Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 213/МА2016/00001

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй, Цаст Алтайн жинжид ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн шүүх  хуралдааныг  шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр,   Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Ховд  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  5  дугаар сарын 23-ний  өдрийн 248  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч  ******* овогтой *******ийн нэхэмжлэлтэй   

Хариуцагч ******* ХХК-ний захирал *******д  холбогдох 

******* ХХК-ний захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай  гомдлын шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн  2016 оны 7  дугаар сарын 4-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Чулуунчимэг  нар   оролцов. 

Нэхэмжлэгч *******гийн  *******өөс шүүхэд гаргасан гомдлын шаардлага нь:

******* ХХК нь 2010 оны 10 сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр *******, *******, *******, , *******, Н.*******, С.*******, , нарын хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн эрх, үүрэг үүссэн юм.

Манай компанийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлээр  Цаст Алтайн Жинчид ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этээд нь үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ******* юм.   Хууль зүйн үүднээс авч үзвэл албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал *******гийн үйл ажиллагаа, түүний гарын үсэг зурсан гэрээ хэлцлийг хууль ёсны гэж үзнэ.

Би Цаст-Алтайн жинчид ХХК-нд ТУЗ-ийн дарга хийдэг.   *******  ХХК-нд ******* гэдэг захирал огт байдаггүй.  Иймд Ховд аймгийн Цаст-Алтайн жинчид  ХХК-ний захирлаар огт ажилладаггүй,  *******  ХХК-ний тамга тэмдэгийг хууль бусаар ашиглаад  өөрөө өөрийгөө захирал гээд томилчихсон *******гийн хууль бус 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай ажлаас чөлөөх тушаалыг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгч Н.*******өөс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би *******г захирал биш гэж үзсэн учраас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргасан.  Манай компанид ******* гэсэн захирал байдаггүй.  Би гүйцэтгэх захирал ******* гэдэг хүнтэй гэрээ байгуулж, гарын үсэг зураагүй. Харин ******* нь 2014 онд ******* ХХК-ийн ТУЗ-ын дарга хийж байх үед хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь үнэн. Би өөрөө Цаст Алтайн Жинчид ХХК-ийн ТУЗ-ын дарга хийдэг тул өөртэйгөө гэрээ байгуулна гэж байхгүй байх. Цаст Алтайн Жинчид ХХКомпани нь 2010 онд 9 хувьцаа эзэмшигчтэйгээр анх байгуулагдсан.  Одоо  2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Цаст-Алтайн Жинчид  ХХК нь ХХК-тай Хөшөөтийн нүүрс тээвэрлэх гэрээг  2011 оноос хойш байгуулан хамтран ажиллаж ирсэн ба уг гэрээнд Цаст-Алтайн Жинчид ХХК-ийг  төлөөлөн 2011 онд *******, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний  2014 тоот  нүүрс тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх гэрээг  ******* би төлөөлөн хийсэн байдаг.

Уг гэрээгээр ХХК-ийн өмчлөлийн нийт 15 авто машиныг манай компани нь гэрээгээр авч ажил үйлчилгээ явуулж байгаа. Үүнийг нэр бүхий 15 жолоочид эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ мөн хөдөлмөрийн гэрээгээр хариуцуулж өгсөн байдаг.

Н.******* нь удаа дараа компаний дотоод дүрэм, журамыг зөрчиж хариуцуулсан эд хөрөнгөндөө гэмтэл учруулж дураараа авирласан учир арга буюу Н.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж авто машиныг хураан авахаас аргагүй байдал үүссэн гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал *******  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

ХХК-иас ******* ХХК -ийн түрээсээр авсан 15 автомашиныг хөдөлмөрийн гэрээгээр 15 жолоочид хариуцуулан өгөх үүрэг надад байсан. Үүний дагуу Н.*******д 57-66 улсын дугаартай автомашин хүлээлгэн өгсөн.  Тухайн автомашин нь гэрээнд заагдсан тусгай маршруттай байгаа. Н.******* нь алдаа гаргаж осолд орж болно, осол болсон газраа зогсож байгаад ХХК-ийн тээврийн албыг дуудаад эхний ээлжинд даатгалд хамруулах нөхцөл боломж нь байсан. Гэтэл ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр маршрут зөрчиж Ховд аймгийн төврүү орж ирээд 20 хоног засвар хийсэн байдаг юм.   Бусдын өмчлөлийн машиныг цааш нь зарж борлуулсан байж болзошгүй учраас Н.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэл болсон.   Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 тоот  *******  ХХКомпаний захирал *******гийн  “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн захирал *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн 477 дугаар захирамжийн  хуулиар тогтоосон хүчинтэй болох хугацаа 2016 оны 03 дугаар сарын 06-ны ням гарагт дууссан байна.  Гомдол гаргах хугацааг хуульд зааснаас 3 хоног өнгөрсөний дараа  гомдол, хүсэлтийг шүүгч Ц.Оюун-Эрдэнэд гаргасныг 2016 оны 03 дугаар сарын 16-нд 10 хоногийн дараа гомдол гаргах хугацааг нөхөн сэргээж, ИХШХШ тухай хуулиар тогтоосон журамаас гадуур Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай, эсвэл болгоомжгүй үйлдлээр зөрчлөө.

Анхан шатны шүүх гэрчийн нотлох баримтыг,  ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэсэн зарчимыг зөрчсөн байна.  Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж чадахгүй алдаатай үнэлсэн.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан баримт болгоныг ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т  шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан. Гэтэл ******* ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирал гэж шүүх шүүхийн шийдвэрт үндэслэсэн нь алдаатай үндэслэлгүй байна.  Сум дундын шүүхийн 00248 дугаар шийдвэр нь  анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гараагүй нь нотлогдож байх тул Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны 153/ШШ2016/00248 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.   Тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны явцад уг битүүмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрээ уншиж сонсгосон боловч, шийдвэрийг бичиж гаргахдаа энэ талаар шүүхийн шийдвэртээ бичээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, ИХШХШ тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт  заалтыг ноцтой зөрчсөн  гэж үзэж  гомдол гаргаж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар нэхэмжлэлийг шүүгчид хуваарилсан 2015 оны 11 дүгээр сарын 9-ний  өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг захирамж гарган томилох байтал 2016 оны 2 дугаар сарын 23-ний өдөр /хх-ийн 81 дүгээр тал/  шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан нь шүүгч томилогдоогүй байж хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, шүүгч Д.Көбешийг  тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон талаар хэрэгт баримт байхгүй байхад ерөнхий шүүгчийн захирамжийг гаргасан зэрэг нь зөрчилтэй болжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулах, дутуу шийдвэрлэх зэрэг зөрчлүүдийг гаргасан байна.  Тухайлбал /хх-ийн 101 дүгээр тал/ нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас  “..Н.*******ийн Хаан банкны дансны хуулга нь хувийн нууцад хамаарах тул  буцааж өгнө үү..”   гэсэн хүсэлт ирүүлсэн байхад энэ хүсэлтийг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан. Мөн /хх-ийн 100 дугаар тал/  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас ******* ХХК-ийн  хувьцаа эзэмшигч С.*******, ******* нарыг шүүх хуралдаанд  гэрчээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байхад 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00475 дугаар шүүгчийн  захирамжаар шүүх хуралдаанд гэрчээр С.*******ийг оролцуулах хүсэлтийг хангаж *******г гэрчээр оролцуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас шүүх хуралдаанд  гэрчээр *******г  оролцуулах хүсэлтийг дахин  гаргасан.

Шүүх 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал,  хариуцагч *******,түүний өмгөөлөгч ******* болон  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нарыг  оролцуулан  2 удаа шүүх хуралдаан хийсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлүүд  байхгүй   /хх-ийн 102-105 дугаар тал/ зөвхөн  153/Ш32016/00475,  153/Ш32016/00476 дугаартай шүүгчийн захирамжуудыг гаргасан боловч тухайн захирамжуудыг хэргийн оролцогч нарт гардуулаагүй байгаа нь   ИХШХШТухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны журмыг ноцтой зөрчсөн алдаа болжээ.

Тухайлбал 153/Ш320/00476 дугаартай  шүүгчийн захирамжинд хариуцагчийн өмгөөлөгч *******  “..Ж.Серикболын гаргасан өргөдлийн дагуу хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан..”  гэж дүгнээд   хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь  шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдахгүй байна. 

Мөн /хх-ийн 90 дүгээр тал/  нэхэмжлэгч Н.*******өөс хариуцагчийг жинхэнэ хариуцагч биш гэж үзэж  хариуцагчийг  солих хүсэлтийг шүүхэд  гаргасан байхад энэ хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан мөртлөө  /хх-ийн 104 дүгээр тал/ 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааны 153/Ш320/00476 дугаар шүүгчийн захирамжинд  нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Ж.Энхжаргалаас “..хариуцагчийг солих хүсэлтээсээ  татгалзаж байна..”  гэсэн боловч энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдахгүй байгаа нь хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт тодорхойгүй бөгөөд  нэхэмжлэгч Н.*******өөс  гаргасан хүсэлтийг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр болжээ.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  2 дугаар сарын 25-ний өдрийн 153/Ш32016/00477 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  байна.

Зохигчид захирамжинд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй,  энэ хугацаа  2016 оны 3 дугаар сарын 6 ны  өдөр дуусаж байгаа бөгөөд шүүх гомдлыг  2016 оны 3 дугаар сарын 14 ний өдөр  хүлээн  авсан мөртлөө хүндэтгэн үзэх шалтгаан тодорхойгүй байхад шүүх 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 153/Ш32016/00622 дугаар захирамжаар гомдол гаргах хугацааг сэргээсэн, мөн захирамжийг хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй, гардуулаагүй зэрэг нь зөрчилтэй болжээ.

2016 оны 5 дугаар сарын 23-ны  өдрийн 248 дугаар шийдвэртэй  анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс машин битүүмжилсэн, шүүхээс гарах  шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэвээр үлдээх хүсэлт гаргасан, хариуцагч талын өмгөөлөгчөөс шүүхээс гарах  шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгуулах хүсэлт тус тус гаргасан байхад  шүүх шийдвэр гаргахдаа  зохигч талуудаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн  хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж,  шүүх хуралдаанд оролцогчийн  хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх эрхийг хангаагүй байна гэж үзлээ.   

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  төгрөгийг хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурьдсан Н.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 477 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн гомдлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжгүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д  заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Ховд  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны  5  дугаар сарын 23-ны  өдрийн 248  дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн  шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ   

                               Г.УЛАМБАЯР