| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0065/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/65 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы *******ид холбогдох эрүүгийн 36000000063 дугаартай, 17/20/0065/Э/ индекстэй хэргийг 20 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч 20 оны 04 сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд найрамдах Казакстан улсын иргэн, оны 0 сарын 1-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, слесарь мэргэжилтэй, “ ” ХХК-д шугам сүлжээний слесарь ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын, багийн дүгээр гудамжны тоотод оршин суух, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 360000 төгрөг, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх ************** дугаарын регистртэй, *******-******* дугаарын паспорттой, ******* овогт *******ы *******.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Наран төвийн гадна талбайд 20 оны сарын 06-ны өдөр иргэн Ш.Боронбайтай маргалдаж түүний толгойн тус газар нь цохиж , эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, 76 оны 02 сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ ” ХХК-д шугам сүлжээний слесарь ажилтай ************** дугаарын регистртэй / овогт ийн гийн өгсөн...20 оны сарын 06-ны өдөр Манай байгууллага Мартын 0-ны баярыг “Наран” төвд тэмдэглэсэн.Тэгээд манай ажлын Д.******* өөр ширээнд сууж байгаад манай ширээн дээр ирээд миний хажууд суусан. Архи хийж өгсөн зүгээр гээд сууж байгаад гэнэт надруу хараад миний толгойруу гараараа нэг удаа цохисон. Чи яаж байна гэсэн чинь чи муу зүүн хаалганд атаман байсан уу гээд дахиад нэг удаа цохисон. Би хариу нэг удаа цохисон. Тэгээд миний хажуу талд байсан хүн боль гэсэн чинь Д.******* босоод явсан. Удалгүй 30 минутын дараа “Наран” төвийн 00-ийн өрөөнд намайг дуудаад цохисон. Бид 2 зодолдоод барилцаад явсан.Тэгээд Д.*******ийн дүү ирээд бид 2-ыг чирээд аваад гарсан. Бид 2 гараад гадна талд бас зодолдсон. Д.******* карманаасаа нэг төмөр гаргаж ирээд намайг цохиж Д.*******ийн дүү нь намайг татаад унагаасан. Хүмүүс ирээд бид 2-ыг салгасан чинь дүүтэйгээ хамт яваад өгсөн. Тэгээд би цагдаад ирж мэдүүлсэн чинь цагдаа нар Д.*******ийг гэрээс нь очоод яваад явсан..." гэх мэдүүлэг /хх- ийн 7,14-15-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Отгонбаярын гэрчээр өгсөн...20 оны сарын 06-ны өдөр манай байгууллага эмэгтэйчүүдээ хүлээж аваад 1 цагаас 22 цагийн хооронд үргэлжилсэн. Ш. бид 2 нэг хундага архи уучихаад хамт сууж байгаад би Д.*******ийг дуудаад 3-уулаа нэг тулгачихъя нааш суучих гээд дуудаад ширээн дээрээ суулгасан. Бид хэд юм ярьж сууж байсан чинь Д.******* гийн толгойг илээд толгойнд нь 2 хүрсэн чинь Ш. Д.*******ийг цохисон. Тэгээд Д.*******ийн хамарнаас нь цус гоожоод байхаар нь сальфетка авч ирж арчаад усаар угаалгаж өгсөн. Би та 2 ингэж болохгүй, одоо больцгоо гэж хэлээд 2 тийш салгачихаад би босоод явсан. Нэг харсан чинь 2-уулаа ширээн дээр юм яриад сууж байсан. Манай ажлынхан гадна зодолдсон юм шиг байна лээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 16-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Хуатбекийн гэрчээр өгсөн...20 оны сарын 06-ны орой 17 цагийн үед манай байгууллага эмэгтэйчүүдийн баярыг “Наран” төвд тэмдэглэж байсан. Би ажил гараад 20 цагийн үед хоцорч очсон. Очиход ерөнхийдөө хүмүүс бүгд архи уугаад халамцуухан болцгоосон байсан. Тэгсэн гадаа манай ах Д.******* Ш. 2 маргалдаад зодолдох гэж байгааг мэдээд “Наран” төвөөс гарахад Д.*******, Ш. 2 барилцаж аваад нэг нэгнээ цохиод Д.******* Ш.г цохиж унагаагаад дээрээс нь өшиглөхөөр нь Д.******* ахын араас нь очоод татаж салгаад аваад явсан. Ш. ах тэндээ үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1 дугаар хуудас/,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 20 оны дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаартай “...Ш.гийн биед гэмтэл тогтоогдлоо. Ш.гийн биед зүүн нүдний доод зовхины , баруун хэсэгт 1х0.1 см шарх, доод уруулын зүүн дотор хэсэгт язарсан шарх, доод эрүүний зүүн талын 3 дугаар шүд буйлны түвшин хэсгийн хугарал, зүүн талын дээд болон доод зовхинуудын зөөлөн эдийн няцрал баруун нүдний доод зовхинд 0,х0,6 см зулгаралт баруун нүдний доод зовхи болон хамар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Ш.гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ш.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 20 оны дугаар сарын -ний өдрийн 117 дугаартай Д.*******ийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт/хх-ийн 27-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн үед 20 оны сарын 06-ны өдрийн 17 цагийн үед манай байгууллага “Наран” төвд эмэгтэйчүүдээ хүлээн авсан юм. Тэгээд цайллага дээр Ш. ах бид 2 архи уусан байсан ба С.Отгонбаяр намайг дуудахаар нь очиход Ш. ах сууж байсан. Ш. ах архи хундаганд хийж надад өгөөд С.Отгонбаяр Ш. бид 3 тулгаж уугаад ширээн дээр Ш. ахын хажууд сууж байгаад толгойг нь 2 удаа илэхэд Ш. ах намайг гараа тат гэж хэлэхийг сонсоогүй тул уурлаж Ш. ах баруун гараараа миний хамар руу 1 удаа цохиод хамраас цус гараад тонгойгоод цус тогтохгүй болохоор нь 00-ийн өрөө орж цусаа угаагаад зогсож байтал Ш. ах орж ирээд заамдаж барьж аваад цамцнаас татаад манай ажлын хүмүүс бид 2-ыг салгаад бид 2 тэгээд “Наран” төвөөс гарсан. “Наран” төвийн гадаа гараад дотор болсон маргаан үргэлжилж би Ш. ахын нүүр лүү 2 удаа баруун гараараа цохиж тонгойхоор нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж унагаахад хажууд байсан манай дүү Д.Хуатбек намайг салгаад аваад явсан. Ш. ах тэндээ үлдсэн. Би Ш.д учирсан хохирол болох 400000 төгрөгийг төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг / зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь 20 оны сарын 06- ны өдөр дөл ХХК-ний ажилчдын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран төвд эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх арга хэмжээнд оролцож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Наран” төвийн гадна талбайд 20 оны иргэн Ш.Боронбайтай маргалдаж түүний толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал, бодит байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Д.*******ийн дээрхи үйлдлийн улмаас хохирогч Ш.гийн биед зүүн нүдний доод зовхины , баруун хэсэгт 1х0,1 см шарх, доод уруулын зүүн дотор хэсэгт язарсан шарх , доод эрүүний зүүн талын 3 дугаар шүд буйлны түвшин хэсгийн хугарал , зүүн талын дээд болон доод зовхинуудын зөөлөн эдийн няцрал баруун нүдний доод зовхинд 0,х0,6 см зулгаралт баруун гүднйи доод зовхи болон хамар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл гэх хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 102 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтлийг шүүгдэгч Д.******* учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэрч С.Отгонбаяр, Д.Хуатбек нарын мэдүүлэг болон хохирогч Ш.гийн биед зүүн нүдний доод зовхины , баруун хэсэгт 1х0,1 см шарх, доод уруулын зүүн дотор хэсэгт язарсан шарх , доод эрүүний зүүн талын 3 дугаар шүд буйлны түвшин хэсгийн хугарал , зүүн талын дээд болон доод зовхинуудын зөөлөн эдийн няцрал баруун нүдний доод зовхинд 0,х0,6 см зулгаралт баруун нүдний доод зовхи болон хамар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан эмчилгээний зардалд 400000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан 400000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Иймд шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Наран төвийн гадна талбайд 20 оны сарын 06-ны өдөр иргэн Ш.Боронбайтай маргалдаж түүний толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Шүүгдэгч Д.******* нь хохирогчид төлөх хохиролыг бүрэн барагдуулсан, улмаар ямар нэгэн санал хүсэлт, гомдолгүй...талаараа хэргийн дүгээр хуудаст яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, хохирогч Ш. нь эмчилгээний зардалд 400000 төгрөг авсан талаараа хэргийн 55 дугаар хуудсанд хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Д.*******ийг хохирогчид хохиролд тооцож 400000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 3 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Амангүлийн...Д.******* нь манай төрсөн эгчийн хүүхэд. Д.******* нь 2004 онд БНКазакстан улс руу шилжиж яваад тэн ажиллаж амьдарч байтал 2013 онд аавынх бие муудаж, Монгол улсад ирээд түүнээс хойш эндээ ажиллаж амьдарч байна. Д.******* нь бусадтай хэвийн найрсаг харьцаатай, хүнд тусархуу, цагаан цайлган зантай, ар гэрийн амьдралын хувьд хүрэлцээ боломжийн биш, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг , гэрч К.Нургүлийн... Манай нөхөр Д.******* нь ажилч хичээнгүй, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, даруу төлөв үнэнч шударга зантай. Сургуульд суугаагүй, аавыгаа дагаж слесарьчийн мэргэжил эзэмшсэн. Бид Казакстан улсад ажиллаж амьдарч байгаад 2013 онд аавын бие өвдөөд ирсэн. Аав нь нас барж дараа нь эхийгээ асраад буцаж явж чадаагүй. Монгол улсын иргэншлээ сэргээлэхээр бичиг баримтаа өгсөн байгаа. Ээжийн хамт амьдардаг, өөрт ногдох хөрөнгө муутай. Д.******* ганцаараа ажил хийдэг. Би хүүхдүүд бага тул ажил эрхэлж чадахгүй байгаа. Д.******* нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Ш.Боронбайд учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Д.*******ийг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний, дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.******* нь бичиг үсэг мэдэхгүй учир өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 400000 төгрөгийн хохиролыг төлсөн. Прокурорын санал болгосон дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч, 1 сарын хугацаанд төлнө гэв.
Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 сарын хугацаанд төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 36000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 400000 төгрөгийг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.*******ийн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ид оногдуулсан дөрвөн зуун жаран мянган төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******ид тайлбарласугай.
5.Эрүүгийн 36000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх 400000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Д.*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА