Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 4867

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Капитал Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, Монголын зохиолчдын ордон 307-310 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4  дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, “Юу Би Платинюм” билдинг 703 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Шинэ дэлхий” ХХК-д холбогдох 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,827,519,903.4  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь “Шинэ Дэлхий” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10,800,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 6 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай, ҮХЭХБГэрчилгээний 000391412, Улсын бүртгэлийн Ү-2204024184 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа хороолол /17122/, 58 тоот хаягт байрлалтай 3875,05 м.кв талбайтай, 000268097 гэрчилгээний дугаартай, Ү-2206026105 улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 81-р байр 5 тоот хаягт байрлалтай 22, м.кв талбайтай, 000316326 гэрчилгээний дугаартай, Ү-2205054675 улсын бүртгэлийн дугаартай, 22 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81-р байр 4 тоот хаягт байрлалтай 320 м.кв талбайтай, 000278270 гэрчилгээний дугаартай, Ү-2205051382 улсын бүртгэлийн дугаартай, 320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан. “Шинэ Дэлхий” ХХК нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 0,00 төгрөг, зээлийн хүүнд 123,400,080.50 төгрөг буюу нийт 123,400,080.50 төгрөг төлсөн байна. Мөн “Шинэ Дэлхий” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10-р хороо Буянт ухаа /17122/ 58 тоот хаягт байрлах нийт 86 айлын орон сууцнаас улсын комиссын акт гараагүй байхад банк итгэл хүлээлгэн худалдан авагч нарт жилийн 8 хувийн хүүтэй зээл олгосон бөгөөд улсын комиссын акт баталгаажиж, гэрчилгээ гараагүйтэй холбоотойгоор олгосон зээлүүдийг МИК ОССК ХХК-д худалдаагүйтэй холбоотой эх үүсвэрийн зөрүү 539,600,000 төгрөг байна. “Шинэ Дэлхий” компанитай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дуусах байсан ч зээлдэгч нь зээлийн гэрээний графикийн дагуу зээлийн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 8.3 дах заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцлан “Шинэ Дэлхий” ХХК-н зээл хүү, бусад хүүний зөрүүний үлдэгдэл төлбөр болох 15,827,519,903.4 төгрөгийг барьцаа хөрөнгүүд мөн “Шинэ Дэлхий” ХХК болон бусад орлого, хөрөнгөөс тус тус гаргуулж өгнө үү. 

 Зохигч талууд 2016 оны 8 сарын 02-ны өдөр  эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, уг гэрээнд “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн 15,827,519,903.4 төгрөгийг хариуцагч “Шинэ дэлхий” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300,000,000 төгрөг,  2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000,000 төгрөг,  2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 300,000,000 төгрөг,  2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000,000 төгрөг,  2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000,000 төгрөг,  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000,000 төгрөг,  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000,000 төгрөг,  2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,847,519,903.04 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, энэхүү графикийн хугацаандаа төлөөгүй, графикт хугацаа 1 сараар хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай, 000391412, улсын бүртгэлийн Ү-2204024184  дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол 58 тоот хаягт байрлалтай 3875,05 м.кв талбайтай, 000268097 гэрчилгээний дугаартай, Ү-2206026105 улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 байр 5 тоот хаягт байрлалтай 22 м.кв талбайтай, 000316326 гэрчилгээний дугаартай, Ү-2205054675 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 байр 4 тоотод байрлалтай 320 м.кв талбайтай, 00028270 гэрчилгээний дугаартай, Ү-2205051382 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрчээ.

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Капитал Банк” ХХК нь хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-д  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,827,519,903.4  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн 15,827,519,903.4 төгрөгийг хариуцагч “Шинэ дэлхий” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300,000,000 төгрөг,  2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000,000 төгрөг,  2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 300,000,000 төгрөг,  2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000,000 төгрөг,  2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000,000 төгрөг,  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000,000 төгрөг,  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000,000 төгрөг,  2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,847,519,903.04 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар энэхүү графикийн хугацаандаа төлөөгүй, графикт хугацаа 1 сараар хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай, 000391412, улсын бүртгэлийн Ү-2204024184  дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол 58 тоот хаягт байрлалтай 3875,05 м.кв талбайтай, 000268097 гэрчилгээний дугаартай, Ү-2206026105 улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 байр 5 тоот хаягт байрлалтай 22 м.кв талбайтай, 000316326 гэрчилгээний дугаартай, Ү-2205054675 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 байр 4 тоотод байрлалтай 320 м.кв талбайтай, 00028270 гэрчилгээний дугаартай, Ү-2205051382 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрсэн нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  79,295,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 39,647,775 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75  дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:      

1. Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн 15,827,519,903.4 төгрөгийг хариуцагч “Шинэ дэлхий” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300,000,000 төгрөг,  2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000,000 төгрөг,  2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 300,000,000 төгрөг,  2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг,  2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000,000 төгрөг,  2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000,000 төгрөг,  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000,000 төгрөг,  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000,000 төгрөг,  2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,847,519,903.04 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар энэхүү графикийн хугацаандаа төлөөгүй, графикт хугацаа 1 сараар хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай, 000391412, улсын бүртгэлийн Ү-2204024184  дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол 58 тоот хаягт байрлалтай 3875,05 м.кв талбайтай, 000268097 гэрчилгээний дугаартай, Ү-2206026105 улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 байр 5 тоот хаягт байрлалтай 22 м.кв талбайтай, 000316326 гэрчилгээний дугаартай, Ү-2205054675 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 81 байр 4 тоотод байрлалтай 320 м.кв талбайтай, 00028270 гэрчилгээний дугаартай, Ү-2205051382 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Капитал банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилгаа төлсөн 79,295,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн  2602002965 тоот данснаас 39,647,775  төгрөгийг, хариуцагч “Шинэ дэлхий” ХХК-иас 39,647,775  төгрөгийг тус тус гаргуулж “Капитал банк” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА