Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 0605

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Э.Гэрэлмаа

хохирогч: П.Б

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт П Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906006860690 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт П Б, 19 оны 6 дугаар  сарын 30-ны  өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо Сургуулийн  дүгээр хэсэг  дугаар гудамжны   тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          П.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо Сургуулийн  дугаар гудамжны   тоотод  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч П.Б маргалдан улмаар модон сандалаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр эгчдээ олон хоног санаа зовсон байсан. Жаахан архи уусан байсан тул ийм зүйл хийсэн. Сандал авч шидсэн  нь миний буруу. Би толгойг нь оночихно гэж бодоогүй. Тухайн үед би уурласан байсан. Толгойг нь оносон байсныг мэдээгүй. Цагдаа орж ирэх үед толгойноос нь цус гарсаныг харсан. Би өөрийгөө хянаж чадах хэмжээний согтолттой байсан. Би сандлаар толгойд нь цохьсоноо хүлээн зөвшөөрч байна гэв.

            Хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

           Шүүгдэгч  П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 18.00 цагийн үед би хажуу хашааны 24 настай эрэгтэй Х гэх найзтайгаа манай хашааны гадаа байх хүн амьдардаггүй гэртээ орж бид хоёр 2 литрийн пиво хувааж уусан. 21.00 цагийн орчимд Х бид 2 салаад гэр гэрлүүгээ орсон. Гэрт ортол манай ээж болох 64 настай Н, охин дүү 23 настай А\, эгч 31 настай Б, манай хүргэн 23 настай Б нар байсан. Манай эгч Б гэртээ ирэлгүй сар гаран болсон байсан бөгөөд тэр үедээ их ууртай байсан. Би эгчдээ хандаад яагаад юунаас болоод гэртээ ирэхгүй байгаан юу нь болохгүй байна гэж асуухад миний амьдрал чамд хамаагүй чи энэ гэрээс зайл гэж хэлээд хэрүүл болсон. Миний уур хүрч зуухны хажууд байсан модон сандлыг аваад эгчрүүгээ шидсэн. Тэгтэл эгчийн толгойд оносон. Удалгүй хоёр цагдаа ирсэн. Би тухайн үед уурласан байсан болохоор сандал аваад эгчийн зүгт шидсэн чинь толгойд нь оносон. Өмнө нь ийм асуудал болж байгаагүй гэжээ. /хх-ийн 14/

           Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 21.00 цагийн орчимд ажлаа тараад гэртээ иртэл төрсөн дүү болох Б гаднаас орж ирээд над руу сандал авч шидээд миний толгойг хагалсан. Миний толгойд төмөр сандлаар нэг удаа цохисон. Хэл амаар доромжлоогүй зүгээр байж байгаад л сандал шидсэн. Би дүүтэйгээ хамт амьдардаг юм гэжээ.  /хх-н 8-12/   

          Гэрч Ю.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний охин болох П.Б 20.00 цагийн орчимд гэртээ орж ирсэн. Б гэртээ олон хоног ирээгүй байсан болохоор би уурлаад юм дуугараагүй сууж байсан. Манай хүү П.Б21.00 цагийн орчимд гаднаас халамцуу орж ирсэн. Б Б хаагуур яваад байгаан ээжийн сэтгэл санааг зовоогоод байхын гэж хэлээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Б уурлаад зуухны хажууд байсан төмөр хөлтэй модон тавцантай сандалыг авч Б шидсэн. Төд удалгүй 2 цагдаа орж ирсэн. Манай хүү уг нь архи дарс уудаггүй юм. Эд нар хоорондоо муудалцаад ч байдаггүй юм. Миний хүү уг нь хир баргийн хүнтэй муудалцаад байдаггүй юм миний үгэнд сайн ордог хүүхэд байгаа юм. Харин эхнэрээсээ салсанаас хойш пиво уудаг болсон байлаа гэжээ. /хх-н 16-17

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1388 тоот шинжээчийн дүгнэлт:

1.П.Б биед баруун зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 19/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 20-21/

         П.Б  хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33-34/

          П.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 24 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 22/,

          П.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-н 29-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/

         П.Б, П.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаа шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд /хх-н 35-36/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-н 41/, 2019.4.10-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ЗШ/743 дугаартай шийтгэвэр /хх-н 40/  зэрэг болно.

         П.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх  дүүргийн 23 дугаар  хороо Сургуулийн 3 дугаар гудамжны 1827  тоотод  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч П.Б олон хоног гэртээ ирэлгүй, ээжийн санааг зовоолоо гэж хэлэн уурлаж улмаар  модон сандалаар толгойн тус газар нь шидсэнээс П.Б баруун зулайн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Б гаднаас орж ирээд над руу сандал авч шидээд миний толгойг хагалсан. Миний толгойд төмөр сандлаар нэг удаа цохисон. Хэл амаар доромжлоогүй зүгээр байж байгаад л сандал шидсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Ю.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манай хүү П.Б 21.00 цагийн орчимд гаднаас халамцуу орж ирсэн. Б Бу хаагуур яваад байгаан ээжийн сэтгэл санааг зовоогоод байхын гэж хэлээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Б уурлаад зуухны хажууд байсан төмөр хөлтэй модон тавцантай сандалыг авч Б шидсэн гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1388 тоот шинжээчийн дүгнэлтээр П.Б биед баруун зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоожээ. /хх-н 19/,  шүүгдэгч П.Б: Манай эгч Б гэртээ ирэлгүй сар гаран болсон байсан бөгөөд тэр үедээ их ууртай байсан. Би эгчдээ хандаад яагаад юунаас болоод гэртээ ирэхгүй байгаа юм, юу нь болохгүй байна гэж асуухад миний амьдрал чамд хамаагүй чи энэ гэрээс зайл гэж хэлээд хэрүүл болсон. Миний уур хүрч зуухны хажууд байсан модон сандалыг аваад эгч рүүгээ шидсэн. Тэгтэл эгчийн толгойд оносон гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

П.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Б нь шүүхэд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

П.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Х овогт П Б   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  П.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэргийн улмаас П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН