Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00590

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00590

 

 

ххххххгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03938 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх, хххххххнарт холбогдох,

 

Гэрээнээс татгалзсантай холбогдон үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч хххххын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххх, хариуцагч ххххх, түүний өмгөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххххх нь хххххаас 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ххххххххмаркийн ххххххх улсын дугаартай автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авах, үүний 15,000,000 төгрөгт нь өөрийн өмчлөлийн ххххх маркийн автомашиныг тооцож өгөхөөр тохиролцсон.

1.2. Дээрх тохиролцооны дагуу өөрийн өмчлөлийн хххх маркийн автомашинаа 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хххххххх эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр итгэмжлэл хийж өгч, мөн өдрөө ххххххххмаркийн автомашиныг шилжүүлэн авсан.

1.3. Үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сард шилжүүлэх гэсэн боловч 38,000,000 төгрөг шаардсан. Анх тохирсон төлбөрөө төлнө гэхэд ххххх өөрт байсан автомашины илүү түлхүүрийг ашиглан гэрийн гаднаас надад мэдэгдэлгүй автомашиныг авч явсан.

1.4. Дээрх үйлдлээс нь үзвэл, худалдагч нэгэнт гэрээнээс татгалзсан байх тул түүнд автомашины урьдчилгаа 15,000,000 төгрөгт тооцож, шилжүүлсэн өгсөн тээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжсэн тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн автомашины үнэ болох 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хххххын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ххххх улсын дугаартай ххххххххмаркийн автомашин нь Монгол Улсад орж ирээд удаагүй гаалийн бичигтэй байхад нь урьд таньдаг байсан хххххххххх, түүний цуг ажилладаг гэх хххххххх нар нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ирж “машинаа зээлээр өгч, туслаач” гэж ирсэн. хххххххх нь “миний өмчлөлийн ххххх маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаанд авчих, эхнэр нэрийг нь шилжүүлж өгнө” гэж хэлж байсан. Ингээд мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлбөрийг барагдуулахаар тохиролцон автомашиныг авч явсан.

2.2. Миний нэр дээр тус автомашин байсан бөгөөд холбогдох дугаар луу нь залгаж мөн зурвас бичиж байгаад автомашинаа авч явсан. Анх сэв зураасгүй өгч явуулсан ххххххххавтомашин нь зориулалтын бус будгаар будагдсан, мөн 8 сар унаж эдэлсэн учир үнэлгээ буурсан байсан.

2.3. хххххххххх болон хххххххх нартай уулзаж өөрийн санхүүгийн алдангиа тайлбарлаж тохирон, хугацаа олгосон боловч аваагүй учир тохирсон үнийн дүнд нь худалдан борлуулж өөрийн хохирлоо гаргаж авсан болно. ххххххтай холбогдож, тохирсон зүйл огт байхгүй гэжээ.

 

3. Хариуцагч хххххххх хариу тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, миний бие 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хххххаас ххххх маркийн тээврийн хэрэгслийг 15,800,000 төгрөгөөр худалдан авсан. Миний бие уг тээврийн хэрэгслийн үнийг 100 хувь төлж барагдуулсан бөгөөд төлбөрийг хххххххх “ххх” ХХК-ийн дансаар шилжүүлсэн.

Иймд хххххх нь автомашины үнийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч хххххххххххххх-аас 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххххххххххх-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хххххх нь хариуцагч ххххххххххөөс татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч ххххххххххд холбогдох иргэний хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч хххххаас 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ххххххд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч хххххын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч ххххх миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгос улс руу явах болсон тул тухайн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ нотлох баримтын хамт бичгээр гаргасан байдаг.  Гэтэл шүүхийн шийдвэрт “хариуцагч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн боловч хүсэлтдээ хавсаргасан баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт миний эрүүл мэндийн шалтгаан хамаарна үзэхээр байна. Миний бие тархиндаа хүнд гэмтэл авч, хөмсөгний дээд хэсгээс ар дагз хүртэл хуйх маань хууларч, хүзүүний хугарал болон олон тооны шарх гэмтлийг аван эмнэлэгт олон хоногоор хэвтэн, олон удаагийн оёдол одоог хүртэл тавиулан байнгын эмнэлгийн хяналтад байна. Тухайн үүссэн шалтгаанаа шүүхэд хүргүүлсэн боловч хүлээн аваагүйд хариуцагч миний зүгээс гомдолтой байна.

5.2. Тухайн хэрэгт миний зүгээс нэг ч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгч чадаагүй бөгөөд өөрийн эрх ашгийг өмгөөлөгч авч, хамгаалж оролцох хүсэлтэй ба шүүхэд өмгөөлөгч авах хүсэлтээ гаргасан байсан.

Иймд дээрхийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч хүсэлтдээ холбогдох баримтыг хавсаргаж өгсөн гэх боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байсан тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч хууль мэдэхгүйгээс болж хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 06 дугаар сараас эхэлсэн. Энэ хугацаанд хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Хариуцагчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангасан боловч хариуцагч өмгөөлөгч аваагүй. Шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Хариуцагч давж заалдах гомдолдоо өөрийн зүгээс гаргаж өгөх боломжтой нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэж дурдсан байсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй мөртлөө шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч хххххаас гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч ххххх, хххххххнарт холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ххххххххххөөс татгалзсан байна. Хариуцагч ххххх нь “ үлдэгдэл төлбөрөө төлөөгүй ... учир зурвас бичээд машиныг авч явсан, ... автомашиныг 8 сарын турш хэрэглэсэн учир үнэлгээ буурсан, ... сэв зураас үүсгэсэн байсан, ... автомашиныг тохирсон үнийн дүнд нь худалдан борлуулж, өөрийн хохирлоо гаргаж авсан ...” гэх үндэслэл заан эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. хххххх, ххххх нар 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ххххххххмаркийн, ххххххх улсын дугаартай автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар аман хэлбэрээр харилцан тохиролцсон. /хх-56/

3.2. Гэрээний дагуу худалдагч ххххх нь гэрээний зүйл болох автомашиныг ххххххгийн эзэмшилд шилжүүлж, худалдан авагч нь уг автомашины урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн 2012 онд үйлдвэрлэгдсэн, хххххххмаркийн, ххххххх улсын дугаартай автомашиныг 15,000,000 төгрөгт тооцон худалдагчид шилжүүлсэн. /хх-56/

3.3. Мөн ххххх нь ххххххххххд хххххххмаркийн автомашиныг 15,800,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, худалдан авагч нь автомашины үнийг худалдагчид шилжүүлж, автомашины нэрийг шилжүүлэн авсан. /хх-20, 56-57/

Дээрх үйл баримтад талууд маргаангүй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хххххх, хариуцагч ххххх нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

4.1. Нэхэмжлэгч хххххх нь Лексус Жи Эс 250 автомашины үлдэгдэл үнэ төлөх үүргээ зөрчсөнтэй холбогдон талууд гэрээнээс татгалзаж, хариуцагч ххххх нь гэрээний зүйл болох Лексус Жи Эс 250 автомашиныг нэхэмжлэгч ххххххгийн эзэмшлээс буцаан авсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогджээ. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч хххххх гэрээний үүргээ зөрчсний улмаас хариуцагч ххххх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүснэ. Өөрөөр хэлбэл талуудын хэн аль нь гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй.

4.2. Хариуцагч нь ххххххххмаркийн автомашиныг нэхэмжлэгчээс буцаан авсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч хххххх нь Тоёота Приус 30 маркийн автомашин бусдын өмчлөлд шилжсэний улмаас гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан авах боломжгүй болсон гэх үндэслэлээр 15,000,000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-д заасантай нийцжээ.

 

5. Хариуцагч ххххх нь “... автомашиныг 8 сарын турш хэрэглэсэн учир үнэлгээ буурсан, ... сэв зураас үүсгэсэн байсан, ... автомашиныг тохирсон үнийн дүнд нь худалдан борлуулж, өөрийн хохирлоо гаргаж авсан ...”  гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

 

6. Хариуцагч ххххх нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

6.1. Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүх өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хариуцагчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх49-50/

Хариуцагч ххххх нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны хойшлуулах тухай хүсэлтдээ “эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй байна, яаралтай Солонгос Улсад үзүүлэх шаардлагатай болсон, ... жич: Онгоцны билет болон бусад материал хавсаргав.” гэжээ.

Дээрх хүсэлтэд хавсаргасан нотлох баримтад онгоцны тийз хавсаргаагүй байхаас гадна Солонгос хэл дээр бичигдсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх хүсэлтийг хэлэлцээд, “хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт ирүүлсэн” гэж дүгнээд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч хххххын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч хххххын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххххаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.НЯМБАЗАР

 

           ШҮҮГЧИД                                         С.ЭНХБАЯР

 

     Ч.ЦЭНД