| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0560/э |
| Дугаар | 0567 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 0567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Н.Баярмаа
улсын яллагч: И.Ариунсанаа
шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Бурмаа
хохирогч: Б.Э
шүүгдэгч: Н.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706021630525 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Н О, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Баатархайрханы дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Н.О нь 2017 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр захын хойд талын зогсоол дээрээс иргэн Б.ЭБВ улсын дугаартай Аксент маркийн авто машиныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: УБВ аксент маркийн машин. 2017 оны 03 дугаар сард машины зах дээрээс худалдаж авсан. Би хүүгээрээ бариулж таксинд явуулдаг байсан. Миний хүүг Пгэдэг . Миний хүү надад цээж утас нь шатсан тул Өгөөмөр захын зогсоол дээр тавьсан гэсэн. 2017 оны наадмаас хойш цээж утас нь шатаад өгөөмөр захын арын зогсоол дээр аваачиж янзлуулах гээд тавьсан. 2017 оны 8 дугаар сарын хорин хэднээр алга болсныг мэдсэн. Алга болсоныг мэдсэний дараа Баянзүрхийн цагдаад мэдэгдсэн. Машинаа 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би 2.730.000 төгрөгийг өчигдөр Н.О ээжээс нь авсан. Иймд би гомдол саналгүй гэв.
Шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сард санаж байна. Яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Би Нарантуул захаас хувцас авахаар найз Т хамт явж байгаад Т салж явж байхад дээрх улсын дугаартай Аксент маркийн машин байхыг нь хараад такси олж бариад чирүүлээд хашаандаа аваачиж тавьсан. Ингээд машиныг нь сүүлд И гэх хүнд 400.000 төгрөгөөр зарчихсан. Уг машин онгорхой байсан. Өмнө нь тэр машиныг засах гээд дотор салоныг нь задалчихсан байсан юм гэжээ. /хх-ийн 71/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр захын хойно байрлах цэнхэр өнгийн хашаатай авто зогсоолд миний эзэмшлийн Хуйндай Аксент маркийн УБВ улсын дугаартай авто машиныг маань манай хүү П цээж утас нь шатчихаар нь тавьсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-нд манай хүү машинаа үзэхээр очиход машин маань алга болсон гэсэн. Тэгээд би Архангайгаас ирж өргөдөл гаргасан юм. Харуултай газарт 3000 төгрөг төлж төлбөртэй зогсоолд машинаа тавьсан байсан юм. Манай хүү харуулаас нь асуусан чинь чиний үеийн 2 залуу ирээд чиний машиныг авч явсан гэж хэлсэн байсан. Машиныг анх тавихад манай хүүгийн найз гэх О тавилцсан юм гэсэн. Уг машиныг манайх энэ хавар 2.000.000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. Нэмж 400.000 төгрөгөөр шинэ обуд авч тавьсан. Мөн 220.000 төгрөгөөр сэлбэг авч тавьсан. Нийлээд 3.500.000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн хүүгийн найз болох О, Х нарыг сэжиглэж байна гэжээ. /хх-н 18-24/
Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Уг машин манай найз И хашаанд нь одоогоос бараг 1 жилийн өмнөөс байсан бөгөөд ямар учиртай машин болох талаар асуухад нэг машинаар сольж авсан гэж байсан. Хүмүүс сольж авсан машиныг нь унаж яваад эвдлээд зөрүү мөнгийг нь өгөөгүй байгаа юм гэж ярьж байсан. 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр би нөгөө KMHVF11LPVU449936 арлын дугаартай саарал өнгийн Аксент машины кузовыг нь ашиглах зорилгоор Ис 200.000 төгрөгөөр худалдан авсан тэгээд одоо уг машины кузовт өөрийнхөө БТ улсын дугаартай Хуйндай Аксент машины бүх зүйлийг нь угсарсан байгаа. 4 ширхэг дугуй, копут, гупер, консны аппарат, дотор салоны зарим титалууд эрэг зүйлийг нь салгаад авчихсан байсан. Уг машины бусад эд анги нь Улиастайд миний амьдарч байгаа хаяг тодорхойгүй хашаанд задалсан байдалтай байгаа гэжээ. /хх-н 25/
Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сард билүү 8 сарын үед билүү намайг Улиастайд гэртээ хашаандаа байх үед махлаг эрэгтэй хүн, нэг залуу /О/ ирээд надаас Хуйндай Аксент маркын машины цээж утас байна уу гэж асуухаар нь байхгүй гэсэн. Тэгээд яваад өгсөн. 2-3 хоногийн дараа нөгөө залуу /О/ найз гээд бандитайгаа ирээд цээж утас сольж чадах уу гэхээр нь чадна хөлс мөнгийг нь өгвөл солиод өгий чи бүх юмаа задалчих тэгээд очоод солиод өгий гэсэн бөгөөд 2-3 хоногийн дараа задалчихлаа гээд ирсэн. Тэгээд би очоод үзсэн чинь улсын дугааргүй саарал өнгийн Хуйндай Аксент машины сандал болон доторхи юмнуудыг нь задалсан моторын хэсгийн юмнуудыг нь тайлаагүй байхаар нь тэрийгээ тайлчих би чамд орой юм уу маргааш өглөө ирээд тавиад өгий гэсэн. Тэгээд би хашаанаас гарах гэсэн чинь О ахаа хоёулаа машинаа солий гэсэн. Ямар машинаар гэхэд манай хашаанд байсан УНУ улсын дугаартай цагаан өнгийн Хуйндай Аксент машинаар гэхээр нь чиний машины чинь бичиг баримт хаана байгаа юм гэхэд бичиг баримт нь байгаа гэсэн. Би нэр нь шилжих юм уу гэхэд шилжихгүй би хүнээс 800.000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Тэгээд би УБВ улсын дугаартай саарал өнгийн Хуйндай Аксент машиныг аваад өөрийнхөө машиныг өгөөд 4 дугуй, жанамыг нь уг машинаас авч сольж тавьж өгч явуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний өгсөн машин манай гудамжинд байхаар нь найзууддаа надтай машин сольсон бандийг таарвал машинаа ав гудамжинд хэвтээд байна гэж хэлээрээ гэсэн. 2-3 хоногийн дараа анх хамт ирсэн ах нь ирээд над руу дайраад чи яагаад жоохон хүүхэд тархидаад байгаан гээд уурлаад маргалдаж байгаад ах нь машинаа буцаагаад авья гэхээр нь тэг тэг гээд өөрийн машинаас гудамжнаас хашаандаа түрж авчруулсан. Бичиг баримтыг нь авий гэхэд алга болгосон байсан. Тэгэхээр нь би бичиг баримт авчирч өгөөд машинаа ав гэж хэлсэн. Машиныг яагаад асахгүй байгаа юм гэхэд бензингүй байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би машинаасаа бензин авч хийгээд асаах гэхэд моторт нь дуу орсон, аккумляторыг нь алга болгосон байхаар нь би гэрт нь очоод хэлтэл аккумлятор нь манай найзад байгаа мотор нь зүгээр гэхээр нь засварын газарт очиж үзүүлэхэд 200.000 төгрөгөөр засна гэсэн. О 200.000 төгрөг олж ирнэ гээд алга болсон. Тэгээд сүүлдээ уг машиныг 800.000 төгрөгөөр худалдан авахаар болж моторын 200.000 төгрөгийг хасч үлдэгдэл 600.000 төгрөгийг өгөхөөр болсон. Би уг машиныг цааш нь Х зарсан гэжээ. /хх-н 26-28/
Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай дүү Н О найз Т гэх хүүхэдтэй ирээд ахаа би машин зарах гэсэн юм та миний өмнөөс нотариатаар ороод өгчих гэхээр нь би ямар машин юм гэхэд Хуйндай Аксент машин гэж байсан. Тэгээд Баянзүрх дүүрэг дээр ирээд нотариатын газарт би өөрийнхөө нэрээр хэлцэл хийж гарын үсэг зурсан. Тэндээсээ Улиастайд очоод И 400.000 төгрөгөө авна гээд О, Т 2 гэрлүү нь явсан. Тухайн үед О надад уг машиныг хамт нийлдэг ах өгсөн тэгээд зарах гэж байгаа юм гэж хэлсэн гэжээ. /хх-н 29-30/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: О миний хамгийн бага хүү байгаа юм. 2017 оны 8 дугаар сард шиг санаж байна. Яг өдрийг нь санахгүй байна. Би гадуур ажилтай явж байгаад иртэл хашаанд цагаан Аксент машин авчирчихсан байсан. Отгонболдоос хэний машин юм бэ гэхэд манай найзын машин байгаа юм гэж хэлсэн. Өгөөмрийн тэнд шатчихсан байсан юм. Манай найз хашаандаа аваачаад тавьчих гэсэн юм гэж хэлсэн. Ингээд 4-5 хоногийн дараа би гадуур явж байгаад иртэл уг машин байхгүй байхаар нь яасан гэж асуусан чинь хойд талын айлын залууд зархаар болсон эзэнтэй нь ярьчихсан гэж хэлсэн. 2018 оны зун машины эзэн гэх эмэгтэй гарч ирээд надаас мөнгийг нэхсэн. Тэр үед л хүний машин авсан юм байна гэдгийг нь мэдсэн. Миний хүү О 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын эх нялхсын төвд төрсөн. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа гэжээ. /хх-н 72/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 59/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 58
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 60/
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 64-65/, цагдан хорих тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-н 73-74/, шүүгчийн захирамж /хх-н 75-76/, /хх-н 80-81/
Н.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34 /,
Н.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 66/, прокурорын тогтоол /хх-н 67-68/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 69-71/ зэрэг болно.
Н.О нь 2017 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр захын хойд талын зогсоол дээрээс иргэн Б.ЭУБВ улсын дугаартай аксент маркийн авто машиныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр захын хойно байрлах цэнхэр өнгийн хашаатай авто зогсоолд миний эзэмшлийн Хуйндай Аксент маркийн УБВ улсын дугаартай авто машиныг маань манай хүү П цээж утас нь шатчихаар нь тавьсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 22-нд манай хүү машинаа үзэхээр очиход машин маань алга болсон гэсэн. Би 2.730.000 төгрөгийг өчигдөр Н.Оээжээс нь авсан. Иймд би гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх-н 18-24/, гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... KMHVF11LPVU449936 арлын дугаартай саарал өнгийн Аксент машины кузовыг нь ашиглах зорилгоор Ихбаяраас 200.000 төгрөгөөр худалдан авсан тэгээд одоо уг машины кузовт өөрийнхөө УБТ улсын дугаартай Хуйндай Аксент машины бүх зүйлийг нь угсарсан байгаа. 4 ширхэг дугуй, копут, гупер, консны аппарат, дотор салоны зарим титалууд эрэг зүйлийг нь салгаад авчихсан байсан. Уг машины бусад эд анги нь Улиастайд миний амьдарч байгаа хаяг тодорхойгүй хашаанд задалсан байдалтай байгаа гэсэн мэдүүлэг /хх-н 25/, Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сард билүү 8 сарын үед билүү намайг Улиастайд гэртээ хашаандаа байх үед махлаг эрэгтэй хүн /О/ ирээд надаас Хуйндай Аксент маркын машины цээж утас байна уу гэж асуухаар нь байхгүй гэсэн. Тэгээд яваад өгсөн. 2-3 хоногийн дараа нөгөө залуу /О/ найз гээд бандитайгаа ирээд цээж утас сольж чадах уу гэхээр нь чадна хөлс мөнгийг нь өгвөл солиод өгий чи бүх юмаа задалчих тэгээд очоод солиод өгий гэсэн бөгөөд 2-3 хоногийн дараа задалчихлаа гээд ирсэн. Тэгээд би очоод үзсэн чинь улсын дугааргүй саарал өнгийн Хуйндай Аксент машины сандал болон доторхи юмнуудыг нь задалсан моторын хэсгийн юмнуудыг нь тайлаагүй байхаар нь тэрийгээ тайлчих би чамд орой юм уу маргааш өглөө ирээд тавиад өгий гэсэн. ...би 47-67УБВ улсын дугаартай саарал өнгийн Хуйндай Аксент машиныг аваад өөрийнхөө машиныг өгөөд 4 дугуй, жанамыг нь уг машинаас авч сольж тавьж өгч явуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний өгсөн машин манай гудамжинд байхаар нь найзууддаа надтай машин сольсон бандийг таарвал машинаа ав гудамжинд хэвтээд байна гэж хэлээрэй гэсэн. 2-3 хоногийн дараа анх хамт ирсэн ах нь ирээд над руу дайраад чи яагаад жоохон хүүхэд тархидаад байгаан гээд уурлаад маргалдаж байгаад ах нь машинаа буцаагаад авья гэхээр нь тэг тэг гээд өөрийн машинаас гудамжнаас хашаандаа түрж авчруулсан. Бичиг баримтыг нь авий гэхэд алга болгосон байсан. Тэгэхээр нь би бичиг баримт авчирч өгөөд машинаа ав гэж хэлсэн. Машиныг яагаад асахгүй байгаа юм гэхэд бензингүй байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би машинаасаа бензин авч хийгээд асаах гэхэд моторт нь дуу орсон, аккумляторыг нь алга болгосон байхаар нь би гэрт нь очоод хэлтэл аккумлятор нь манай найзад байгаа мотор нь зүгээр гэхээр нь засварын газарт очиж үзүүлэхэд 200.000 төгрөгөөр засна гэсэн. О 200.000 төгрөг олж ирнэ гээд алга болсон. Тэгээд сүүлдээ уг машиныг 800.000 төгрөгөөр худалдан авахаар болж моторын 200.000 төгрөгийг хасч үлдэгдэл 600.000 төгрөгийг өгөхөөр болсон. Би уг машиныг цааш нь Х зарсан гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/, Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүрэг дээр ирээд нотариатын газарт би өөрийнхөө нэрээр хэлцэл хийж гарын үсэг зурсан. Тэндээсээ Улиастайд очоод Ис 400.000 төгрөгөө авна гээд О, Т 2 гэрлүү нь явсан. Тухайн үед О надад уг машиныг хамт нийлдэг ах өгсөн тэгээд зарах гэж байгаа юм гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хашаанд цагаан Аксент машин авчирчихсан байсан. О хэний машин юм бэ гэхэд манай найзын машин байгаа юм гэж хэлсэн. Өгөөмрийн тэнд шатчихсан байсан юм. Манай найз хашаандаа аваачаад тавьчих гэсэн юм гэж хэлсэн. Ингээд 4-5 хоногийн дараа би гадуур явж байгаад иртэл уг машин байхгүй байхаар нь яасан гэж асуусан чинь хойд талын айлын залууд зархаар болсон эзэнтэй нь ярьчихсан гэж хэлсэн. 2018 оны зун машины эзэн гэх эмэгтэй гарч ирээд надаас мөнгийг нэхсэн. Тэр үед л хүний машин авсан юм байна гэдгийг нь мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-н 72/, Шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …найз Тэмүүжинтэй хамт явж байгаад Тэмүүжингээс салж явж байхад дээрх улсын дугаартай Аксент маркийн машин байхыг нь хараад такси олж бариад чирүүлээд хашаандаа аваачиж тавьсан. Ингээд машиныг нь сүүлд И гэх хүнд 400.000 төгрөгөөр зарчихсан. Уг машин онгорхой байсан. Өмнө нь тэр машиныг засах гээд дотор салоныг нь задалчихсан байсан юм гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Н.О нь өөрийн танил Пүрэвжаргалын машины цээж утас нь шатчихаар нь Өгөөмөр захын авто зогсоол дээр тавьсан байсан Хьюндэй Аксент маркийн УБВ улсын дугаартай саарал өнгийн автомашиныг уг зогсоол дээрээс чирүүлэн авч явж бусдад худалдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шйтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг Н.О ээж хохирогч Б.Э төлж барагдуулсан тул Н.Отгонболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Н.О нь энэ хэргийн улмаас 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Н О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар Н.О2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг найман цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын 304 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэсэнд тооцож үлдэх 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай..
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.О бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН