Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 4715

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр 8 давхар “Ард даатгал ХХК”, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 103-30 тоотод оршин суух, Бату овогт Батмөнхийн Янжинлхам /РД:ТА78080102/-д  холбогдох

1,117,837 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард даатгал ХХК, Юнител ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Янжинлхам нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Юнител ХХК-тай үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж 88019244 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар 720,000 төгөргийн үнэтэй Samsung Galaxy Note 2  утас зээлээр худалдан авч сар бүр 60,000 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн. Иргэн М.Мөнхбилэг нь үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 776,891 төгрөг байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Ард даатгал ХХК нь Юнител ХХК-тай Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Юнител ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэжээ. Ард даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 699,202 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 77,689 төгөргийг үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний дагуу Юнител ХХК-д төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.3.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэжээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасанаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Б.Янжинлхамын төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 1,087,647 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг нийт 1,100,147 төгрөгийг Ард даатгал ХХК-д, үлдэгдэл төлбөр болох 77,689 төгрөгийг Юнител ХХК-д нийт 1,177,837 төгрөгийг гаргуулж дээрх 2 байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ард даатгал ХХК”, “Юнител ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагч Б.Янжинлхам нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард даатгал ХХК, Юнител ” ХХК 1,177,837 төгрөг Б.Янжинлхамаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Янжинлхам нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 1,177,837 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

 

        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Ард даатгал ХХК, Юнител ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Янжинлхамд холбогдох 1,177,837 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,818 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 16,409  төгрөг, хариуцагч Б.Янжинлхамаас 16,409  төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ард даатгал ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

                                   

 

                                          ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА