Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 4612

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-/9 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол ТЭМ 101-53 тоотод оршин суух, Долгорын Оюунчимэгт холбогдох

80,968 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюунчимэг нь “Жи-Мобайл” ХХК-тай 2015 оны 3 сарын 9-ний өдөр зээлээр гар утас худалдан авах хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулан U6 маркийн 388,000 төгрөгийн үнэтэй гар утасыг 12 сарын хугацаатай, урьдчилсан төлбөрт 40,000 төгрөг төлж сар бүр 29,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Одоогийн байдлаар 58,000 төгрөгийн гар утасны үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Д.Оюунчимэгээс 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлээр гар утас худалдан авах хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний үүргийн биелэлт болох гар утасны үлдэгдэл төлбөр 58,000 төгрөг, алданги 22,968 төгрөг нийт 80,968 төгрөгийг Д.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.        

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагч Д.Оюунчимэг нэхэмжлэлийн шаардлага болох 80,968 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжэгч “Жи-Мобайл” ХХК хариуцагч Д.Оюунчимэгээс 80,968 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Оюунчимэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 80,968 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

        ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Оюунчимэгт холбогдох 80,968 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Д.Оюунчимэгээс 2,275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

                                   

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА