Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00556

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 20 210/МА2024/00556

 

 

 

******* ******* ******* ******* ******* *******

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа *******лж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/03695 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХК-д холбогдох

л хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* даргын 2014 оны А/414 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, Цэргийн хотхон орон сууцны хороолол орчмын ХЕТ-2013-8 багцын "Б" хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр баталсан. ******* ******* даргын 2015 оны А/699 дүгээр захирамж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн дагуу 26.6 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ******* ******* ХК шалгарсан.

1.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2015/393 дугаар актаар төслийн хүрээнд баригдсан 262 айлын орон сууцыг хүлээн авч ашиглалтад оруулсан. ******* ******* ХК нь төслийн байршилд 2 блок орон сууц ашиглалтад оруулсан боловч гурван талт гэрээ байгуулсан 62 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

1.3. Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол, Толгойт гудамж, 106 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэгдсэн, 7,718.51 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 102 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн 000466623 дугаар гэрчилгээтэй, 8,507.71 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус Төрийн банктай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-18 дугаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалуулсан байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол дээрх барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн ******* өнөөдрийг хүртэл зээлээ барагдуулаагүйн улмаас гурван талт гэрээ байгуулсан иргэд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадахгүй эрхийн зөрчил үүссэн.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 5.1.3, 5.1.5 дахь заалтыг үндэслэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 2.1, 2.3.2, 4.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлж, гурван талт гэрээ байгуулсан иргэдийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг банкны барьцаанаас чөлөөлж, гаргаж өгөхийг ******* ******* ХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлд дурдагдаж буй нэр бүхий иргэдийн орон сууц нь Төрийн банк ХК-ийн зээлийн барьцаанд байгаа ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин Төрийн банк ХК-тай зээлийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байгаа гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банк ХК-ийн тайлбарын агуулга:

Хариуцагч ******* ******* ХК-ийг дэмжиж оролцож байна. Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* капитал ХХК, ******* ******* ХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаар шийдвэр, ******* Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00862 дугаар магадлалаар шийдвэрлэсэн гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч иргэдийн хооронд байгуулсан хоёр талт гэрээг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дүгээр хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэнтэй маргахгүй. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ******* ******* *******, төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХК, газар, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч иргэнтэй байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг Иргэний хуульд заасан гэрээний харилцаа үүссэн эсэх талаар дүгнээгүй орхигдуулсан.

5.2. ******* ******* *******, төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХК, газар, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч иргэнтэй байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ нь Иргэний хуулиар шууд нэрлэн заагаагүй ч гэрээний үндсэн шинжийг агуулсан тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ эдэлж чадахгүй хохирч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 241 дүгээр зүйлийн 241.1, 241.7, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 5.1.3, 5.1.5 дахь заалтыг үндэслэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, гурван талт гэрээ байгуулсан 62 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* ******* ХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Иймд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримт дутуу үнэлсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Гурван талт гэрээний оролцогчийн хувиар ******* ******* ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Шууд өмчлөх эрх үүсгэнэ гэхээс илүүтэй гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг шаардсан.

6.2. Анх гурван талт гэрээгээр ******* ******* даргын хүлээсэн үүрэг нь газар чөлөөлсөн 62 иргэний өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийлгэх үүрэгтэй хэдий ч үүргээ хэрэгжүүлэхгүй явснаас үүдэн 2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй 262 айлын орон сууц барьцаалагдсан. үнд газраа чөлөөлж өгсөн 62 айлын эрх ашиг хөндөгдөнө. ******* ******* *******ас улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийсэн бол Төрийн банк ХК-д бүхэлдээ барьцаалагдахгүйгээр 62 айлын газар чөлөөлөгдөж 200 айлын орон сууц банкинд барьцаалагдах үр дагавартай байсан. Гэвч ******* ******* *******ас дээрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн маргаан бүхий үр дагавар үүссэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банк ХК хариуцагчийн татгалзлыг дэмжиж тайлбар гаргасан байна.

3. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд 2014-2016 онуудад ******* ******* ******* болон төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХК, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч иргэдийн хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, мөн төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХК болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч иргэдийн хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ тус тус байгуулагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Дээрх гэрээнүүдийн зорилго, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсныг харьцуулж дүгнэхэд гурван талт гэрээгээр төсөл хэрэгжүүлэх үндэслэл, журамтай холбоотой нийтлэг харилцааг, харин хоёр талт гэрээгээр төсөл хэрэгжүүлэх тухайн талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхтэй холбоотой төсөл хэрэгжүүлэгч болон өмчлөгч, эзэмшигч иргэдийн хооронд үүсэх харилцааг тус тус зохицуулсан байна.

4.1. Эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан.

******* ******* ******* нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах нийтийн ашиг сонирхлын хүрээнд дээрх гурван талт гэрээг байгуулсан байх ба эдийн ба эдийн бус баялагтай холбоотой өөрийн эрх зөрчигдсөн агуулгаар нэхэмжлэл гаргаагүй байна.

4.2. үнээс гадна дээрх хуулийн 12.1.2-т зааснаар хуулиар эрх олгогдсон этгээд нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргаж болох боловч нэхэмжлэлд дурдагдсан 62 иргэнийг ******* ******* ******* төлөөлөх эрхтэй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй.

4.2.а. Талуудын байгуулсан гурван талт болон хоёр талт гэрээнүүд хоорондоо холбоотой хэдий ч өөр өөр харилцааг зохицуулсан ******* хоёр талт гэрээнд заасан газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх-тэй холбоотой асуудлаар шаардлага гаргах эрх бүхий этгээдэд ******* ******* ******* хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тухайн иргэн нь өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг ямар нөхцөл бүхий орон сууцаар солихоор төсөл хэрэгжүүлэгчтэй тохиролцсон, төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, улмаар иргэний эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн эсэхийг өөрөө тодорхойлох учиртай.

4.2.б. Нэхэмжлэгч нь гурван талт гэрээний 5.1.3, 5.1.5 дахь заалтад улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажилд болон төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсний дагуу нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх боловч нийтийн эрх зүйн хэм хэмжээний дагуу хяналт тавих үүрэг нь 62 иргэний өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг олгохгүй болно.

4.3. Түүнчлэн Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй ******* үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж заасан ба төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХК-аас иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн оронд шилжүүлэх орон сууцыг иргэний хамт өмчлөлдөө шилжүүлэн авах нийлмэл үүргийг ******* ******* ******* хүлээгээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ******* ******* ******* нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ эдэлж чадахгүй хохирч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 241 дүгээр зүйлийн 241.1, 241.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн гомдол үндэслэлгүй.

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэр бүхий 62 иргэнийг төлөөлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан гаргах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч талын үүргийг шаардаагүй тул шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримталсныг залруулна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/03695 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ******* зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ******* шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА