Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 0563

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

хохирогч : Г.Ч

шүүгдэгч: М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шарынхан  овогт М Ч холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903000510108 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш  овогт М Ч,19 оны 5 дугаар  сарын 15-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  дүгээр баазад  жолооч ажилтай,  ам  бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт  Баянгол  дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          М.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн шинэ эцсийн автобусны буудал бүхий замд эзэмшилийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх,..-доо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөчсөнөөс явган зорчигч Г.Ч мөргөн эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

      Шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч: 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Улиастайн эцэс дээр автобусны буудал руу тойрох хөдөлгөөн хийгээд орох гэж байгаад Ч гуайг харахгүй шүргэсэн нь үнэн. Би бууж эмээг тэвэрч урд байсан өрхийн эмнэлэгт авч ороод, даралтыг нь үзүүлээд, өрхийн эмч даралтын эм уулгаад түргэн ирэхийг хүлээсэн. Цагдаа ирээд хэмжилт хийсний дараа гэмтлийн эмнэлэгт эмээ дээр очиход зүүн талын тохой нь хугараад, зүүн хөл нь гипсдсэн байсан. Маргааш нь дахин очиход зөөлөн эдийн гэмтэлтэй гээд хагалгаанд орно гэж хэлсэн. Тохойндоо хадаас тавиулсан байгаа гэв.

           Хохирогч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч: Би тухайн өдөр эмнэлэг орж шүдний номер аваад буцаад явж байсан. Улиастайн эцсийн буудал дээр буух байсан мартаад хоёр буудал явсан байсан. Тэгээд буцаж нөгөө буудал руу явах гэтэл ийм асуудал болсон. Би зам гарахдаа хоёр тийшээ машин харсан. Би автобусанд дайруулсан гэж бодоогүй. Гэмтэлд очоод тархи толгойндоо эмчилгээ хийлгэсэн. 8 хоногийн  хугацаанд сайн эмчилгээ хийлгэсэн. Хагалгаанд 2 дугаар сарын 15-ны өдөр 11 цагаас 18 цаг хүртэл орсон байгаа. Одоо хагалгаанаас хойш 3 сар болж байна. Гараа сайн хөдөлгөж болохгүй зовиуртай байна. Тохойнд хадаас хадсан байгаа. Эмчилгээ хийлгэх гэж хүүхдүүдээ их чирэгдүүлсэн байгаа. Би хүүхдээрээ 2, 3 хоног сахиулсан. Нэг хүүхэд  маань Хөвсгөлөөс ирж намайг сахиж байгаад ажилгүй болсон. Би хөгшин болохоор ясны хугарал эдгэрэх болов уу гэж санаа зовж байна. 4 дүгээр сард эмч дахин үзэж хадаас авах эсэхийг шийднэ гэж хэлсэн гэв.

           Шүүгдэгч  М.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 7-ны 06.40 цагийн орчимд  улсын дугаартай автомашинаар Улиастай ТЭЦ-3 чиглэлд гарсан. 10.00 цаг өнгөрч байхад автобусандаа 6 хүнтэй Улиастайн эцсийн буудал руу явсан. Буудал дээр ирээд зогсох гэтэл зүүн гар талаас түс хийх чимээ гарахаар нь толиндоо хартал хүн унасан байсан. Тэгэхээр нь автобуснаасаа буугаад хартал зүүн урд дугуйны хойд талд настай эмэгтэй дээшээ харсан толгой нь зүүн урагш харсан, хоёр хөл нь автобусны доогуур орсон байдалтай хэвтэж байсан. Очиход ёолоод эмээгийх нь гар тохой өвдөөд байна энийг бариад өгөөч гэж хэлсэн. Би энд өрхийн эмнэлэг байна гээд эмээг тэврээд орсон. Даралтыг нь үзүүлээд цүнхнээс нь эмийг нь авч өгсөн. Би эмээгийн утсаар хүүхэд рүү нь яриад гэмтсэн талаар хэлсэн. Өрхийн эмч 103-луу дуудлага өгсөн. 103 эмч цагдаад дуудлага өгсөн. 103 машинаар эмээ гэмтлийн эмнэлэг явсан.  Би явган зорчигчийг ерөөсөө хараагүй мөргөсний дараа л харсан. Зам тээврийн ослоос автобусанд гэмтэл учраагүй гэжээ. /хх-ийн 36/

           Хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 1 дүгээр сарын 10-ны 10.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү шүдэнд дугаар авахаар явсан. Тэгтэл Улиастайн автобус ирэхээр нь суугаад явсан. Зам зуураа өөр буудал дээр бууна даа гээд андуураад Улиастайн автобусны эцсийн буудал дээр буусан. Тэгээд тэр автобусандаа сууж байтал жолооч нь цайндаа орно та буу гэхлээр нь би буусан. Би автобуснаасаа буугаад тэр автобусныхаа араар тойроод хоёр тийшээ автобус хараад байхгүй болохоор нь эсрэг талын буудал руу алхаад явж байснаа санаж байна. Цааш нь юу болсоныг мэдэхгүй байна. Хүмүүс наад хүнээ битгий босгоорой гээд орилоод байсан. Тэгтэл нэг хүн ирээд намайг дугуйн доороос гаргасан. Би босох гэтэл хөл гар маш их өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэгт ирсэн. Би гомдолтой байна. Жолооч надад 800.000 төгрөг өгсөн гэжээ.  / хх-н  18-22/

          Иргэний хариуцагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  улсын дугаартай автобус нь зорчих тээврийн нэгтгэл дээр бүртгэлтэй автобус байгаа юм. Зам тээврийн ослын талаар жолооч нь надад утсаар хэлсэн. Манайх жилд хоёр удаа автобусыг оношлогоонд оруулдаг юм. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр уг автобус хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бүтэн байдлаа хангаж орсон байгаа. Манай шалгах механик А.О гэдэг залуу өглөө ажилд гарахад нь техникийн бүрэн бүтэн байдлыг нь шалгаад шалгах хуудас бөглөж өгсөн. Манайх бүрэн бус тээврийн хэрэгсэлийг хөдөлгөөнд оролцуулдаггүй юм. Шалгах хуудсыг үзэхэд тоормоз хэвийн ажиллагаатай байсан байна. Жолоочийн хариуцлагын даатгал хийгдсэн байгаа гэжээ. / хх-н 24-25/

          Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 8.30 цагийн орчимд ажил дээрээ ирсэн. 10.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн шинэ эцсийн автобусны буудал дээр хүн мөргүүллээ гэсэн дуудлага хүлээн аваад очиход гэмтсэн хүн дүүргийн эмнэлэг дотор байсан. Хамт жолооч нь байсан. Автобус нь буудал дээрээ байж байсан. Гэмтсэн хүнийг үзэхэд баруун гарын шуу хэсэг нь ил гэмтэлгүй харин битүү гэмтэлтэй байхаар нь 103-н автомашинаар гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Жолоочоос цагдаад дуудлага өгсөн үү гэхэд өгч амжаагүй байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн өдөр цаг агаар үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан гэжээ. /хх-н 26/ 

          Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 10.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн шинэ эцсийн автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал ертөнцийн зүгээс зүүн талаас цэнхэр өнгийн Улиастай Тэц-3 гэсэн хаягтай автобус ирээд тойрох хөдөлгөөн хийх үедээ үйлдлээ гүйцэт хийлгүй дутуу эргээд Улиастайн автобусны эцсийн автобусны буудал руу зүүн талаас баруун талруугаа чигтээ алхаж явсан явган зорчигчийг мөргөөд зогссон. Тэгэхээр нь би очтол мөргүүлсэн эмэгтэй автобусны жолооч талын зүүн урд дугуй крыло хоёрын завсар цээжин хэсэг нь ил гарсан их биеийн доод хэсгээрээ хавчуулагдсан байдалтай байсан. Тэгээд би 103 руу өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Би дугаарыг нь анзаараагүй цэнхэр өнгийн Улиастай ТЭЦ-3 гэсэн хаягтай автобус байсан. Жолооч нь яарсан шинжтэй тойрог дээр дутуу эргэх үйлдэл хийх үедээ явган зорчигчийг мөргөсөн. Ямар хурдтай явсаныг нь мэдэхгүй байна. Уг настай эмэгтэйн биед ил харагдах шарх байхгүй байсан. Автобус хүн мөргөөл зогссон. Намайг дуудлага өгөх зуур жолооч нөгөө эмэгтэйг эмнэлэг аваад явчихсан байсан гэжээ. /хх-н 28/ 

          Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 7-ний өдөр болсон ослын талаар жолооч надад утсаар мэдэгдсэн. Уг автобусыг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 06.00 цагийн орчимд ажилд гарахад нь шалгаж гаргасан. Шалгах хуудасны хүснэгтийг бөглөөд гарын үсэг зуруулсан байгаа. Автобусны урд талын тормоз хэвийн ажиллаж байсан учраас ажилд гаргасан гэжээ. /хх-н 30/ 

          Гэрч Н.Бр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Чн авга эгчийх нь нөхөр байгаа юм. Зан төлөвийн хувьд зөөлөн хүнд их тусархуу, нийтэч зантай. Архи огт хэрэглэдэггүй юм. Хүний хэлсэн зүйлийг тухай бүр нь хийдэг. Элдэв муу зуршил байхгүй. Хүнд их итгэмтгий хүн байгаа юм гэжээ. /хх-н 32/

          Гэрч О.Нг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү Чинзориг айлын хоёр дахь хүүхэд байгаа юм. 79 дүгээр дунд сургуулийг төгссөн. Мөн барилгын коллеж төгссөн. Эхнэр нь түр ээжийгээ харж байгаа юм. Манай хүү 3 хүүхэдтэй. Том хүү нь 6 дугаар ангид сурдаг, дунд хүү нь 3 дугаар ангид, бага нь 3 настай юм. Миний хүү зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу зантай, хамт олонч хүүхэд байгаа юм. Хэргийн талаар Ч өөрөө надад хэлсэн гэжээ. /хх-н 34/                       

         Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд,тээврийн хэрэгсэл түр саатуулах тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл, бичиг баримт,гомдол, иэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н  3-14/ 

          Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, зам тээврийн осол,хэргийн талаархи нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул тооцов. /хх-н 15-16/

          Камерын бичлэгт  үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 17/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 38/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1090 тоот шинжилгээ/ хх-н 339 Дүгнэлт :

           1.Г.Ч биед зүүн атгаал, зүүн шилбэний гадна хавчаарын далд хугарал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, дух, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

ГССҮТөвийн КТГ-н шинжилгээ/ хх-н 40/, өвчний түүхийн хуулбар /хх-н 109-123/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43/

         Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв  15 дугаартай шинжээчийн дүгнэлт:

       1.Уг тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ 3.0 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 13.7 кН, баруун талдаа 10.6  кН, зөрүү нь 22,63% /стандарт -20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 24.1 кН, баруун талдаа 21.7 кН, зөрүү нь 9.96% /стандарт-30%/ буюу урд талын тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна.  Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 31200 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 26200 сd,  /стандарт 10000-22500 сd/ байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Их гэрлийн тусгал хол дээрээ хэвийн байна.

Автомашиныг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд явах анги тос гоожилттой, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 7.5 мм-10.9 мм /стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх/ байна. Нэгдүгээр ба хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудын марк, дугуйнуудын хэмжээс хээ ижил байна. 

          2.Уг тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгний хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү 22.63% /стандарт -20%/, стандартад зааснаас хэтэрсэн байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн автомашиныг өргүүр дээр өргөж үзлэг хийхэд хөдөлгүүр, хурдны хайрцагны эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй, тос гоожсон, ерөнхий байдлын хувьд өнгө үзэмж ерөнхийдөө муудсан байна.

3.Энэ эвдрэл гэмтэл нь ослын өмнө үүссэн, осол гарахад нөлөөлөхгүй.

4.Уг автомашины тоормосны систем нь хийн дамжуулга бүхий тоормосны системтэй. Тоормос бүрэн зогсож байгаа ч бага зэрэг өрөөлдөж байна.

5.Тоормосны систем нь хийн дамжуулга бүхий системтэй үед автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ гэжээ.  /хх-н 44-48/

          1.Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 49/

 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч М овогтой Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 15 тоот дүгнэлтийн хариулт 2-т тусгагдсан” урд тэнхлэгний хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү 22.63% /стандарт-20%/ стандартад зааснаас хэтэрсэн гэсэн дүгнэлтээс харахад автобус баазын хяналтын механик нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээн” в/тээврийн хэрэгсэлийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсхүл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөөгүй, мөн энэ дүрмийн 3 дугаар хавсралтанд заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгсэлийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Г овогтой Ч нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлтэй байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна гэжээ.  /хх-н 50-51/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 52-54/

Хохирогч Г.Ч эмчилгээний зардлын талаарх гаргаж өгсөнийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 62-80/

          М.Ч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 56/

          М.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 81 /, жолоочийн лавлагаа /хх-н 83 /оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-н 129/, М.Чинзоригийн ажилд авах тухай тушаал,  ажилтайтай байгуулах хөдөлмөрийн гэрээ,

          М.Чт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 57/, прокурорын тогтоол /хх-н 58-59/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 60-61/ зэрэг болно.

          М.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн шинэ эцсийн автобусны буудал бүхий замд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н эзэмшилийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх,..-доо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөчсөнөөс явган зорчигч Г.Ч мөргөн эрүүл мэндэд нь  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би автобуснаасаа буугаад тэр автобусныхаа араар тойроод хоёр тийшээ автобус хараад байхгүй болохоор нь эсрэг талын буудал руу алхаад явж байснаа санаж байна. Цааш нь юу болсоныг мэдэхгүй байна. Хүмүүс наад хүнээ битгий босгоорой гээд орилоод байсан. Тэгтэл нэг хүн ирээд намайг дугуйн доороос гаргасан. Би босох гэтэл хөл гар маш их өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэгт ирсэн. Би гомдолтой байна. Жолооч надад 1.800.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н  18-22/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1090 тоот шинжилгээний шинжээчийн /хх-н 39/ Дүгнэлтээр Г.Ч биед зүүн атгаал, зүүн шилбэний гадна хавчаарын далд хугарал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, дух, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ, Гэрч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Улиастайн шинэ эцсийн автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал ертөнцийн зүгээс зүүн талаас цэнхэр өнгийн Улиастай Тэц-3 гэсэн хаягтай автобус ирээд тойрох хөдөлгөөн хийх үедээ үйлдлээ гүйцэд хийлгүй дутуу эргээд Улиастайн автобусны эцсийн автобусны буудал руу зүүн талаас баруун талруугаа чигтээ алхаж явсан явган зорчигчийг мөргөөд зогссон. Тэгэхээр нь би очтол мөргүүлсэн эмэгтэй автобусны жолооч талын зүүн урд дугуй крыло хоёрын завсар цээжин хэсэг нь ил гарсан их биеийн доод хэсгээрээ хавчуулагдсан байдалтай байсан. Жолооч нь яарсан шинжтэй тойрог дээр дутуу эргэх үйлдэл хийх үедээ явган зорчигчийг мөргөсөн. Автобус хүн мөргөөл зогссон гэсэн мэдүүлэг/хх-н 28/  Шүүгдэгч  М.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Буудал дээр ирээд зогсох гэтэл зүүн гар талаас түс хийх чимээ гарахаар нь толиндоо хартал хүн унасан байсан. Тэгэхээр нь автобуснаасаа буугаад хартал зүүн урд дугуйны хойд талд настай эмэгтэй дээшээ харсан толгой нь зүүн урагш харсан, хоёр хөл нь автобусны доогуур орсон байдалтай хэвтэж байсан.Би энд өрхийн эмнэлэг байна гээд эмээг тэврээд орсон. Даралтыг нь үзүүлээд цүнхнээс нь эмийг нь авч өгсөн. Би явган зорчигчийг ерөөсөө хараагүй мөргөсний дараа л харсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          М.Ч холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Зам тээврийн осол болоход цаг агаарын байдал болон хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлөөгүй байна.

Хохирогч Г.Ч, шүүгдэгч М.Ч нар нь эмчилгээний зардалд нийт 5.000.000 төгрөг төлөхөөр, үүнээс 1.800.000 төгрөгийг нь төлсөн, үлдэгдэл 3.400.000 төгрөгнөөс 2.600.000 төгрөгийг нь даатгалааас авч өгөөд 800.000 төгрөг үлдэж байгааг ажлаа хийж байгаад төлж дуусгана гэж хоорондоо харилцан тохиролцсон байна.

Хохирогч эмчилгээний зардалд 2.4 сая төгрөгний баримт гаргаж өгсөн, мөн хүүхдүүд нь өөрийг нь асарсаны зардалд 13.000.000 төгрөг нэхэмжлэнэ гэж байгаа боловч үүнийг нотолсон нотлох баримт шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд гаргаж өгөөгүй байна. Үүнийг нотлох баримтгүй учир шүүх нэхэмжлэлийг нь хангах боломжгүй бөгөөд хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон түүний хүүхдүүд энэ талаарх нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж ИХШХШТХ-д заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

  Осол гарсан үеийн бичлэг хийгдсэн СД-г зам тээврийн осол, хэргийн талаархи нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаж ирүүлсэнийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдсэн болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ш овогт М Ч   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ч 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ч  нь торгох ялыг зургаан  сарын дотор нэг сард 250.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ч  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. М.Ч  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Ч 3.200.000 төгрөгийг гаргуулж Г.Ч олгох, хохирогч Г.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлыг ИХШХШТХ-д заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 9. М.Чинзориг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  авсан М.Ч  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН