хийгээд  гараад явж байгаа харагддаг. Тэрнээс хойш Д 4 удаа ороод шүүгээ рүү ойртож гараа нааш цааш болгож байгаа харагддаг. Түүнээс хойш Б орж мөнгөө алга болсноо мэдэж байгаа харагддаг. Өдөртөө 48 цагийн дотор хоёр өдрийн дотор 1500.000-2000.000 төгрөгийн орлого ордог. Маргааш  нь тооцоо хийхэд 645.000 төгөрг дутсан байсан тул хохирлоо энэ  мөнгөөр тооцоолж гаргасан байгаа гэв.

           Шүүгдэгч  Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Д: ...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б надаас ээлжээ авсан. Тэр өдөр Багануурын нүүрс бууна гээд буугаагүй. Тэгээд шөнө нь 03-04 цагийн үед Б над руу утсаар яриад нүүрс буулаа, өглөө эрт ирээрэй гэсэн. Намайг очиход Б унтаж байгаад сэрсэн. Б сэрээд шөнөжин архи уулаа, яг үхэх нь ганц шил аваад ирээч гээд надад 5.500 төгрөг өгч явуулсан. Тэгээд би тэр архийг нь авч ирээд Б нэг, хоёр хундага өгөөд үлдсэнийг нь би өөрөө бага багаар уучихсан. Тэгээд л ажилчид ирээд нүүрсээ савлаад өдөр өнгөрсөн. Орой 16 цаг өнгөрч байхад 200 шуудай нүүрс бөөнөөр нь зараад ачсан. Тэгээд л Багануурын буусан нүүрснээс 100 шуудайг савлаад ажил дууссан. Тэгээд ах нь явлаа, маргааш ажилтай гээд манаачийн амралтын өрөө рүү орсон чинь араас Б, М хоёр орж ирсэн. Тэгээд Б орлогын мөнгөө орон дээр сууж байгаад цэгцэлж байсан. Би тэр үед нь зуухны тэнд гал түлэхээр байж байсан. Тэгсэн М бандитай болсон гэхээр нь аль авгайгийн чинь хүүхэд юм бэ гэсэн чинь өмнөх авгайгийн хүүхэд гэсэн. Тэгсэн Баатарчулуун чиний хүүхэдтэй юм гэж юу байдаг юм гээд жаахан муудалцаж байгаад бид гурав гарцгаасан. Гадаа гарахад М 0,33 литрийн “Хараа” нэртэй архины шилтэй тал архи надад өгөхөөр нь би тэрийг нь аваад амралтын өрөө рүү ороод зуухны ардуур хийсэн. Тэгээд гаднаас нүүрс оруулж ирж зууханд хийчихээд буцаж гарч ус оруулж гал дээр тавьчихаад зуухны урд тонгойгоод архинаас уусан. Тэгээд архины шилээ нууцаар авч гараад нүүрс савлагч Г, Ө хоёр дээр очоод тамхи авчихаад гарч тамхилаад гадаа юм яриад байж байхад Б амралтын өрөөнөөс гарч ирээд мөнгөө хаячихлаа гэж байсан. Тэгэхээр нь хаана хаясан юм бэ гэсэн чинь хамгийн сүүлд орон дээр тавьсан санагдаад байна гэсэн. Тэгээд л шууд камерийн бичлэг шүүж үзсэн. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө Б уулзаад хэдэн төгрөг дутаж байна гэж асуухад нөгөө мөнгөө хасвал 400 гаран мянган төгрөг дутаж байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,  

           Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед гэртээ амарч байхад манай борлуулагч Б над руу утсаар залгаад орлогын мөнгөө алдчихлаа, та ирээд камер шүүгээд өгөөч гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь хэн, хэн орж гарсан юм бэ гэсэн чинь Насаа ах, М хоёр байж байсан гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл наад хүмүүсээ байлгаж бай би очоод камер шүүе гэж хэлсэн. Тэгээд 20 минутын дараа очоод камер шүүж үзэхэд Н ах авч байгаа бичлэг харагдаж байсан. Тэгэхээр нь би та л авчихсан байна шүү дээ, камерийн бичлэг дээр Б мөнгө хийснээс хойш та л ганцаараа 3 удаа орж, гарч шүүгээнд ойртож байна гэсэн чинь наанаас чинь тамхи авсан, би мөнгө аваагүй гээд гүрийгээд байсан, тэгэхээр нь цагдаад хандсан. Маргааш нь тооцоо нийлэхэд 665.000 төгрөг дутсан байсан. Б хэдэн төгрөг тоолж хийсэн бэ гэж асуухад 500.000-600.000 төгрөг  байсан байх, би яг тоолоогүй, бүхэл мөнгөө эмхэлж, цэгцэлж байгаад л шүүгээнд хийгээд гараад явсан гэж хэлсэн. Б 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн бараануудаасаа 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тоолж хүлээж авахад нийт 665.000 төгрөг дутагдсан байгаа юм. Д нь анх манайд ажилд орохдоо Н гэж хэлж байсан. Бид нар ч гэсэн Н гэж дуудаад сурчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-н 45-47/

          Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-н 5-6/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд Н.Б гаргаж өгсөн Number гэсэн бичигтэй цагаан өнгийн дискийг  эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ. /хх-н 7/

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-9/

          Гэрч Р.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай ах хувийн байдлын талаасаа архи хааяа уудаг болохоос хүний мөнгө төгрөг авах хүн биш. Д ах одоо эхнэрийн хамт амьдардаг юм. Хүүхэд нь тусдаа гарчихсан юм. Зан чанарын хувьд хүн амьтанд гар хүрэхгүй төлөв даруу зантай сайн хүн байгаа юм. Өмнө нь манай ах зах дээр хулдаас зардаг байсан юм гэжээ. /хх-н 16/

          Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Ингээд нийт 1.875.000 төгрөгийн орлого орсноос Б 502.000 төгрөг хүлээлгэж өгсөн. 200 шуудай төслийн нүүрс зарагдсан нь дансаар 600.000 төгрөг орж ирсэн. 260 шуудай савласны мөнгө гэж 78.000 төгрөгийг савласан хүмүүст өгсөн. Манаачийн байранд 2 жижиг мод түлсэн 3.000 төгрөг, таксинд 10.000 төгрөг өгсөн. М зээлээр 5 шуудай нүүрс өгсөн 15.000 төгрөг, таньдаг хүндээ 3 нүүрс хямдруулж өгсөн 1500 төгрөг гээд нийт 1.209.000 төгрөгийн зарлага дуусч гарч дутсан мөнгө нь 666.000 төгрөг дутсан байна...гэх мэдүүлэг /хх-н 25/

           Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр оройны 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Нүүрс борлуулах цэгийн манаачийн өрөөнд сууж байгаад орлогоо тушаахаар бэлдэж халаасанд цугларсан мөнгөнүүдээ дэвсгэртүүдээр ялгаж бүхэл мөнгөнүүдээ ялгаад түмбүүшгэнд хийсэн. Тэгээд мөнгөө мартаж гараад хэсэг хугацааны дараа орж ирээд мөнгөө авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерийн бичлэг үзэхэд мөнгө янзлаад хийснээс хойш алга болсныг мэдэх хүртэл Н /Д/ ганцаараа уг манаачийн өрөө рүү орж түмбүүшиг хэсэг дээр ирж юм аваад халаасандаа хийж байгаа бичлэг байгаа юм...гэх мэдүүлэг  /хх- 48-49/

          Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-н 26-36/             

          Д.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 17 /, Баянзүрх дүүргийн  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 18/

          Д.Д  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 21/, прокурорын тогтоол /хх-н 39-40/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-42/

          Д.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43-44/ зэрэг болно.

