Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 4613

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25-153 тоотод оршин суух, Тайж овогт Банзрагчийн Цолмон, /РД:ЦГ56121960/-гийн хүсэлттэй,

Г.Ганболорыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Цолмон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цолмон миний бие Г.Ганболортой 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3,800,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж зээлүүлсэн ба 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буцаан төлөхөөр тохиролцсон. Уг байгуулсан гэрээний хугацаа дууссан. Одоо хариуцагч Г.Ганболор нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагч Г.Ганболорыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.  

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Цолмон нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ганболорыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Цолмон  нь “Г.Ганболортой зээлийн гэрээ байгуулсан тул түүний оршин суугаа газрыг олж тогтоон, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

Г.Ганболор нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Б.Цолмон, Г.Ганболор нарын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч Б.Цолмон нь Г.Ганболорын “Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Одкон 10 байр 2 тоот” хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2016/22578 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ганболорын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч Б.Цолмонгийн “Алтан шандгайт овогт Ганзоригтын Ганболор /ЧВ82100403/-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Цолмонгийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Алтан шандгайт овогт Ганзоригтын Ганболор /ЧВ82100403/”-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Алтан шандгайт овогт Ганзоригтын Ганболор /ЧВ82100403/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

                                          ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА