Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00731

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2024           04             10                                                210/МА2024/00731

 

 

 

*******.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

*******аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/00*******95 дугаар шийдвэртэй

эхэмжлэгч *******.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шаравжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

 

1. эхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь “******* *******” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, *******уянт-Ухаа 2 Өлзийтийн зам гудамж ******* байр, ******* тоот хаягт байршилтай орон сууцыг сарын 800,000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан.

1.2. “******* *******” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг эмийн сангийн зориулалтаар түрээсэлсэн ба түрээсийн төлбөрийг 2020 оны 05 дугаар сараас эхлэн төлөөгүй. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үед хажуугийн түрээслэгчид түлхүүрээ үлдээгээд байраа хүлээлгэж өгөлгүй орхиод явсан. *******.******* нь Төв аймагт амьдардаг ба хөл хорионы улмаас 2021 оны 01 дүгээр сард очиж түлхүүрээ авсан. “******* *******” ХХК нь түрээсийн төлбөрт 2020 оны 05-12 дугаар сарын *******,400,000 төгрөг төлөх үүрэгтэй.

1.3.Түрээсийн гэрээний *******.2 дахь заалтад түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.05 хувиар торгууль хүлээнэ гэж заасан. Үүний дагуу торгууль 3,200,000 төгрөг нэхэмжилсэн боловч дүнг *******00,000 төгрөг болгон багасгаж байна.

1.4. эхэмжлэгч *******.******* нь “******* *******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан тул компанийг хариуцагчаар татсан. “******* *******” ХХК-ийн захирал нь компанийн эрхийг худалдаж авахдаа өр төлбөр байгаа эсэхийг шалгах ёстой.

Иймд хариуцагч “******* *******” ХХК-аас түрээсийн төлбөр *******,400,000 төгрөг, торгууль *******00,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.******* болон “******* *******” ХХК-ийн захирал *******.*******-******* нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний 4.3 дахь заалтын дагуу гэрээний үйлчлэх хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байна.

2.2. . нь тус компанийн эрхийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тухайн үеийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал .*******адамцолмонгоос шилжүүлж авсан. Энэ үед албан ёсны шалгах боломжтой санхүү, татвар, шүүхийн шийдвэрийн өр төлбөрийг шалган шилжүүлж авсан. Компанийг шилжүүлэн авснаас хойш тус объектод үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд уг гэрээний талаар мэдэх боломжгүй учир тухайн өр төлбөрийг төлөх боломжгүй юм.

Иймд “******* *******” ХХК уг нэхэмжлэлээс бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна. Тухайн гэрээний өр төлбөрийн асуудал байдаг бол төлбөрийг *******.*******-*******аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-аас 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******8,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-аас 12*******,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх “хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал . ... 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон бүртгэгдсэн нь гүйцэтгэх удирдлагын хийсэн гэрээг хариуцахгүй гэх үндэслэл болохгүй тул тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна. Учир нь “******* *******” ХХК-ийг . миний бие 2021 оны 09 дүгээр сард .*******адамцолмон гэж хүнээс шилжүүлж авсан. .*******адамцолмон нь . гэх хүнээс 2020 оны 12 дугаар сард компанийг худалдаж авсан. . нь 2019 оны 08 дугаар сард “******* *******” ХХК-ийг худалдан авч, нэхэмжлэлд дурдагдаад байгаа байрыг нэхэмжлэгч *******.*******гаас түрээсэлсэн байна. “******* *******” ХХК-ийг шилжүүлэн авахдаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл, бусдад төлөх өр төлбөр байгаа эсэх асуудлыг бүгдийг нь судалж үзсэн. *******.*******д түрээсийн өр төлбөртэй гэсэн асуудал гараагүй.

Гэтэл *******.******* нь компанийг шилжүүлж авсан даруйд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эргэлзээ *******үүлж байна. Түрээсийн гэрээний асуудлыг шүүхэд дуудагдсаны дараа л мэдсэн болно. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв шүүх нэмэлт баримт шаардсан бол дахиад ч гаргах боломжтой байсан. . миний бие энэ нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь нэхэмжлэгч *******.*******тай анхлан түрээсийн гэрээ байгуулсан, мөн бусдад компанийг шилжүүлэхдээ энэ тухайгаа мэдэгдээгүй залилсан .ыг гэж үзэж байна. Энэ хэрэгт ., .*******адамцолмон нарыг татан оролцуулах хүсэлтэй байна.

4.2. Түүнчлэн шүүх “хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв” гэсэн байдаг.

Гэтэл . надад шүүх хуралтай гэдгийг цагийг нь тулгаж мэдэгдсэний улмаас тухайн нэхэмжлэлтэй холбоотой баримт цуглуулах, өмгөөлөгч авах бололцоогоор хангаагүй, мөн шүүх хуралтай өдөр миний бие хөдөө орон нутагт цасанд боогдож 2 хоног саатсаны улмаас тухайн үед шүүх хуралд оролцож чадаагүй нь хэргийн оролцогч нь шүүх хуралдаа оролцох, мэтгэлцэх, өмгөөлөгч авах эрхтэй гэж шүүгчийн туслахаас танилцуулж байсан эрхийг маань эдлүүлээгүй шүүх хурлыг хийж, 7,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна.

4.3. Мөн *******.*******тай хийсэн гэх түрээсийн гэрээний 8.2-д "Хэрэв санал зөрөлдөөнийг хэлэлцээгээр шийдвэрлэж чадахгүй бол /шүүх, арбитр/-аар шийдвэрлүүлнэ" гэснээс үзэхэд тус маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч шүүхээс үүнийг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн асуудал юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. “******* *******” ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг өөр компанийн нэрээр төлсөн нь гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байгааг шүүх анхаарч үзнэ үү.

5.2. . нь .*******адамцолмонгоос, .*******адамцолмон нь .оос тус тус худалдаж авсан гэх боловч компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд өмнөх өр төлбөрийг худалдаж авч байгаа тал нь хариуцна гэх зохицуулалт орсон байдаг. Түрээсийн төлбөрөөс татгалзаж буй “...би төлбөрийг шалгасан, дараагийн өр төлбөрийг төлөх боломжгүй...” гэх тайлбараа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй.

5.3. Мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаан байгаагаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгаа тохиолдолд хүсэлтээ илэрхийлэх ёстой байтал шүүхэд ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүх эзгүйд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. эхэмжлэгч *******.******* нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. *******.*******, “******* *******” ХХК нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч *******.******* нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, *******уянт-Ухаа 2 Өлзийтийн зам гудамж ******* байр, ******* тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч “******* *******” ХХК нь нэг сарын 800,000 төгрөг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талууд гэрээний зүйлийг эмийн сангийн үйл ажиллагаа буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмших, ашиглахаар тохиролцсон гэж тайлбарласан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй. Анхан шатны шүүх эрх зүйн харилцааны агуулгыг буруу тодорхойлж, эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэснийг залруулна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэнэ.

 

4. Хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг бодитой буцаах боломжгүй тул эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн гэрээнд заасан төлбөрийн хэмжээгээр тооцон төлөх үүрэгтэй.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05-12 дугаар сард эзэмшиж, ашигласны төлбөрт *******,400,000 (800,000*8) төгрөгийг шаардах эрхтэй.

Хуулийн этгээд нь өмчлөлдөө тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл учир нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний харилцаанаас үүссэн үр дагаврыг “******* *******” ХХК нь бүрэн хариуцна. Уг компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн явдал нь компанийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймээс энэ талаар гаргасан хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал .ы гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Хэлцэл хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз төлөхийг шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс анзад холбогдох *******00,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

*******. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

*******.1. Түрээсийн гэрээний 8.2 дахь заалтад маргааныг хянан шийдвэрлүүлэх харьяаллын талаар тусгахдаа “арбитр” гэсэн хэсгийг сонгож тэмдэглээгүй байх тул талуудыг арбитрын хэлэлцээртэй гэж дүгнэхгүй. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хэргийн харьяалал зөрчсөн эсэх талаар байр суурь илэрхийлээгүй, шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцсэн байх тул “шүүх хэргийн харьяаллын талаар тодруулаагүй” гэх түүний гомдол үндэслэлгүй.

*******.2. Шүүх 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид мөн өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлажээ. Улмаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон боловч хариуцагчийн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Уг шүүх хуралдаанд хариуцагч талын дахин гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны талаар шүүхэд мэдэгдээгүй байна. Иймээс нэхэмжлэгч талын гаргасан хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “...шүүх хурлын цагийг тулгаж мэдэгдсэний улмаас нэхэмжлэлтэй холбоотой баримт цуглуулах, өмгөөлөгч авах бололцоогоор хангаагүй, хөдөө орон нутагт цасанд боогдож 2 хоног саатсаны улмаас шүүх хуралд оролцож чадаагүй нь хэргийн оролцогчийн шүүх хуралд оролцох, мэтгэлцэх, өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон нэхэмжлэлээс алданги *******00,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1.2-т заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

 

1. *******аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/00*******95 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-аас *******,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******00,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “5*******.1” гэснийг “5*******.2” гэж, “12*******,950” гэснийг “117,350” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,981 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭЭ*******ИШ

                                              

                                                 ШҮҮГЧИД                                   Э.З*******ЛЗАЯА

                                                                                                 

                                                                                                     Д.З*******ЛЗАЯА