Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 4494

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 39-548 тоотод оршин суух, Тойн овогт Пэрэнлэйсамбуугийн Буянхишиг /РД:УЮ73021326/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 106 байрны 149 тоотод оршин суух, Хотгойд овогт Баатарын Бямбажав /РД:ЧД76072415/-т холбогдох 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,057,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Буянхишиг миний бик Б.Бямбажавын хүсэлтээр 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд Б.Бямбажаваас зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Б.Бямбажаваас үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 450,000 төгрөг, алданги 107,250 төгрөг нийт 2,057,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2016 оны 6 дугаар сарын 28ны өдөр  эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, уг гэрээнд нэхэмжлэгч П.Буянхишигийн нэхэмжилсэн 2,057,250 төгрөгийг хариуцагч Б.Бямбажав 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,057,250 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  зохигч  эвлэрч, харилцан тохиролцжээ.

                                                                                                                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  П.Буянхишиг нь хариуцагч Б.Бямбажавт холбогдуулан 2,057,250 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  П.Буянхишигийн нэхэмжилсэн 2,057,250 төгрөгийг хариуцагч Б.Бямбажав нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,057,250 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрсэн нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:         

1. Нэхэмжлэгч П.Буянхишигийн нэхэмжилсэн 2,057,250 төгрөгийг хариуцагч Б.Бямбажав нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,057,250 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар П.Буянхишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 34,350 төгрөгийг, хариуцагч Б.Бямбажаваас 34,350 төгрөгийг тус тус гаргуулж .Буянхишигт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА