Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 4448

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр 8 давхар “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо,  6 бичил хороолол, Хасбаатарын гудамж 24-56 тоотод оршин суух, Монгол овогт Чинзоригтын Амарбаясгалан /РД:ЙЭ82082417/-д холбогдох 

            1,581,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Юнител” ХХК нь хариуцагч Ч.Амарбаясгалантай 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 89107777 дугаарт S6 маркын гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч Ч.Амарбаясгалан гэрээний үүргээ зөрчиж 2015 оны 7 дугаар сараас төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, 89107777 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 1,054,494 төгрөг, алдангид 527,247 төгрөг нийт 1,581,740 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2016 оны 6 сарын 23-ны өдөр  эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, нэхэмжлэгч “Юнител” ХХК 1,587,740 төгрөг нэхэмжилснээс хүү, алданги болох 527,247 төгрөг нэхэмжилхээс татгалзаж хариуцагч Ч.Амарбаясгалан үлдэх 1,054,494 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар зохигч  эвлэрч, харилцан тохиролцжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “Юнител” ХХК нь хариуцагч Ч.Амарбаясгаланд холбогдуулан 1,587,740 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Юнител” ХХК 1,587,740 төгрөг нэхэмжилснээс хүү, алданги болох 527,247 төгрөг нэхэмжилхээс татгалзаж хариуцагч Ч.Амарбаясгалан үлдэх 1,054,494 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  8,150 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 4,075 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75  дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:      

1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК 1,587,740 төгрөг нэхэмжилснээс хүү, алданги болох 527,247 төгрөг нэхэмжилхээс татгалзаж хариуцагч Ч.Амарбаясгалан үлдэх 1,054,494 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Баянгол дүүргийн татварын хэлтсийн  2602002965 тоот данснаас 20,129 төгрөгийг, хариуцагч Ч.Амарбаясгалангаас  20,129 төгрөгийг тус тус гаргуулж “Юнител” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА