Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/06007/И |
Дугаар | 4803 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 4803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 84-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Бичил глобус групп” ХХК-ийн хүсэлттэй,
Ц.Энхцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Бичил глобус групп” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Энхцэцэг нь тус компанитай 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №ЖУ-2995 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлсэн. Ц.Энхцэцэг нь 2,500,000 төгрөгийг бэлэн мөнгөны баримтад гарын үсэг зурж, бэлнээр авсан. Уг зээлийн барьцаанд 41-54 УНС улсын дугаартай Hyandai Avante XD маркийн автомашиныг барьцаалсан болно. Зээлдэгч Ц.Энхцэцэг нь зээл төлөх ёстой байсан графикт хугацаа хэтрүүлэн 2015 оны 8 дугаар 13-ны өдөр 550,000 төгрөгийн төлөлт хийсэн ба үлдэгдэл төлбөр дээр 2015 оны 9 дугаар 07-ны өдрийг хүртэл 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай сунгалт хийлгэсэн байдаг. 2015 оны 9 дүгээр 07-ны өдөр зээлийг төлж, хаах ёстой байсан боловч төлөөгүй. Хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар 19-ний өдөр 100,000 төгрөгийн төлсөн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Компаний зүгээс 94096366 дугаараас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг зээлдэгч Ц.Энхцэцэгт удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч авсан зээлээ төлөх ямар нэг үйлдэл хийгээгүйгээс гадна №ЖУ-2995 тоот барьцаат зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцаа хөрөнгө болох авто машиныг үрэгдүүлсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болгож хохирол учруулсан болно. Манай кампанийн зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай тул хариуцагч Ц.Энхцэцэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Бичил глобус групп” ХХК нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Энхцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч “Бичил глобус групп” ХХК нь “Ц.Энхцэцэгтэй барьцаат зээлийн гэрээ байгуулсан тул түүний оршин суугаа газрыг олж тогтоон, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Ц.Энхцэцэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь “Бичил глобус групп” ХХК, Ц.Энхцэцэг нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ” болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч “Бичил глобус групп” ХХК нь Ц.Энхцэцэгийн “Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8-6 тоот” хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2016/15932 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Энхцэцэгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч “Бичил глобус групп” ХХК-ийн “Цэрэнгийн Энхцэцэг /РД:СШ82112828/-ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Бичил глобус групп” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Цэрэнгийн Энхцэцэг /РД:СШ82112828/”-ийг эрэн сурвалжилсугай.
2. “Цэрэнгийн Энхэцэг /РД:СШ82112828/”-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Мөрдөн байцаах газарт, эрэн сурвалжлах газарт үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА