Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00733

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  04  10  210/МА2024/00733

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/00404 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******ид холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

Т*********************РХ*******ЙЛ*******Х нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани эрчим хүчний тоног төхөөрөмж худалддаг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр *******.******* нь компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 13,100,000 төгрөгийн үнэ бүхий КТПН дэд станц болон трансформатор худалдаж авсан. Урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7,100,000 төгрөгийн төлбөрийг 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон.

1.2. Мөн дээрх тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэх, газар шорооны ажил зэрэг угсралтын ажлыг 5,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсоны дагуу тус компани ажлыг зохих ёсоор гүйцэтгэн тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулсан.

1.3. Хариуцагч нь тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй. Худалдах, худалдан авах гэрээний 3.3 дахь хэсэгт худалдан авагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон ба алданги 50 хувиас хэтрэхгүй гэж тооцоход 3,550,000 төгрөг болж байна.

Иймд *******.*******оос гэрээний үлдэгдэл төлбөр 7,100,000 төгрөг, алданги 3,550,000 төгрөг, нийт 10,650,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.******* нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд байрлах Бяцхан төгөл хотхонд өмнө ашиглаж байсан трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын улмаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******.*******той гэрээ байгуулж, 250 кВа КТПН (трансформатор)-ыг 12,950,000 төгрөгөөр, ачиж буулгах тээврийн хөлсийг 150,000 төгрөгөөр тооцон нийт 13,100,000 төгрөгөөр тохиролцож, тухайн өдөр урьдчилгаа 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. *******араа нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр КТПН хашаанд буухад 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

2.2. Үлдэгдэл төлбөрт миний хуучин ашиглаж байсан 10 кВ-н (63 кВа) дэд станцыг дагалдах бүх тоноглолын хамт 4,100,000 төгрөгөөр тооцож авсан. КТПН дэд станцын үлдэгдэл 2,100,000 төгрөг болон хуурай салгуурыг шон дээр угсрах, кабель үзүүрлэх, хэмжилт хийх ажлын хөлсөнд 2,000,000 төгрөгийг тооцож урьдчилж төлсөн. Үүнээс хуурай салгуурыг угсрах, кабель үзүүрлэх ажлыг хийсэн, харин хэмжилтээ хийгээгүй. *******.*******ын ажилчид дэд станцыг дагалдах бүх тоноглолтой нь тулгуураас буулгаад 4157 УНН улсын дугаартай автомашинаар тээвэрлэж авч явсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэх, газар шорооны ажил зэрэг угсралтын ажлыг 5,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон гэж илт худал зүйл бичсэн байна. *******.******* нь ямар ч газар шорооны ажил хийгээгүй бөгөөд КТПН суурь, газардуулга, кабелийн суваг ухах, буцааж булах зэрэг бүх ажлыг миний бие 100 хувь өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн болно.

Иймд ******* ХХК-ийн захирал *******.*******ын нэхэмжилсэн төлбөр нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******оос худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 7,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,550,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******оос улсын тэмдэгтийн хураамжинд 128,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Худалдагч тал болох ******* ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдан авагч *******.*******оос шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг ...гэрээний төлбөрт аваагүй, КТПН-ыг угсрах, тээвэрлэх ажилд тусдаа авсан", түүнчлэн тухайн үеийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөгт тооцож авсан *******.*******ийн өмчлөлийн хуучин ажиллуулж байсан 10 кВа-ын трансформаторыг "...ажиллахгүй төмрийн хог байсныг үнэгүй авсан мэтээр тайлбарлаж *******.*******оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,100,000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилснийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал худалдан авагч *******.*******оос худалдах, худалдан авах гэрээний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр КТПН угсрах утгатай шилжүүлсэн төлбөрийг гэрээний төлбөрт тооцохгүй, энэ нь КТПН-ыг угсах, тээвэрлэлтэд зарцуулсан бидний хооронд амаар тохирсон хэлцлийн хөлс гэж үгүйсгэдэг боловч талуудын хооронд дээрх худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа өөр ямар гэрээ, хэлцэл байгуулагдсан болох нь нотлох баримтаар тогтоогддоггүй, энэ үгүйсгэлээ ч нэхэмжлэгч тал баримтаар нотолж чадаагүй болно. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тал хариуцагчаас шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг КТПН-ыг угсрах, тээвэрлэхэд зарцуулсан худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа төлбөр гэж маргаж байх боловч үнэн хэрэгтээ энэ нь талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр үгүйсгэгдэж байгаа ба гэрээний 2.1-2.4-т ...худалдагч нь биет байдлын болон ажиллагааны доголдолгүй КТПН, трансформаторыг худалдан авагчийн заасан талбайд хүлээлгэн өгч суурилуулан хэвийн ямар нэгэн доголдолгүй ажиллаж байгааг шалгуулан хүлээлгэн өгөх гэж зааснаас үзэхэд уг үүрэг нь анхнаасаа хууль болон гэрээгээрээ нэхэмжлэгч талын үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлсэн явдалдаа дахин төлбөр нэхэж байгааг шүүх анхаарч үзсэнгүй, мөн энэ тал дээр үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

4.2. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч *******.*******оос гэрээний үлдэгдэл төлбөрт 7,100,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид 7,100,000 төгрөгийн өглөгтэй байсан, дээрх 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь уг гэрээний үүрэгт хамааралгүй болох нь нотлогдож байна хэмээн талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг шийдвэрийнхээ гол үндэслэлийг болгожээ.

Гэтэл дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойшхи цаг хугацаанд гэрээний талууд тооцоо нийлж шинээр үйлдсэн баримт огт биш, өөрөөр хэлбэл 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулагдахад гэрээний хавсралтаар хамт нэг цаг хугацаанд үйлдсэн баримт бичиг бөгөөд энэ ч утгаараа дээрх баримтад тухайлсан огноо тавигдаагүй билээ.

Тухайн баримтад "... 2020.11.02-ны өдрөөс 2020.11.12-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нийлж үзэхэд 7,100,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав... хэмээн бичигдсэн нь гэрээ байгуулсан өдөр худалдан авагч *******.******* нь урьдчилгаа 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр нь 7,100,000 төгрөг үлдсэн, энэ төлбөрөө гэрээний 3.1-д ...бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс 10 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг төлнө гэж заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс хойш 10 хоногийн хугацаагаа нэмж тооцон 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд 7,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй, уг төлбөрөө 10 хоногийн хугацаандаа төлнө гэснийг баталгаажуулсан юм.

Уг баримт бичгийг гэрээ байгуулсан өдөр хамт үйлдсэн талаараа хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг, энэ талаар шүүгч зохигч талуудаас тодруулж асуухад хэн аль нь гэрээ байгуулсан өдрөө гэрээний хавсралтаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад шүүхийн зүгээс хариуцагчийг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснээс хойш буюу гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд тооцоо нийлж баримт үйлдсэн мэтээр зохигчдын хүлээн зөвшөөрсөн маргаагүй асуудал дээр хөндлөнгөөс өрөөсгөл дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Мөн хариуцагч *******.******* нь ******* ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл 2,100,000 төгрөгт ******* ХХК-ийн захиралтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хуучин, ажиллаж байсан 2011 онд 10 сая төгрөгөөр худалдан авч байсан трансформатороо хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь уг хуучин трансформаторыг хэвийн ажиллагаатай байсан, мөн 2,100,000 төгрөгт тооцож авсан асуудал дээр маргадаггүй, гагцхүү уг трансформаторыг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт бус *******.*******той амаар байгуулсан хэлцлийнхээ төлбөрт л тооцож авсан хэмээн тайлбарладаг.

Ийнхүү тайлбарлаж байгаа нь тухайн хуучин трансформаторыг ямар нэг гэрээний төлбөрт авснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл бөгөөд уг асуудлыг гэрчийн мэдүүлгээр ч мөн адил нотолсоор байхад анхан шатны шүүх ...хариуцагч тал өөр нотлох баримт гаргаж өгөөгүй хэмээн дүгнэж, уг төлбөрийг ямар үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцоогүй, эсхүл ямар үндэслэлээр нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа амаар тохиролцсон гэх хэлцлийн төлбөрт шилжүүлсэн байна гэж үзэж байгаадаа тодорхой дүгнэлт өгөөгүй, хариуцагч тал энэ талаар тодорхой хэмжээнд нотолсоор байтал ямар ч нотлоогүй нэхэмжлэгч талын үгээр шийдвэрлэсэн.

*******ээрх нөхцөл байдлуудаас харахад хариуцагч *******.******* нь ******* ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн Ш.Мөнхбатын мэдүүлэг, нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр бүрэн нотлогдсоор байтал анхан шатны шүүх эдгээр асуудал дээр огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн, хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэлгүй хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******.******* гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. *******авж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай компани трансформатор, түүний гадуур байдаг КТПН гэх дөрвөлжин станцыг үйлдвэрлэдэг. Хариуцагч нь манай дэлгүүр дээрээс КТПН трансформаторыг 6,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 14 хоногийн дотор төлнө гэж зээлээр худалдаж авсан. Трансформатор, КТПН холбох, залгах зэрэг угсралтын бүх ажлыг хийлгүүлэхээр болж ажлын хөлсийг 5,000,000 төгрөгөөр тохирсон. Хариуцагч 5,000,000 төгрөгийг угсралтын ажлын хөлс болон хэмжилт гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн.

5.2. Үлдэгдэл 7,000,000 төгрөгөө өгөхгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Сүүлд ажил хийлгүүлсэн 5,000,000 төгрөгийг КТПН, трансформаторын төлсөндөө авчих гэх болсон. Хариуцагч нийт 2 удаа мөнгө шилжүүлсэн бөгөөд эхнийх нь КТПН, трансформаторын урьдчилгаа гэх утгатай, сүүлд надаар тог залгуулсан ажлын хөлсөнд 5,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр хэмжилт, угсралтын үнэ гэж бичсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. *******авж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******.*******ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,100,000 төгрөг, алданги 3,550,000 төгрөг, нийт 10,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ХХК, *******.******* нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч ******* ХХК нь 250 кВа КТПН дэд өртөө болон 250/10/0,4 кВа трансформаторыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч *******.******* нь үнэ 12,950,000 төгрөг, краны хөлс 150,000 төгрөг, нийт 13,100,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Гэрээний дагуу худалдагчаас 250 кВа КТПН дэд өртөө болон трансформаторыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа 6,000,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

5. *******ээрх гэрээний 1.1 дэх заалтад үлдэгдэл төлбөр 6,950,000 төгрөг, краны хөлс 150,000 төгрөг, нийт 7,100,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлөхөөр тохирчээ.

5.1. Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгийг 250 кВа КТПН угсралт, хэмжилтийн үнэ гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байх ба уг төлбөрийг тус гэрээний үүрэгт тооцох эсэх талаар зохигч маргажээ.

5.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ...манай компаниас авсан тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэх, газар шорооны ажил зэрэг угсралтын ажлыг 5,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон..., ...манайх 7 хоног ажилласан ажлын хөлс нь 7,000,000 төгрөг юм... гэж, хариуцагчийн хариу тайлбарт ...хуурай салгуурыг шон дээр угсрах, кабель үзүүрлэх, хэмжилт хийх ажлын хөлсөнд 2,000,000 төгрөгийг тооцож урьдчилж төлсөн... гэж тус тус дурдсан, мөн хариуцагч талын харуул хамгаалалтын ажилтан болох гэрч Ш.Мөнхбатын мэдүүлэгт ... нэхэмжлэгчийн ажилтнууд 7 хоног ажилласан гэдгийг мэдэж байгаа...Мэргэжлийн бус учраас бид хийгээгүй... гэж мэдүүлснийг харьцуулбал, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа дэд өртөө болон трансформаторыг угсрах, суурилуулахтай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй. Уг ажил нь худалдах, худалдан авах гэрээний 2.2 дахь заалтад заасан гэрээний зүйлийг суурилуулж, хэвийн доголдолгүй ажиллаж байгааг үзүүлэн шалгуулах худалдагчийн үүрэгт хамаараагүй болох нь эдгээр баримтаар нотлогдсон байна.

5.3. Иймээс хариуцагч нь дээрх 5,000,000 төгрөгийг угсралт, хэмжилтийн үнэ гэсэн утгаар төлсөн, мөн худалдан авсан тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг тодорхой хөлстэйгөөр нэхэмжлэгчээр гүйцэтгүүлэхээр тохиролцсон болохыг үгүйсгээгүй тул уг төлбөрийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

5.4. Мөн хариуцагч нь хуучин ашиглаж байсан 10 кВ-н (63 кВа) дэд станцыг дагалдах бүх тоноглолын хамт 4,100,000 төгрөгөөр тооцож, үүнээс 2,100,000 төгрөгийг КТПН дэд станцын үлдэгдэл төлбөрт тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж татгалзсан нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Учир нь гэрч Ш.Мөнхбат хуучин трансформаторыг худалдагч талын 3 ажилтан ачиж авч явсан талаар мэдүүлсэн, хэрэгт энэ талаарх фото зургууд авагдсан хэдий ч КТПН дэд өртөө болон трансформаторын үнэд 2,100,000 төгрөгөөр тооцсоныг нотолж чадаагүй байна.

5.5. Талууд тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг гэрээ байгуулагдсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөг төлөгдсөний дараа үйлдсэн талаар маргаагүй тул уг баримт нь маргаж буй нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой баримт гэж үнэлэгдэхгүй.

Харин баримт үйлдэгдсэн цаг хугацааг шүүх зөв дүгнээгүй гэж хариуцагчийн гомдолд дурдсан нь үндэслэлтэй, тодруулбал хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид 7,100,000 төгрөгийн өглөгтэй байсан гэж шүүх дүгнэсэн нь буруу боловч уг дүгнэлт шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлтийг залруулна.

5.6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 7,100,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хариуцагчийн гаргасан шүүх нотлох баримтыг бодитой үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр түүнээс алданги 3,550,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх гэрээний үүрэг, хариуцлагын талаарх 3.3, 4.2 дахь заалтуудыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй гэх агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөхгүй орхив.

 

7. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг бүрэн тусгаагүй, алдангийн шаардлагад хамаарах мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байх тул уг алдааг залруулсан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/00404 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ  *******.Ц*******ГТСАЙХАН

ШҮҮГЧИ*******  Э.ЭНЭБИШ

*******.З*******ЛЗАЯА