Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00732

 

 

 2024 04 10  210/МА2024/00732

 

*******.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.*******олзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.*******олзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00499 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.Солонгын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.*******олзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Шинэцэцэг, Ө.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, захиргаа хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байранд ажиллаж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1. 80.1.1, 82.1.2 дахь заалтыг үндэслэл болгон компанийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан захиргаа хариуцсан мэргэжилтэн *******.Солонгын ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн ажлын байр үгүй болж, чиг үүрэг нь байхгүй болсон байхыг ойлгоно. Гэтэл 3.Солонгын ажиллаж байсан захиргаа хариуцсан мэргэжилтний ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтад хамаарахгүй болно. Мөн ******* *******" ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй, компанийн үйл ажиллагааны гол цөм нь хүний нөөц бүрдүүлэлт, боловсон хүчний асуудал байдаг тул миний ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хасагдах боломжгүй юм.

1.2. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо миний ажиллаж байсан ажлын байр хэрхэн хасагдсан талаарх үндэслэл бүхий тайлбар, тушаал шийдвэрийг надад танилцуулж, тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл миний ажиллаж байсан чиг үүрэг бүхэлдээ хасагдсан, өөр ажлын байртай нэгтгэгдсэн зэрэг нөхцөл байдлыг тодорхойлох боломжийг олгохгүйгээр шууд л хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого-ын 6.4 дэх хэсэгт заасан Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах зорилтын хүрээнд Монгол Улсын *******асгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Монгол Улсын *******асгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор ******* ******* ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, "******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан.

2.2. Дээрх тогтоолуудад үндэслэн ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан ба *******ахиргаа удирдлагын газар өөрчлөн зохион байгуулагдаж, улмаар захиргаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны орон тоо хасагдсан.

Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг *******.*******д 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/949 дугаар албан бичгээр 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Монгол Улсын *******асгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлын хүрээнд ******* ******* ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байруудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан байдаг.

*******.******* нь тус компаниас нээлттэй зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоогүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн 32 тоот хэлцлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах"-аар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар *******.Солонгын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.3. Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, бизнесийн үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. *******.Солонгын ажиллаж байсан захиргаа хариуцсан мэргэжилтэн ажлын байр хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо одоо тус компанид байхгүй.

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд *******.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил олгогч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох тухай мэдэгдлээ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүргүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалт, журмын дагуу чиг үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй, хэлэлцээ хийгээгүй, түүнчлэн энэ талаарх хариуцагч байгууллагын үйл ажиллагаа явуулж буй салбарт заавал дагаж мөрдөх хэм хэмжээ буюу хамтын гэрээг дагаж мөрдөөгүй, нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан боловч тухайн ажлын байрны нэршил өөрчлөгдсөнөөс чиг үүрэг нь хэвээр байгаа, эдгээр чиг үүргийг өөр өөр нэршил бүхий ажлын байр руу тараан шилжүүлсэн, нөгөө талаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал нь хуулийн шаардлагыг хангаагүй, тодорхой бус байна гэж маргасан.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ...ажлын байр хасагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна..., мөн энэ хэсгийн 9 болон 10-д маш товчхоноор ...*******.Солонгын ажиллаж байсан захиргаа хариуцсан мэргэжилтэн болон түүний нэршлийг өөрчилсөн тушаал шийдвэрийн хэрэгжилт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны зорилт, чиг үүрэг өөр өөрөөр тодорхойлогдсон, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй... гэхээс өөр үндэслэл дурдаагүй бөгөөд ингэж дурдсан нь ойлгомжгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарах зохигчдын мэтгэлцсэн асуудлуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т "...Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******.*******д танилцуулж, гарын үсэг зуруулсан, ажилтнуудын тавьсан шаардлагаар ажил Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан асуудлаар нэхэмжлэгч 3.******* болон ажил олгогчийн төлөөлөгч нарыг оролцуулан 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд тус тус хэлэлцээр хийсэн болох нь хэргийн материалаар нотлогдож байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд мэдэгдээгүй, ажил олгогч ажилтны бөөнөөр халахдаа ажилтны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй... гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь дурдаж буй 2 удаагийн хэлэлцээрт *******.******* огт оролцоогүй байдгаас гадна энэхүү 2 удаагийн уулзалтад ажил олгогч шууд л ажлаас чөлөөлсөн тул тэтгэмжийн асуудлыг хэлэлцэнэ, ажилтнуудын тавьж буй бусад асуудлыг хэлэлцэхгүй гэж хариу өгч, өөрсдийн саналыг тулгасан байдаг. Гэтэл яагаад шүүх үүнийг хэлэлцээр хийжээ гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тухай мэдэгдлээ 30 хоногийн өмнө ажилтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгчид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлд ...ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлын байрны сонгон шалгаруулалтын журмын дагуу өөрийн чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоно уу. Сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.3, 9.2.2.7, 9.2.2.8-т заасныг үндэслэл болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгохыг мэдэгдэж байна гэсэн.

Тус мэдэгдэлд ажлын байр хасагдсан гэж дурдаагүй, чиг үүрэг өөрчлөгдсөн гэж дурдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэл бий болоогүйг тодорхой харуулж байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад шууд сонгон шалгаруулалтад орохыг шаардсан мэдэгдэл нь хууль зөрчсөн ажилтны эрх ашгийг шууд хөндсөн үйлдэл юм. Энэ мэдэгдэл нь ажил олгогч ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, тухайн ажилтан мэргэжил, ур чадвар, гүйцэтгэлийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдэг үндэслэлүүдийн аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох гэж байгаа нь тодорхойгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтыг хангаагүй гэж үзэх нөхцөл байдал бий болсон байтал шүүхээс зөвхөн хэлбэрийн шаардлага хангасан нь хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж дүгнэсэн хуулийг буруу тайлбарласан үйл баримт юм. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гаргасан мэдэгдлийг хуульд нийцсэн гэж үзсэн үндэслэлгүй юм.

4.3. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үйл явц мөн болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл ажил олгогч нь энэхүү Хөдөлмөрийн хуулийн 81.2, 81.3-т заасан үүргээ биелүүлсэн болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй, хэлэлцээр хийсэн талаар баримт байхгүй. Нэхэмжлэгчид хүргүүлсэн ажил олгогчийн мэдэгдэлд зөвхөн сонгон шалгаруулалтад оролцох тухай дурдсан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад оролцсон байдаг.

Хуулиар хүлээсэн хэлэлцээ хийх үүргээ ажил олгогч гүйцэтгээгүй болохыг шүүхээс хийсэн мэтээр өрөөсгөл дүгнэсэн, мөн ажлаас халах мэдэгдэл хүргүүлэх үедээ сонгон шалгаруулалтад ороорой гэсэн мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81.5 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл уг заалт нь сонгон шалгаруулалтын журмаар тухайн ажлын байранд ажиллуулах зохицуулалт биш тухайн ажилтан шаардлага хангасан ажлын байрандаа өөрийн хүсэлтээр ажиллах боломжийг ажил олгогч хэрэгжүүлэх тухай зохицуулалт юм. Гэтэл шүүх тус хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.4. Ажил олгогч нь бөөнөөр халах үеийн зохицуулалтын дахин нэг журмыг зөрчсөн. Энэ нь хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст болон Монголын үйлдвэрчний эвлэлд жагсаалтад дурдсан 47 ажилтны хөдөлмөрийг гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт бөөнөөр халах шийдвэр гаргасан өдрөөсөө хойш 30 хоногийн дотор харьяа байгууллагад бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч *******.Солонгыг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гарсан бөгөөд үүнээс хойш ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж мэдэгдэл хүргүүлсэн нотлох баримт байдаггүй. Уг маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий энэ үйл баримт, энэ талаарх баримтыг дутуу буюу огт үнэлээгүйд гомдолтой байна.

4.5. ******* ******* ХХК нь Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад бүртгэлтэй үйлдвэрчний эвлэлтэй хамтын гэрээ ч байгуулсан байдаг. Тус хамтын гэрээгээрээ ч бөөнөөр халах үйл явц болбол ажил олгогч үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээр хийнэ гэдэг зохицуулалтыг оруулсан байдаг. Гэтэл хариуцагч ******* ******* ХХК энэ чиг үүргээ ерөөсөө хэрэгжүүлээгүй.

Ажлын байр хасагдсан гэдэг үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан захиргаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь нэршлийн хувьд тушаал, шийдвэрийн хэрэгжилт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдөн тухайн ажлын байрны тодорхой чиг үүргүүд тусгагдсан талаар ажлын байрны зорилго тус бүрээр шүүх хуралдааны явцад тайлбарлан өгч харьцуулалт хийсэн атал шүүгч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь шүүгч нотлох баримтыг дутуу үнэлсэн нөхцөл байдал юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Ажил олгогчийн зүгээс бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдаж байгаа талаарх мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу 30 хоногийн өмнө *******.*******д бичгээр мэдэгдэж, баримтад өөрөөр нь гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт баримтаар авагдсан. Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд тухайн мэдэгдэлд ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байхыг ойлгоно гэж тайлбарласантай нийцэж байх тул анхан шатны шүүхийн мэдэгдэл гардуулсан гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

5.2. ******* ******* ХХК-ийн үйлдвэрчний эвлэл сүүлд 2018 онд хамтын гэрээ байгуулсан бөгөөд үүнээс хойш хамтын гэрээг шинэчлэн байгуулаагүй. Үйлдвэрчний эвлэл идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа больсон, үйлдвэрчний эвлэлийн дарга ажлаасаа гарснаас болж үйл ажиллагаа явуулахаа болиод тарсан. Улмаар улсын бүртгэлээс хасагдсан. Ажилтнууд өөрсдөө төлөөллөө томилоод шаардлага хүргүүлэх тухай баримтад 31 ажилтан гарын үсэг зурж, төлөөллөөр 5 хүн томилсон бичгийг ажил олгогчид хүргүүлсэн. Ажилтнуудын томилсон төлөөлөгчтэй 2-3 удаагийн хэлцэл хийсэн талаарх хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Иймд ажил олгогчийг хэлэлцээ хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ажлын байр өөрчлөгдөөгүй, тушаал шийдвэрийн хэрэгжилт, тайлагнал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг миний ажиллаж байсан ажлын байр гэж маргасан. Гэтэл энэ 2 ажлын байрны албан тушаалын зорилго, үндсэн болон туслах чиг үүргүүд бүхэлдээ өөр, ялгаатай байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийг тэргүүн ээлжинд хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Тухайн үед салбар дундын хэлэлцээр Хөдөлмөрийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хуульд салбар дундын хэлэлцээрийг Хөдөлмөрийн тухай хуультай нийцүүлж өөрчлөх ажлын хэсэг гарсан. Өмнөх Хөдөлмөрийн тухай хуульд 45 хоногийн өмнө мэдэгддэг байсан бол шинэчилсэн хуулийн зохицуулалтаар ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгддэг болсон. Салбар дундын хэлэлцээр шинэчлэгдэх процесс явж байсан учраас ажил олгогчийг 45 хоногийн өмнө мэдэгдээгүй гэдэг байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй. Хүчин төгөлдөр 2018 оны хамтын гэрээнд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэх зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөнө гэсэн зохицуулалт байдаг.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан боловч маргааныг зохицуулаагүй тул хорооны хуралдааны тэмдэглэлийн хуулбарыг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гардан авч шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах ажлын 10 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй нь алдаатай болсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

4. *******.******* нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн *******ахиргааны хүний нөөцийн газрын *******ахиргааны хэлтэст захиргаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

 

5. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар захиргаа хариуцсан мэргэжилтэн *******.Солонгын ажлын байр хасагдаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон гэсэн үндэслэл зааж, түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, ******* ******* ХХК-ийн дүрмийн 7.7.10, 7.7.12 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол, гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7 дахь заалт, ажилтанд гардуулан өгсөн мэдэгдэл, талуудын харилцан тохиролцсон хэлцлийг тус тус үндэслэжээ.

 

6. ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолд үндэслэсэн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр тушаалаар *******ахиргааны хүний нөөцийн газрын *******ахиргааны хэлтэс дарга 1, нарийн бичгийн дарга 1, захиргаа хариуцсан мэргэжилтэн 2, архив, бичиг хэргийн ажилтан 1 гэсэн орон тоотой байсныг *******ахиргаа удирдлагын газрын *******ахиргаа, аж ахуйн хэлтэс болгон өөрчилж, менежер 1, архивын мэргэжилтэн 1, бичиг хэргийн мэргэжилтэн 2, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн 2, үйл ажиллагаа хариуцсан нягтлан бодогч 1, цалин хөлс, тэтгэмж урамшуулал хариуцсан ахлах нягтлан бодогч 1, дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн 1, аж ахуй, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 1, нярав 1, жолооч 1, үйлчилгээний ажилтан 2, нийт 14 орон тоо баталсан байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.

Ийнхүү цуцлах талаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэхээр мөн хуулийн 80.4 дэх хэсэгт зохицуулсан.

Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/949 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн байх ба дор дурдсан үндэслэлээр уг мэдэгдлийг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй байна.

7.1. Мэдэгдэлд нэхэмжлэгчийн ажиллаж байсан *******ахиргааны хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн гэж тусгасан байх ба ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх нь ажлын байр хасагдах үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ажлын байр хасагдсан гэж үзэх юм.

7.2. Үүний зэрэгцээ мэдэгдэлд нэхэмжлэгчийг өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгтээ хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох, хэрэв оролцоогүй буюу тэнцээгүй тохиолдолд түүний хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн нь ажлын байр хасагдахтай хамааралгүй байна.

Иймд ажил олгогч ******* ******* ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажилтан *******.*******д түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажлын байр хасагдсан үндэслэлээр цуцлах талаар урьдчилан мэдэгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

 

8. Мөн ажил олгогч ******* ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн нийт 47 ажилтны холбогдох мэдээллийг хүргүүлснээс үзвэл үүссэн нөхцөл байдалд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан ажилтныг бөөнөөр халах зохицуулалтыг мөрдөнө. Энэ тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан асуудлаар ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх үүрэгтэй.

8.1. Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүдэд ажил олгогчийн зүгээс ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан гэснээс өөр байр суурь илэрхийлээгүй байх ба халагдах ажилтны тоог багасгах, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах зэрэг хуульд заасан асуудлуудаар ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх журмыг баримтлаагүй байна.

8.2. Талууд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 32 дугаар Хэлцэл гэсэн баримт үйлдэж, хариуцагч байгууллагаас 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж нэхэмжлэгчид олгож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон байх хэдий ч ажил олгогч нь хуульд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтын дагуу эхний ээлжинд ажилтныг ажлын байраар хангахыг анхаарах үүрэгтэй.

 

9. Иймээс ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******.Солонгыг урьд эрхэлж байсан захиргаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан тул нэхэмжлэгчийн тодорхойлсон 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд хариуцагчаас 25,078,344 төгрөгийн олговор ((2,088,047+2,061,349+2,120,190):3*12) гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар тус мөнгөн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00499 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******.Солонгыг захиргаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас 25,078,344 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож, нэхэмжлэгч *******.Солонгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...дурдсугай гэснийг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 283,342 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.*******ОЛ*******АЯА

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

Д.*******ОЛ*******АЯА