Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 0600

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

хохирогч: Ч.Б

шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 00928 0624 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Н, 19 оны 6 дугаар  сарын 10-ны  өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт  Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо Монел  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 8 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачаа ачиж байсан УВА улсын дугаартай автомашины хажуунаас шуудайтай эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 545.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

      Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10.00 цаг өнгөрч байхад Нарантуул зах дээр явж байсан. Өргөтгөлийн хажууд  нэг ачааны машин ачаа ачиж байсан. Тэгэхээр нь машины хажууд байсан шуудайтай юмыг нь аваад өргөтгөл дотор очоод хүнээс авах уу гэж асуусан чинь авахгүй гэж байсан. Дотор нь машины хаалт, үсний даруулга хийдэг шар өнгөтэй зүйл байсан. Тэгээд ахмадын хороололд байдаг цайны газарын гадаа аваачиж тавьчихаад гэртээ 11.00 цагийн үед харьсан. Би ажил хийж хохирлыг нь төлнө гэв.

              Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ч.Б миний бие 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нарантуул захын өргөтгөлөөс Увс аймаг явах ачааны 15-42 УВА улсын дугаартай авто машины жолооч Даваадорж гэх хүнд хоёр хайрцаг, 1 шуудай бүхий барааг тээвэрлүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн салбарын захирал А бараа алдагдсан болохыг жолооч  мэдэгдсэн байсан. 2019 оын 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11.00 цаг өнгөрч байхад Нарантуул захын өргөтгөлд байсан тус машины шуудайтай ачааг үл таних хүн авч явж буй бичлэг олдсон.  Уг бараа нь ногоон өнгийн шуудайтай нэг ширхэг нь 2126 төгрөгийн үнэтэй 100 ширхэг нарны хаалт, нэг ширхэг нь 1910 төгрөгийн үнэтэй 250 ширхэг хүүхдийн бүс тэнцүүлэгч байсан. Нийт 350 ширхэг шинэ бараа 690.100 төгрөгийн хохирол гарсан. Санхүүгийн баримтыг холбодох хэргийн материалд хавсаргасан. Дамно эд хөрөнгийн үнэлгээний газрын үнэлж гаргасан 545.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул энэ гарсан мөнгийг нэхэмжилж байна гэв.

          Шүүгдэгч  Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Нарантуул зах дээр ажиллах гээд очсон бөгөөд тэнд ганцаараа нэг шил 0.5 граммтай Хараа архи уусан. Тэгээд Нарантуул захын өргөтгөлийн Чандмань төвийн зүүн талд орон нутгийн том машинуудын зогсоолийн орчимд явж байгаад нэг ачааны машины хойд хэсэгт газар байсан ногоон өнгийн том шуудайтай юмыг хулгайлж аваад Нарантуул захын күүн зогсоолийн хог зардаг хэсэг рүү чирээд авч явсан. Тэгээд хогний тэнд очоод задалж үзсэн чинь дотор нь Шар өнгийн машины суудлын бүсний зурагтай юм байсан бөгөөд тэнд явж байсан тэрэгчин залууг гуйж Өгөөмөр лүү нөгөө шуудайтай зүйлийг ачаад авч явсан. Замдаа шуудайнд байсан юмыг таарсан хүмүүст үзүүлж авах уу гэхэд авахгүй гэсэн. Тэгээд Өгөөмөр захын хашаан дотор ороод нөгөө тэрэгчин яваад өгсөн би тэр дотор байсан зүйлийг тэнд хүмүүст үзүүлж зарах гэсэн боловч авахгүй байхаар нь шуудайтай юмны амийг боогоод Өгөөмөрийн хойд талын хаалгаар чирч гаргаад Ахмадын хорооллын баруун талд байрлах Баялаг бууз гээд цайны газрын үүдэнд очоод дотогш нь оруулах гээд оруулж чадаагүй. Тэгээд тэр цайны газарт орж цай, хоол авч идчихээд нөгөө зүйлээ аваад гэрлүүгээ авах гэтэл даахгүй байсан тэгэхээр нь тэнд нь орхиод гэрлүүгээ явсан. Уг шуудайнд яг юу байсныг би сайн хараагүй. Би өмнө нь 8 удаа хулгайн хэргээр ял эдэлж байсан гэжээ. /хх-ийн 14/

           Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт Увс аймаг явна гэсэн 15-42 УВА улсын дугаартай автомашины жолооч Д гэх ахтай уулзаад 2 хайрцаг, 1 шуудайтай бараа Увс аймаг руу өгч явуулах гээд өгсөн. Уг 3 хэсэг барааны тээврийн зардал 45.000 төгрөгийг Д гэх хүнд өгсөн. 1 дүгээр сарын 28-ны өдөр манай салбарын Увс аймаг дахь захирал над руу яриад манайд ирэх барааны шуудайтай барааг 15-42 УВА машины жолооч алдсан гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д гэх хүний 89452262 дугаар луу залгаж ярихад 1 дүгээр сарын 27-ний 11.00 цаг өнгөрч байхад өргөтгөл дотор машиныхаа барааг цэгцэлж байгаад өөрийн чинь өгсөн шуудайтай барааг алдсан байна. Нарантуул доторхи Цагдаагийн хэсгийн хяналтын камер шүүлгэхэд 11.25 цагийн орчимд машины хажууд байсан шуудайтай барааг хүн хулгайлаад аваад явсан бичлэг байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандлаа гэсэн. Ногоон өнгийн шуудай нэг ширхэг нь 2126 төгрөгийн үнэтэй шинэ 100 ширхэг нарны хаалт, нэг ширхэг нь 1910 төгрөгийн үнэтэй шинэ 250 ширхэг хүүхдийн бүс тэнцүүлэгч байсан. Нийт 350 ширхэг 690.100 төгрөгийн бараа байсан. Хохирлоо төлүүлмээр байна гэжээ. /хх-н 6-9/   

         Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн Чандмань төвийн хажууд байрлах Увс аймгийн ачааны машины зогсоол дээр өөрийн 15-42УВС улсын дугаартай Хуйндай Трак маркийн машин дээрээ ачаа ачиж байх үед Увс аймгийн Практикад даатгалд өгөх ёстой гээд ногоон өнгийн 3 шуудайтай юм авч ирж өгөөд ачааны зардал 30.000 төгрөг өгсөн. Тэгээд би уг ачааг хариуцаж аваад машины дээр ачсан байж байгаад өөр ачаа ирэхээр нь уг ачаанаас 1 шуудайтайг нь буулгаад машины баруун хойд талд газар тавьсан. Тэгээд тэрэгтэй ачааг ачиж боочихоод буугаад иртэл нөгөө шуудайтай ачаа алга болчихсон байсан. Тэгээд араас нь хайгаад цагдаад бүртгүүлж камер шүүлгэхэд авч байгаа нь сайн харагдахгүй байсан бөгөөд өргөтгөлийн хойд талын хаалганы камерт алдсан ногоон бараатай адил юмыг нэг хүн чирчихсэн явж байсан. Тэгээд уг ачааг хүргэж өгсөн хүн рүү утсаар нь холбогдоод цагдаад өргөдөл гарга гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь ачаагаа ачаад байж байх үед миний машины дундуур архи уучихсан согтуу хүн гэтээд явж байхаар нь барьж цагдаад өгсөн. Уг ачааг тавьсан хүн 690.000 төгрөгний бараа байсан гэж хэлсэн гэжээ. /хх-н 10-11/

          Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаан ыүед мэдүүлэхдээ: Миний  дүү Н нь 19 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1999 оноос хэрэгт холбогдох болсон. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сард суллагдаад дүү Наранбаатартай Нарантуул зах дээр ажил хийх болсон. Ингэж байхдаа хулгайн хэрэгт холбогдсон юм байна. Гарч ирсэнээсээ хойш архи их ууж байгаа. Надад хэлэхдээ хүний юм аваад зарах гэсэн чинь хүн авахгүй болохоор нь хаячихсан гэж л хэлсэн гэжээ.  /хх-н 28/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18-22/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 15-17/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 60/

         Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29-31/ цагдан хорих тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-н 32/, шүүгчийн захирамж /хх-н 33-34/

          Б.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 36 /,

          Б.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 23/, прокурорын тогтоол /хх-н 24-25/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/ зэрэг болно.

          Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачаа ачиж байсан 15-42УВА улсын дугаартай автомашины хажуунаас шуудайтай эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 545.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... миний бие 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Нарантуул захын өргөтгөлийн хэсэгт Увс аймаг явна гэсэн 15-42 УВА улсын дугаартай автомашины жолооч Д гэх ахтай уулзаад 2 хайрцаг, 1 шуудайтай бараа Увс аймаг руу өгч явуулах гээд өгсөн. Уг 3 хэсэг барааны тээврийн зардал 45.000 төгрөгийг Д гэх хүнд өгсөн. 1 дүгээр сарын 28-ны өдөр манай салбарын Увс аймаг дахь захирал над руу яриад манайд ирэх барааны шуудайтай барааг 15-42 УВА машины жолооч алдсан гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д гэх хүний 89452262 дугаар луу залгаж ярихад 1 дүгээр сарын 27-ний 11.00 цаг өнгөрч байхад өргөтгөл дотор машиныхаа барааг цэгцэлж байгаад өөрийн чинь өгсөн шуудайтай барааг алдсан байна. Нарантуул доторхи Цагдаагийн хэсгийн хяналтын камер шүүлгэхэд 11.25 цагийн орчимд машины хажууд байсан шуудайтай барааг хүн хулгайлаад аваад явсан бичлэг байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг.

         Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Увс аймгийн ачааны машины зогсоол дээр өөрийн 15-42УВС улсын дугаартай Хуйндай Трак маркийн машин дээрээ ачаа ачиж байх үед Увс аймгийн Практикад даатгалд өгөх ёстой гээд ногоон өнгийн 3 шуудайтай юм авч ирж өгөөд ачааны зардал 30.000 төгрөг өгсөн. Тэгээд би уг ачааг хариуцаж аваад машины дээр ачсан байж байгаад өөр ачаа ирэхээр нь уг ачаанаас 1 шуудайтайг нь буулгаад машины баруун хойд талд газар тавьсан. Тэгээд тэрэгтэй ачааг ачиж боочихоод буугаад иртэл нөгөө шуудайтай ачаа алга болчихсон байсан. Тэгээд араас нь хайгаад цагдаад бүртгүүлж камер шүүлгэхэд авч байгаа нь сайн харагдахгүй байсан бөгөөд өргөтгөлийн хойд талын хаалганы камерт алдсан ногоон бараатай адил юмыг нэг хүн чирчихсэн явж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/ Шүүгдэгч  Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нэг ачааны машины хойд хэсэгт газар байсан ногоон өнгийн том шуудайтай юмыг хулгайлж аваад Нарантуул захын күүн зогсоолийн хог зардаг хэсэг рүү чирээд авч явсан. Тэгээд хогний тэнд очоод задалж үзсэн чинь дотор нь Шар өнгийн машины суудлын бүсний зурагтай юм байсан бөгөөд тэнд явж байсан тэрэгчин залууг гуйж Өгөөмөр лүү нөгөө шуудайтай зүйлийг ачаад авч явсан. Замдаа шуудайнд байсан юмыг таарсан хүмүүст үзүүлж авах уу гэхэд авахгүй гэсэн. Тэгээд Өгөөмөр захын хашаан дотор ороод нөгөө тэрэгчин яваад өгсөн би тэр дотор байсан зүйлийг тэнд хүмүүст үзүүлж зарах гэсэн боловч авахгүй байхаар нь шуудайтай юмны амийг боогоод Өгөөмөрийн хойд талын хаалгаар чирч гаргаад Ахмадын хорооллын баруун талд байрлах Баялаг бууз гээд цайны газрын үүдэнд орхиод яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх  тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Б.Н нь хулгайлж авсан эд зүйлээ авч яваад хүмүүст үзүүлж авахгүй болохоор гудамжинд орхиод явсан ба хөрөнгийн үнэлгээний газраас үнэлсэн үнийн дүнгийн хэмжээгээр 545.000 төгрөгийг Б.Н гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

Б.Нарангэрэл нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс энэ өдөр хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.       

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б  овогт Б Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар  Б.Н 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг  найман цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  эдлэсэнд тооцож үлдэх 488 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай..

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх  дүүргийн 5 дугаар  хороо Монел 17-351 тоотод  оршин суудаг, /РД: регистрийн дугаартай/ Б.Нс 545.000 төгрөгийг гаргуулж Практикал даатгал ХХК-д олгосугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол        Б.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН