Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 4633

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 17-9 тоотод оршин суух, Өөлд дээд овогт Нүдэнхүүгийн Энхтуяа /РД:ЧЖ57052505/-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж 23/а-67 тоотод оршин суух, боржгон овогт Сандагсүрэнгийн Энхтүвшин /РД:ЧД73021164/-д холбогдох,

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Сандагсүрэнгийн Энхтүвшинтэй 2014 оны 4 дүгээр сарын 10-ны үед эгч С.Отгонбаяр нь дагуулж ирснээр танилцсан юм. Би эгч С.Отгонбаяр нь хамт ажиллаж байсан. С.Энхтүвшин та надад 2,500,000 төгрөг 2 сарын хугацаатай зээлээч, би ломбардны хүүгээр тооцож танд хүү өгнө гэж хэлж ирсэн. Тэр үед надад их мөнгө байгаагүй бөгөөд байсан бүх мөнгөө цуглуулж байгаад 1,000,000 төгрөг С.Энхтүвшингийн Хаан банкин дахь 5062049277 тоот дансанд 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлж зээлүүлсэн. Гэтэл С.Энхтүвшин тогтоосон хугацаандаа мөнгийг төлөөгүй бөгөөд нэхэхээр өнөөдөр маргааш гэж худал хэлж зугтсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд С.Энхтүвшингээс 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 Хариуцагч С.Энхтүвшин нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Энхтуяагийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь хариуцагч С.Энхтүвшингээс 1,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Энхтуяагийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  28,550  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 24,275 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

 

      ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Энхтуяагийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хариуцагч С.Энхтүвшин 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 14,275 төгрөг, хариуцагч С.Энхтүвшингээс 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Энхтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА