Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00557

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 20 210/МА2024/00557

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, рөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2023/03650 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 26,939,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙ*******ОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн Ховд аймаг дахь салбартай 22030005819 дугаартай Авто тээврийн хэрэгслийн *******ын баталгааны гэрээ байгуулж, компанийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай, Тоёота ланд круйзер-Жэй200 маркийн тээврийн хэрэгслийг 180,000,000 төгрөгөөр үнэлүүлэн 1,800,000 төгрөгийн хураамж төлж даатгуулсан.

1.2. Тус компанийн ерөнхий инженер *******.******* 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уг автомашинаар Ховд аймгаас Увс аймгийн Наранбулаг сум руу ажлаар явах үедээ үерийн улмаас үүссэн жалга руу орж осолдсон. *******.******* нь зам мэдэхгүйн улмаас гар утасны "Maps ме" аппликэйшн ашиглан өөрийн байршил, замаа тодорхойлон явсан ба уг зам нь Ховд аймгаас Увс аймгийн Наранбулаг сум руу явах батлагдсан зам мөн, ЖиПиЭс (GPS) дээр оруулсан байдаг.

Тухайн үед энэ замаар явж байсан, мөн санаатай осол гаргаагүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсныг хамт явсан манай компанийн засалчин *******.*******, .- нар гэрчилсэн. Тухайн газарт гар утасны сүлжээ байхгүй тул *******.******* нь осол гарсан газрын болон тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн нөхцөл байдлыг өөрийн гар утсаараа фото зургаар бэхжүүлээд, сүлжээтэй газарт ******* ******* ХХК-ийн Ховд аймаг дахь салбартай холбоо барьж ослын талаар мэдэгдэхэд бид очих боломжгүй, зураг авсан бол болно гэж хэлсэн учраас фото зургууд болон шаардлагатай бусад бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн.

Мөн *******ын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК нь тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлыг 25,449,040 төгрөгөөр тодорхойлсон.

1.3. Гэтэл ******* ******* ХХК-аас *******ын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасан *******ын тохиолдол бий болох нөхцөл орчныг санаатай бүрдүүлсэн, 3.2.18-д заасан Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын з заалтад заасан "батлагдсан замаас гарч шинэ зам гаргах гэсэн заалтуудад тус тус хамааруулан *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу ирсэн.

1.4. Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэр ирсэн боловч ******* ******* ХХК нь хохирлыг нөхөн төлж өгөхгүй байна. Гэнэтийн зам тээврийн осолд өртөж эд хөрөнгөөрөө хохирсон үед нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж компанийг хохироож байгаад маш их гомдолтой.

Иймд ******* ******* ХХК-аас *******ын нөхөн төлбөр 25,449,040 төгрөг, үнэлгээний төлбөр 1,490,000 төгрөг, нийт 26,939,040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч компанийн ажилтан *******.******* нь *******ын зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодон 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгаас Увс аймгийн Наранбулаг сум руу явах үедээ жалга руу орж осолдсон хэмээн нөхөн төлбөрийн хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн нөхөн төлбөрийн материал болох зургуудаас харахад осол болсон газар ямар ч зам байгаагүй. Замгүй газраар явах нь жалга, чулуу болон бусад зам тээврийн хэрэгсэлд аюул учруулах гадаад хүчин зүйлсийн нөлөө, эрсдэлийг хүлээн зөвшөөрсөнтэй ижил байдаг учраас *******ын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 3.2.18-д зааснаар Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.з-д заасан батлагдсан замаас гарч шинэ зам гаргаж явахыг хориглосон заалтыг зөрчсөн бол нөхөн төлбөр олгохгүй.

2.2. Даатгуулагчийн өөрийн мэдүүлгээр мэдэхгүй газраар явсан байдаг бөгөөд ослын зургуудаас харахад замгүй газраар явсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан *******ын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. *******.*******тэй хамт явсан гэрч *******.*******, .- нар нь өмнө нь тэр замаар явж байгаагүй, анх удаа явсан гэх мэдүүлгүүдийг өгсөн. Мөн Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1661 дугаар албан бичигт тухайн осол болсон газар нь Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан замд хамаарахгүй байна гэж дурдсан.

Мөн *******.******* нь өөрөө үзлэг хийж байх үед "Maps ме" аппликэйшн дээр яв гэж заасан замаар яваагүй, өөрөө аппликэйшнд гарч байсан зургуудаас сонгож явсан гэдгээ хэлсэн. Мөн ямар ч замаар явж болно гэж хэлсэн байдаг.

Иймд Даатгалын тухай хууль болон *******ын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК-аас 26,939,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,071 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 1,426 төгрөг болон хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 292,645 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ХХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөр болон зардалд 26,939,040 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэхдээ дараах үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн байна. Үүнд:

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас ирүүлсэн албан бичигт зам тээврийн осол гарсан замыг улсын чанартай авто замын ангилалд хамааралгүй гэж тодорхойлсон хэдий ч энэ нь тухайн замыг Монгол Улсын үндэсний авто замын сүлжээнд ороогүй авто зам гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл тухайн осол гарсан авто зам нь орон нутгийн чанартай авто замын ангилалд хамаарахаар байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас ирүүлсэн албан бичгийн хавсралт болох Авто замын сүлжээний зурагт тодорхой заажээ. Түүнчлэн зам тээврийн осол гарсан зам нь орон нутгийн чанартай авто зам байх тул батлагдсан замаас гарч шинэ зам гаргасан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК-ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.з-д батлагдсан замаас гарч шинэ зам гаргаж явахыг хориглосон заалтыг зөрчсөн талаарх баримт байхгүй гэжээ.

Бидний зүгээс нэхэмжлэгчийг авто замын ямар ангилалд хамаарах замаар явсан талаар маргаагүй бөгөөд тухайн *******ын тохиолдол буюу зам тээврийн осол гарсан газар (жалга)-аар өмнө нь өөр автомашин огт гарч байгаагүй, автомашин болон ердийн хөсөг өмнө нь явдаг байсан гэх ямар ч ул мөргүй газар болох нь даатгуулагчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн фото зургуудаар тогтоогдож байна. Энэ нь тээврийн хэрэгслийн *******ын гэрээний нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл буюу 3 дугаар зүйлийн 3.2.1-т *******ын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, 3.2.18-т Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол гэх заалтуудад хамаарч байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан. Өөрөөр хэлбэл автомашиныг жолоодож явсан жолоочийн замгүй газраар, жалга гарсан үйлдлээс шууд шалтгаалж автомашинд эвдрэл гэмтэл учирсан бөгөөд энэ үйлдэл нь *******ын тохиолдол бий болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа.

4.2. Гэтэл шүүхээс шийдвэрийнхээ тодорхойлох хэсгийн 4.4-т фото зураг, үндэслэх хэсэгт Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж ... гэж тус тус дурдсан атлаа зам тээврийн ослын газар дээр авсан тус фото зургуудаар ямар нөхцөл байдал тогтоогдсон болон ямар нөхцөл байдал тогтоогдоогүй үгүйсгэгдсэн талаар дүгнэлт хийгээгүй байх бөгөөд анхан шатны шүүх тус баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй гэж үзэж байна. Хэрвээ тус фото зургуудыг нотлох баримтаар үнэлсэн бол тухайн осол болсон газарт шороон зам байхгүй, зөвхөн өөрийнх нь явсан мөр байгаа болохыг, тухайн машины жалга руу орсон хэсэг огцом өндөр, урьд өмнө нъ автомашин гарч байгаагүй гэх мэт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий олон нөхцөл байдлыг харж, дүгнэлт хийх боломжтой байсан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр тус баримтуудыг үнэлсэнгүй.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь заалтуудад заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх гэсэн хуулийн заалтуудыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй бөгөөд зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Тодруулж хэлбэл тухайн осол болсон газар дээр нэхэмжлэгчийн өөрийнх нь авсан фото зургууд дээрээс автомашин зорчих зориулалттай зам байгаа эсэхийг шалгаж дүгнэлт хийгээгүй хэрнээ Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын албан бичигт хавсаргаж ирүүлсэн Авто замын сүлжээний (масштаб) зураг дээрээс орон нутгийн замтай байсан байна гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд шийдвэр үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

Х*******НАВА*******:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан *******ын гэрээний үүрэгт 26,939,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд Авто тээврийн хэрэгслийн *******ын баталгаа гэрээ 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулагдаж, даатгуулагч ******* ХХК нь өөрийн эзэмшлийн, ******* ******* улсын дугаартай, Тоёота ланд круйзер Жэй200 маркийн тээврийн хэрэгслийг 180,000,000 төгрөгийн үнэлгээгээр даатгуулах, *******ын хураамжид 1,800,000 төгрөг төлөх, даатгагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан *******ын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан *******ын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг зөв дүгнэсэн байна.

4. Түүнчлэн *******ын гэрээний дагуу даатгуулагчаас *******ын хураамж 1,800,000 төгрөг төлөгдсөн талаар зохигч маргаагүй.

5. Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг ******* ХХК-ийн ажилтан *******.******* жолоодон Ховд аймгаас Увс аймгийн Наранбулаг сум руу явахдаа жалга руу орж осол гаргасан, үүний улмаас тээврийн хэрэгсэлд 25,449,040 төгрөгийн хохирол учирсан ба *******ын эрсдэлд замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл болох зам тээврийн ослыг хамааруулахаар талууд гэрээгээр тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

6. Даатгалын гэрээний 3.2 дахь заалтад нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг тусгасан ба 3.2.1-т Даатгалын тухай хуулийн 8.5-д заасны дагуу (санаатайгаар хохирол учруулсан буюу *******ын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, *******ын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, *******ын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн, хууль тогтоомжид заасан бусад үндэслэл), 3.2.18-т Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол гэжээ.

6.1. Зам тээврийн ослын газрын байршил, зорчиж явсан газрын үзэгдэх орчин, жалга бүхий газрын тэгш бус байдал, тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн байдлыг бэхжүүлсэн нэхэмжлэгчийн фото зургууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах ба анхан шатны шүүх уг нотлох баримтыг үнэлээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Дээрх фото зургууд үзэгдэлт хангалтгүй нөхцөлд буюу харанхуй үед тээврийн хэрэгслийн гэрэл тусах хэмжээнд авагдсан, мөн жалга байсан гэх хэсгийг илүү тодруулж авснаас бусад орчны хэсгийг тодорхой бэхжүүлээгүй байх тул тухайн газарт авто зам буюу тээврийн хэрэгсэл зорчиход зориулан засаж сайжруулсан зам, эсхүл ердийн хөрсөн зам байгаа эсэхийг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс жолооч *******.*******ийн замын хөдөлгөөнд ашигласан Maps me aппликэйшнд үзлэг хийж ослын газрын солбицлын цэг 48.74852, 92.167125 болохыг бэхжүүлснийг хариуцагч маргаагүй байна.

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1661 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Авто замын сүлжээний зурагт улсын чанартай авто зам, орон нутгийн чанартай авто зам, мөн 48.74852, 92.167125 солбицлын цэгүүдийн байршлыг тус тус таних тэмдгээр илэрхийлж ялгаж тусгасныг харьцуулж үзэхэд ослын цэг нь Ховд-Улаангом чиглэлийн улсын чанартай авто замаас салаалсан бүрэн-Наранбулаг чиглэлийн орон нутгийн чанартай авто зам дээр байршиж байгаа болох нь тогтоогдож байна.

6.3. Мөн гэрч .-, *******.******* нар жолооч шороон замаар, ЖиПиЭс (GPS) дагаад явж байсан, жолооч хурдтай яваагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй зэрэг ослын үеийн нөхцөл байдлын талаар шүүхэд мэдүүлжээ.

6.4. Дээрх баримтуудыг харьцуулж дүгнэхэд нэхэмжлэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын з хэсэгт жолооч батлагдсан замаас гарч шинэ зам гаргахыг хориглоно гэж заасныг зөрчиж, *******ын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн уг зам тээврийн осол нь орон нутгийн чанартай авто замд гарсан талаар шүүх дүгнэхдээ Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.22, 4.1.24, 4.1.28-д авто зам, улсын болон орон нутгийн чанартай авто зам, Монгол Улсын авто замын үндэсний сүлжээний талаар тус тус тодорхойлсныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6.5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан фото зургуудад тухайн осол болсон газарт шороон зам байхгүй, зөвхөн өөрийнх нь явсан мөр байгаа болохыг, тухайн машины жалга руу орсон хэсэг огцом өндөр, урьд өмнө нъ автомашин гарч байгаагүй гэх мэт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий олон нөхцөл байдлыг харж дүгнэлт хийх боломжтой байсан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр үнэлсэнгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

7. Иймд шүүх хариуцагчаас *******ын нөхөн төлбөр болон хохирлын үнэлгээний зардал нийт 26,939,040 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

8. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч А.Нямхүүгийн гаргасан ******* ******* ХХК-ийг гэм буруутайд тооцож байна. Зам харгуйг очиж шалгаагүй, энэ талаар гэрээнд тусгаагүй гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн нь үндэслэлтэй байна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2023/03650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГА*******АГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

РӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЗО*******ЗА*******А