         Д.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нүүрс борлуулах цэгийн амралтын байрны шүүгээн дээр байсан орлогын 645.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-9/ болон хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Манайх дүүргээс нүүрс борлуулах мандаттай. Тэр өдөр 19 цаг 40 минутын үед орлого алдсан камер шүүгээд өг гэхээр нь тэнд байсан хүмүүсийг бүгдгийг  нь байлгаж байгаад үзтэл бичлэг дээр Д мөнгө хийснээс хойш тийшээ орж шүүгээ рүү гараа хийсэн  байгаа харагддаг. Нэг хүн орсон байдаг тэр хүн шүүгээ рүү ойртоогүй үүд хавьцаа сууж байгаа харагддаг. Харин Д дотор нь байгаа шүүгээ рүү гараа хийсэн нь харагддаг. Мөн бичлэг дээр Б бүхэл мөнгөө дотогшоо хийгээд үлдсэн мөнгөө халаасандаа хийгээд  гараад явж байгаа харагддаг. Тэрнээс хойш Д 4 удаа ороод шүүгээ рүү ойртож гараа нааш цааш болгож байгаа харагддаг. Түүнээс хойш Б орж мөнгөө алга болсоноо мэдэж байгаа харагддаг, дараа нь над руу яриад ах нь төлье, нэг монгол гутал байгаа тэрийг өгье гэхэд би авахгүй, мөн цагаан сарын дараа мах зараад өгье гэж хэлээд одоо болтол мөнгийг өгөөгүй байна гэсэн мэдүүлэг /хх-н 45-47/, Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Ингээд нийт 1.875.000 төгрөгийн орлого орсоноос Б 502.000 төгрөг хүлээлгэж өгсөн. 200 шуудай төслийн нүүрс зарагдсан нь дансаар 600.000 төгрөг орж ирсэн. 260 шуудай савласны мөнгө гэж 78.000 төгрөгийг савласан хүмүүст өгсөн. Манаачийн байранд 2 жижиг мод түлсэн 3.000 төгрөг, таксинд 10.000 төгрөг өгсөн. М зээлээр 5 шуудай нүүрс өгсөн 15.000 төгрөг, таньдаг хүндээ 3 шуудай нүүрс хямдруулж өгсөн 1500 төгрөг гээд нийт 1.209.000 төгрөгийн зарлага дуусч гарч дутсан мөнгө нь 666.000 төгрөг дутсан байна...гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр оройны 17.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Нүүрс борлуулах цэгийн манаачийн өрөөнд сууж байгаад орлогоо тушаахаар бэлдэж халаасанд цугларсан мөнгөнүүдээ дэвсгэртүүдээр ялгаж бүхэл мөнгөнүүдээ ялгаад түмбүүшгэнд хийсэн. Тэгээд мөнгөө мартаж гараад хэсэг хугацааны дараа орж ирээд мөнгөө авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерийн бичлэг үзэхэд мөнгө янзлаад хийснээс хойш алга болсоныг мэдэх хүртэл Н /Д/ ганцаараа уг манаачийн өрөө рүү орж түмбүүшиг хэсэг дээр ирж юм аваад халаасандаа хийж байгаа бичлэг байгаа юм...гэсэн  мэдүүлэг  /хх- 48-49/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

СД-д хийсэн бичлэгээс үзэхэд Д.Д нь Н.Б мөнгөө шүүгээн доогуур хийсэнээс хойш 4 удаа орж гарсан бөгөөд үүнээс хоёр удаад нь шүүгээн доогуураас юм авсан бичлэг байна. Үүний нэг нь тамхи, ОО-н цаас аваад гарч байгаа бичлэг, нөгөө удаад орж ирээд шүүгээний урд очоод шүүгээн доогуураас нэг зүйл аваад зүүн талын хармаанд гараа хийж байгаа бичлэг үлдсэнийг мөнгийг авсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Үүний дараа Н.Б орж ирээд мөнгөө авах гэж хайгаад олоогүй байна. Мөнгөө шүүгээн доогуур хийгээд эргээд авах гэж үзэх хүртэлх  хугацаа 17 минут орчим хугацаа байгаа бөгөөд энэ үед өөр хүн тус шүүгээнд ойртож очоогүй бөгөөд Д.Д  очиж байгаа бичлэгээс үзэхэд мөнгийг авсан гэж шүүх үзэв.

Иймд Д.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Д.Д нь мөнгийг аваагүй гэж мэдүүлж байгаа боловч энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-д хийсэн үзлэгийн тэмдэглэлд авагдсан нөхцөл байдлаар авсан нь тогтоогдож, үүгээр аваагүй гэж мэдүүлж байгаа нь үгүйсгэгдэж байна гэж шүүх үзэв. Хүнд хэдийгээр харагдахгүй байгаа боловч хулгай хийж байгаа нь хүнд харагдахаар ил аваад хармаандаа хийхгүй нь ойлгомжтой юм.

Б.Б нь дүүргээс 9 дүгээр сарын1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл нүүрс, мод,түлээ зарах зөвшөөрлийн мандат авч үүнийхээ дагуу нүүрс, мод худалдан борлуулдаг, тооцоог өдөр өдөрт нь хийж мөнгөө авдаг талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн нүүрс борлуулдаг хүнийг өдрийн 30.000 төгрөгөөр хөлслөн авч ажиллуулдаг, мөн хөлсөөр ажилладаг  талаар мэдүүлсэн мэдүүлгүүд  зэргээс үзэхэд Б.Б энэ хэргийн хохирогч мөн байна гэж шүүх дүгнэв.

Д.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын 645.000 төгрөгийг Д.Д өөрөө нөхөн төлье гэж байгаа учир түүнээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.           

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэж 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Т овогт Д Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэргийн улмаас Д.Д цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг цагаан өнгийн СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

         7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт зааснаар Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо Алтан-Өлгийн дугаар гудамжны  тоотод  оршин суух, /РД:/ Д.Д .000 төгрөгийг гаргуулж Б.Б олгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН