| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1356/э |
| Дугаар | 0564 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 0564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга:Д.Амуундарь
улсын яллагч: Б.Алтанцэцэг
шүүгдэгчийн өмгөөлөгч : Ц.Мандал
хохирогч: Ц.Ж
шүүгдэгч: Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Ц Ч холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806042741429 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Ц Ч, 19 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг тоотод оршин суудаг хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Ч нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Ж хоолойг боож толгой руу нь цохиж хүч хэрэглэн эд зүйлийг нь авахаар довтолж энгэрийнх нь халаасанд байсан 232.700 төгрөгийг дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 9-ний өглөө 7 цагт Нарантуул зах дээр найзуудтайгаа тэргээ түрээд явж байсан. Манай найз Ж ирээд хамт гаръя гэсэн. Бид хоёрын араас Б, Н, Б 3 дагаад явж байсан. Тэгээд Ж архи ууя гээд эхлээд нэг шил архи авсан. Надад өмд аваарай гэж мөнгө өгсөн. Би тэрүүгээр нь нэг шил архи авсан. Тэгээд Б хоол хийнэ гээд явсан. Б, Ж бид гурав байсан. Би Ж халааснаас нь 230.000 төгрөг аваад зах дээр 0335 гэсэн машины дэргэд унтсан байсан. Өдөр намайг хүн сэрээхэд би босоод халаасаа үзэхэд 70.000 төгрөг үлдсэн байсан. Би нөгөө хэдтэйгээ мөнгөө хуваасан байсан. Тэгээд би 5 сарын дараа баригдсан. Би энэ хэргийг хийсэн гэдгээ мэдэж байна гэв.
Хохирогч Ц.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа очсон. Би 9 хоног ажилласан цалингаа аваад Нарантуул зах ортол Ч таарахаар нь 0.75 литрийн архи авч хамт уусан. Бид хоёрыг дэлгүүр орж архи аваад явж байхад араас хоёр хүн дагаад байхаар нь би энэ хоёр хүнтэй чинь уухгүй гэж хэлсэн боловч, дагаад ирсэн. Тэгээд тэр архи уучихаад зах орсон чинь Э таараад Ч бид гурав дахин нэг шил архи аваад ууж байтал хүмүүс ирэхээр нь би уухгүй гэж хэлээд явсан. Тэгээд захаас гараад Цагаанхуаран барилгын тэнд очоод сууж байхад У, Э хоёр дэлгүүр ороод ирсэн. У миний хажууд сууж байгаад намайг боосон. Би яаж байна гэж хэлээд ухаан алдсан. Сэрэхэд энэ хэд байгаагүй. Миний халаасанд байсан мөнгө байхгүй болсон байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаа дээр очсон чинь намай архиа гаргаад ир гэж хэлсэн. Орой нь би дахин цагдаа дээр очоод болсон явдлыг хэлсэн гэв.
Шүүгдэгч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие өдрийг нь санахгүй байна. 2018 оны 5 дугаар сарын 10-ны орчим өглөө эрт 07.00 цагийн орчимд Нарантуул зах дээр очоод хаягдал эд зүйл худалдаалдаг газар манай нутгийн таньдаг залуу болох Т, М мөн нэрийг нь мэдэхгүй казак залуу бид нар байж байсан чинь манай нутгийн таньдаг хүн болох Ж 08.00 цагийн үед бид нар дээр ирсэн. Тэгээд Ж надад хандан нэг шил архи авч өгий гэж хэлээд Нарантуул захын урд талд байдаг 19 дүгээр дэлгүүр лүү очиж 750 граммын шилтэй нэг архи Ж мөнгөөрөө худалдаж аваад Т, М казак залуу бид нар хувааж уусан. Тэгсэн чинь Ж дахиж 2 шил архи худалдаж авсан ба тэр үед Т өөр тийшээ явсан байсан. Тэгээд 2 шил архи уугаад би нилээн согтсон ба миний бие Ж сууж байхад нь хоолойг нь боогоод нүүр лүү нь гараараа цохьсон чинь Жагаа толгойгоо дараад тонгойсон. Тэр үед нь би түүний халаасанд байсан мөнгийг нь авсан. Би шууд зах руу орсон. Би авсан мөнгөө тоолж үзээгүй. Миний барагцаагаар 220.000 орчим төгрөг байсан байх. Би уг мөнгөөр буудал аваад архи ууж дуусгасан. Миний хувьд Ж зодож халаасанд нь байсан мөнгийг авсан үйлдэлдээ гэмшиж байна гэжээ. /хх-ийн 20/
Хохирогч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 08.00 цагт хүүхдийн паркийн хажуугийн гүүрний барилга дээр ажиллаж байсан ба цалин болох 242.700 төгрөгөө аваад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах руу явж байхад нэг нутгийн залуу болох гаргүй хочтой У/Ч/ тааралдсан. Ч хажуудаа 2-3 хүний хамт явж байхаар нь би дуудаад ганцаараа хүрээд ир гээд дэлгүүр орж 0.75 литрийн архи аваад захын урагш төмөр замын тэнд суугаад ууж байтал хамт явж байсан 2 залуу нь араас ирээд архинаас ууцгаасан. Ингээд дахин нэг залуу ирээд У архийг цэвэр усны саванд хийж аваад зах руу орсон. Намайг дахиад нэг шил архи авчихаач гэхээр нь би У 4500 төгрөг өгөөд өмд аваад өмсчих гэж хэлсэн. Би захаас гараад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны ар талд байх улаан тоосгон байшингийн орчимд очтол Улаанаа дахин нэг шил архи аваад тоосгон байшинд орсон. Уг байшинд ороод намайг шууд үгийн зөрүүгүй боосон ба энэ үед хүрэмний зүүн талын дотор халаасанд байсан нийт 232.700 төгрөгийг зүс таних залуу нь авсан. Бидний хажууд Дорнодын Хөлөнбуйрын Волод өөр нэг эрээн хувцастай зүс таних залуу байсан. Бид бүгдээрээ Дорнод аймгийх бөгөөд У хамт миний мөнгө авсан залуу Баян-Уул сумых гэж байсан. Намайг тэд зодож цохиогүй, боож л унагаасан. Миний хувьд жаахан архи уучихсан гэхдээ ухаантай байсан гэжээ. /хх-н 10-17/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 6-9/
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр Ц.Ж 2018 оны 5 дугаар сарын 9-ний өглөө 06.00 цаг өнгөрч байхад ажилдаа гараад явсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй. Хаана юу хийж явж байгаа талаар нь мэдэхгүй. Өдөр манай гэрт цагдаа нар ирээд танай нөхөр дээрэмдүүлсэн байна гэж л хэлсэн. Надад өөр мэдэх зүйл алга байна. Манай нөхөр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг барилга дээр мужаанаар ажилд орсон юм. 5 сарын 4-ны өдөр надад цалин гэж 300.000 төгрөг авчирч өгсөн. Ж архи бага зэрэг уудаг, хааяа нэг уухаараа 2-3 хоног уучихдаг юм. Сүүлийн үед ер нь уугаад байгаа гэжээ. /хх-н 18-19/
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-н 21-22, 23-29/
Ц.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39,53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 42/
Ц.Ч Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 30/, прокурорын тогтоол /хх-н 31-32/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33/ зэрэг болно.
Ц.Ч нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Ж хоолойг боож толгой руу нь цохиж хүч хэрэглэн эд зүйлийг нь авахаар довтолж энгэрийнх нь халаасанд нь байсан 232.700 төгрөгийг дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн.... хохирогч Ц.Ж /хх-н 10-17/ Шүүгдэгч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...: Нарантуул захын урд талд байдаг 19 дүгээр дэлгүүр лүү очиж 750 граммын шилтэй нэг архи Ж мөнгөөрөө худалдаж аваад Т, М казак залуу бид нар хувааж уусан. Тэгсэн чинь Ж дахиж 2 шил архи худалдаж авсан ба тэр үед Т өөр тийшээ явсан байсан. Тэгээд 2 шил архи уугаад би нилээн согтсон ба миний бие Ж сууж байхад нь хоолойг нь боогоод нүүр лүү нь гараараа цохьсон чинь Ж толгойгоо дараад тонгойсон. Тэр үед нь би түүний халаасанд байсан мөнгийг нь авсан. Би шууд зах руу орсон. Би авсан мөнгөө тоолж үзээгүй. Миний барагцаагаар 220.000 орчим төгрөг байсан байх. Би уг мөнгөөр буудал аваад архи ууж дуусгасан. Миний хувьд Ж зодож халаасанд нь байсан мөнгийг авсан үйлдэлдээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Ц.Ч холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ц.Ч 2018 оны 10 дугаар сарын 24-ний Төрийн сангийн 0000100900005406 тоот дансанд тушаасан 232.700 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 90в дүгээр байрны 00 өрөөнд оршин суух /РД: ЖЭ66061671/ Цэрмаагийн Жаргалсайханд олгохоор шийдвэрлэв.
Ц.Ч нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 128 хоног, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эн өдөр хүртэл цагдан хоригдсон 15 хоног, нийт 143 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг нөхөн төлж баргдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжэээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт Ц Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Ч 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ч оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ч 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 128 хоног, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эн өдөр хүртэл цагдан хоригдсон 15 хоног, нийт 143 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ч Төрийн сангийн 0000100900005406 тоот дансанд тушаасан 232.700 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр байрны 00 өрөөнд оршин суух /РД: ЖЭ66061671/ Ц Ж олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , Ц.Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН