Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 4801

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 8 дугаар байр, 5 тоотод оршин суух, Номгон овогт Төмөрийн Номин, /РД:ХЕ88011801/-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 8 дугаар байр, 88 тоотод оршин суух, Монгол овогт Энхтөгсийн Ундрахбаяр, /РД:УО86081534/-т холбогдох,

          Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Номин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхагвадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Т.Номин нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Номин миний бие нь 2007 онд Э.Ундрахбаяртай танилцаж, 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүү У.Норовсамбуу төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2009 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү Ц.Норовсамбуу миний асрамжид өсч торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Хүү Ц.Норовсамбууд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Э.Ундрахбаяраас шүүхэд гаргасан тайлбар болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Номин, Э.Ундрахбаяр нар нь 2007 онд танилцаж, хүүхдээ төрснөөс хойш 2008 онд ОХУ-д жил гаран амьдарсан. Монголд 2-3 жил хамт амьдарсан. Эхнэрийнх нь  хэлсэнчлэн компьютерийн ард шөнийг өнгөрөөдөг байсан гэдэг нь үнэн. Харин хүүхдээ хамт байх хугацаандаа хардаг байсан. Тэдний салах болсон шалтгаан нь хоорондоо ойлголцоогүйгээс үүдэлтэй. Хүү У.Норовсамбууг эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

        Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч  Т.Номин нь хариуцагч Э.Ундрахбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           Т.Номин, Э.Ундрахбаяр нар 2007 онд танилцаж, 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүү У.Норовсамбууг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 5 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд  “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч  талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгожээ.

             Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

              Хүү У.Норовсамбуу одоо 8 настай байх ба  эх Т.Номингийн хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүү У.Норовсамбууг эх Т.Номингийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

          Хариуцагч Э.Ундрахбаяр нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул  эцэг Э.Ундрахбаяраас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  хүү У.Норовсамбууг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

             Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

         Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:  

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Номгон овогт Төмөрийн Номин, /РД:ХЕ88011801/, Монгол овогт Энхтөгсийн Ундрахбаяр, /РД:УО86081534/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү У.Норовсамбууг эх Т.Номингийн асрамжид үлдээсүгэй.

         3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү У.Норовсамбууг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Ундрахбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

         4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ундрахбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Номинд олгосугай. 

           5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

           6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй  гэснийг дурдсугай.

       7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА