Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/63

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д  холбогдох, 178/018/0061/ инпекстэй,19360000000 дугаартай эрүүгийн хэргийг 019 оны 04 сарын 0-ны өдөр хүлээн авч, 019 оны 04 сарын 08- ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, оны 08 сарын 3-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс мянгад, боловсролгүй, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-8, эгч, дүү нарын хамт амьдрах, Баясгалант өндөр хөхий ХХК-д жолоочийн ажилтай, сарын өрхийн орлого 400000 төгрөг, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвайн -3 тоотод оршин суух,,  ял шийтгэлгүй  гэх ******* ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******              

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ж.******* нь 019 оны 0 сарын 19-ний орой  Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0 дугаар гуламж тоот хашаан дотор Пронтер маркын - ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг байрлуулахдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж байрлуулсны улмаас иргэн Ч.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0- хашаан дотор болсон байв.  Уг хашаан дотор урд зүг  рүү харсан хаалгатай цагаан өнгийн байшин байх бөгөөд уг байшингийн хаалганы өмнө тавьсан байсан тээврийн хэрэгсэл урагш гүйж хохирогчийг байшинтай хавсарч мөргөсөн гэж гэрч хэлэх бөгөөд гэрч Г.Бат- Оюунаар заалган үзлэгийг явуулав. Уг байшингийн өмнө тээврийг хэрэгсэл зогсож байсан гэх газрыг Б үсгээр тэмдэглэв. Уг тээврийн хэрэгсэл - ХОА урагш гүйж хохирогчийг мөргөсөн цэгийг А үсгээр тэмдэглэв. Үл хөдлөх цэгээр тухайн байшингийн зүүн урд өнцөгийг авав. Б цэгээс А цэг хүртэл 1 м 10 см, Б цэгээс байшингийн хана хүртэл м 1 см, А цэгээс байшингийн хана хүртэл 97 см, А цэгээс уг байшингийн хаалганы урд талын довжоо хүртэл 80 см байв. Үүгээр үзлэгийг дуусгав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 8-9 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0- тоотод оршин суух, онд төрсөн, 1 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй  ******* ******* дугаарын регистртэй /  ******* ******* овогт гийн ы  өгсөн...019 оны 0 сарын 19-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0- тоот хашаанд байх хадам ах Батмөнхийн гэрт байж байгаад нөхөр Г.Бат-Оюуны хамт 1 цагийн орчим Батмөнх ахынхаас гарсан. Бид хоёртой зөрөөд  Батмөнх ахынхруу түүний найз Ж.******* гэх ах орсон. Батмөнх ахын байшингийн үүдэнд ******* ах Пронтер маркын - ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ асаалттай орхисон байсан.Тухайн тээврийн хэрэгсэлийн урдуур  манай  нөхөр Г.Бат-Оюун өнгөрөөд  би араас нь явж байтал - ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт урагшаа өнхөрч ирээд миний хоёр өвдөгний дээд талаар мөргөж, байшин машин хоёрын дунд хавчуулагдсан. Тэгээд орилоод Ж.******* машинаа холдуулаад эмнэлэг дуудаж үзүүлэхэд хоёр хөл өвдөгний дээд талаар хугарсан байсан. Тухайн тээврийг хэрэгсэл дотор хүн байгаагүй. *******анхуй болсон үзэгдэх орчин муу байсан. Асаалттай байсан машин өнхөрч ирээд байшинтай нааж, машин байшин хоёрын дунд хавчуулагдсан. Тухайн үед манай нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Ж.******* надад учирсан хохирол 1000000 төгрөгийг төлж барагдуулсан.  Надад ямар нэгэн  санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/ хэргийн 4-5 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Г.Бат-Оюуны гэрчээр өгсөн...Би 019 оны 0 сарын 19-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0- тоот хашаанд байх ах Батмөнхийн гэрт байж байгаад гарсан. Тухайн үед бид хоёртой Батмөнх ахын найз Ж.******* зөрж орсон. Эхнэр бид хоёрыг Батмөнх ахын байшингаас гараад ирэхэд үүдэн дээр нь цэнхэр өнгийн - ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл асаалттай зогсож байсан. Би түрүүлээд тухайн тээврийн хэрэгсэлийн урдуур гартал миний ард явсан эхнэр Ч. орилхоор нь эргээд хартал тээврийн хэрэгсэл урагшаа гүйгээд эхнэр Ч.ыг байшинтай хавсарч зогссон байсан. Тэгтэл Ж.******* гүйж гарч ирээд тээврийн хэрэгсэлээ холдуулаад эхнэр Ч.ыг БЭОТ-д хүргэсэн. - ХОА улсын дугаартай тээврийг хэрэгсэлийг Ж.******* унаж Батмөнх ахынд ирээд эхнэр бид хоёртой зөрж Батмөнх ахынх руу орсон. Тухайн тээврийн хэрэгсэл байшин хоёрын зай нь нэг алд зайтай л байсан. Манай эхнэр Ч.ы хоёр хөл өвдөгнийхээ дээд хэсгээр хугараад хадуулсан. БЭОТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.  Тухайн үед айж сандараад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...гэх мэдүүлэг / хэргийн 8-9 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 019 оны 03 сарын -ний өдрийн 103 дугаартай...

Ч.ы биед гэмтэл тогтоогдлоо.

Ч.ы биед хоёр талын дунд чөмөгт ясны доод 1/3 хэсгийн сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

Ч.ы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

Ч.ы биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Ч.ы биед учирсан гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 35 дугаар хуудас/

                 Шинжээчийн 017 оны 03 сарын 6- ны өдрийн 07 дугаартай

            Жолооч Ж.*******гийн гаргасан дээрхи үйлдэл нь зам тээврийн осол биш байна.

            . Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан... зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ...

            3. Жолооч Ж.******* нь багийн 0- тоот хашаанд - ХОА улсын дугаартай “Бонго Пронтер” маркын тээврийн хэрэгсэлийг байрлуулахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-т заасан...Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийг хэрэгсэлээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийг хэрэгсэлд үлдээхийг хориглоно ... гэх заалтыг биелүүлээгүй байна... дүгнэлт / хэргийн дүгээр хуудас/

            Мөрдөн шалгах ажииллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******гийн өгсөн...Би 019 оны 0 сарын 19-ний орой 1 цагийн үед найз Батмөнхийн гэрт очиж   биеийн тамрын өмд цамц авах гэсэн юмаа. Тэгээд гэрийн гадна машинаа асаалттай орхиод гэрт орсон. Надтай зөрөөд Ч. нөхрийн хамт гарсан. Тэгээд цамцаа аваад гэрээс гарахад миний машин Ч.ыг байшинтай хавсарч мөргөсөн байсан. Тэгээд машиндаа суугаад ухараагаад бууж ирэхэд Ч. газар унасан байсан. Ч.ы хоёр хөл хугарсан байсан тул 103-д дуудлага өгөөд авчирсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл компаний машин байсан. Би өөрийн анхаарал боломжгүй байдлаасаа болж Ч.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан эмчилгээний зардал 1000000 төгрөгийг төлсөн. Би Батмөнхийн гэрлүү орохдоо  машиныхаа арааг салгаад асаалттай үлдээгээд орсон. Батмөнхийн байшингийн урд талд цас цэвэрлээд бөөгнүүлж тавьсан цас хайлж дагширч хатуурч байшин руу тонгоруу байдалтай байсныг харалгүй машинаа зогсоосон байхад Ч. машины урдуур гарч явахад машин урагшаа гүйж мөргөсөн байсан. Би гар тоормосоо татаагүй байсан. Миний болгоомжгүй байдлын улмаас Ч.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмшиж байна... гэх мэдүүлэг  зэрэг болно.  

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтыг үнэлж  үзэхэд: Шүүгдэгч Ж.******* нь 019 оны 0 сарын 19-ний орой 1 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0- тоот хашаанд өөрийн жолоодож явсан - ХОА улсын дугаартай Бонго пронтер маркын тээврийн хэрэгсэлийг асаалттай үлдээгээд найз Батмөнхийн гэрт орсон. Ж.*******г Батмөнхийн гэрт орох үед түүнтэй зөрөөд Ч. нь Батмөнхийн гэрээс гарсан ба Ч.ыг  хашаан дотор байшингийн дэргэд зогсож байсан  тээврийн хэрэгсэлийн урдуур гарах үед  тээврийн хэрэгсэл өнхөрч Ч. нь машин болон байшин хоёрын дунд хавчуулагдаж эрүүл мэндэд  нь хохирол учирсан  хэргийн үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байна.

Жолооч Ж.******* нь багийн 0- тоот хашаанд - ХОА улсын дугаартай Бонго Пронтер маркын тээврийн хэрэгсэлийг байрлуулахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-т заасан... Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийг хэрэгсэлээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрөнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийг хэрэгсэлд үлдээхийг хориглоно...гэх заалтыг биелүүлээгүй болох нь шинжээчийн 017 оны 03 сарын 6- ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Ж.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан заалтыг биелүүлээгүйн улмаас  түүний жолоодож  яваад асаалттай үлдээж, Батмөнх гэгчийн гэрт орох үед  гэрээс гарч ирсэн Ч.ыг тээврийн хэрэгсэлийн урдуур гарах үед тухайн тээврийн хэрэгсэл нь  өнхөрч, Ч. нь машин болон байшин хоёрын дунд хавчуулагдах үед Ч.ы эрүүл мэндэд Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 019 оны 03 сарын -ний өдрийн 103 дугаартай  дүгнэлтээр тогтоогдсон...хоёр талын дунд чөмөгт ясны доод 1/3 хэсгийн сэлтэрсэн далд хугарал...гэх хүндэвтэр гэмтэл учирсан нь  хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Бат-Оюуны мэдүүлэг, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан 1000000 төгрөгний хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно. 

Шүүгдэгч Ж.******* нь  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас жолоодож явсан тээврийн хэрэгсэлээ асаалттай үлдээж, тухайн тээврийн хэрэгсэл нь өнхөрч хохирогч нь байшин болон тээврийн хэрэгсэлийн дунд хавчуулагдаж улмаар хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол   учирсан нь...хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.*******гийн үйлдлийг Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Ж.*******г...хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Ж.******* нь  хохирогчид учирсан хохиролд 1000000 төгрөгийг  төлсөн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.ы өгсөн...хохиролд 1000000 төгрөг  төлсөн, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******гийн өгсөн...Хохирогч Ч.ы эмчилгээний зардалд 1000000 төгрөг төлсөн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна... гэх  мэдүүлэгээр тус тус тогтоогдож байх тул бусдад төлөх 1000000  төгрөгний хохирол төлөгдсөн гэж үзнэ.

                  Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь   хэргийн 48 дугаар  хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч Ж.Ариунаагийн өгсөн... Миний ах Ж.******* бусдад тусархаг, архи хэрэглэдэггүй, муу зуршил байхгүй,  аливаа зүйлд хүлээцтэй. Бид ам бүл -8 уулаа амьдардаг. Манай ах Ж.******* нь ажил хийдэг. Эгч бид хоёр ажилгүй. Өөрт ногдох хөрөнгө байхгүй. Ж.******* хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй...гэх мэдүүлэг, гэрч Г.Батмөнхийн... Ж.******* эгч дүү нарын хамт амьдардаг. Ганцаараа ажил хийдэг. Ж.******* хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэгээр  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.******* нь  хохирогч Ч.ы эмчилгээний зардалд 1000000  төгрөгийг төлсөн,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас   анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.-т  зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.

*******ин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******д  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх 1000000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгчид торгох ял шийтгэх саналтай байгаа тул түүний эзэмшлийн 400000 төгрөгний үнэ бүхий хөөргийг битүүмжилсэн  прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хэвээр үлдээх  саналтай гэв. 

Өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ж.******* нь тээврийн хэрэгсэлээ дүрэм зөрчиж байрлуулсны улмаас хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй  байгаа.  Шүүгдэгч Ж.******* нь гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохиролд 1000000 төгрөгийг  нөхөн төлсөн, ар гэрийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан 450000 төгрөгний торгох ялыг сард 50000 төгрөгөөр тогтоож 9 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.     

 Шүүхээс шүүгдэгч Ж.*******г...хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүй алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн  хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ж.*******д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг сард 50000 төгрөгөөр тогтоож, 9 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлан өгөхөөр тогтов.  

Эрүүгийн 19360000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 1000000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус  тус дурдав.

Шүүгдэгч Ж.*******д торгох ял  оногдуулсан тул торгох ял биелэгдэх хүртэл түүний эзэмшлийн 400000 төгрөгний үнэ бүхий хөөргийг битүүмжилсэн прокурорын 019 оны 03 сарын 8-ны өдрийн 5/40 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36. дугаар зүйлийн 1,,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай. 

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.*******д  оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг сард 50000 төгрөгөөр тогтоож, 9 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******д тайлбарласугай.

             5.Эрүүгийн 19360000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 1000000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус  тус дурдсугай.

6.Шүүгдэгч Ж.*******гийн эзэмшлийн 400000 төгрөгний үнэ бүхий хөөргийг битүүмжилсэн прокурорын 019 оны 03 сарын 8- ны өдрийн 5/40 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг торгох ял биелэгдэх хүртэл  хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА