Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/05929/И |
Дугаар | 4716 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 4716
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 202-139 тоотод оршин суух, Харнууд овогт Баяраагийн Манлайхүү /РД:ПВ92041418/-д холбогдох,
1,120,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Б.Манлайхүүтэй үүрэн холбооны багцын гэрээ, гар утас худалдах, худалдан авах нэмэлт гэрээ тус тус байгуулж, тодорхой нөхцөл, хөнгөлөлттэйгээр гар утас, дараа төлбөрт дугаар ашиглах эрхийг шилжүүлсэн. Б.Манлайхүү гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй бөгөөд дараа төлбөрт дугаарын ярианы үлдэгдэл төлбөр нийт 1,120,912 төгрөгийг Б.Манлайхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Манлайхүү нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,120,912 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь хариуцагч Б.Манлайхүүгээс 1,120,912 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,120,912 төгрөгийг хариуцагч Б.Манлайхүү 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 31,452 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 15,726 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,120,912 төгрөгийг хариуцагч Б.Манлайхүү 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,452 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 15,726 төгрөг, хариуцагч Б.Манлайхүүгээс 15,726 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА